Д.ОЮУНБАДАМ: Төсөв хөгжлийн зорилготойгоо уялдах нь чухал
Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй энэ үед тус баримт бичгийг тойрсон хэлэлцүүлэг ид өрнөж байна. Үүнд улсын төсвийн орлогыг 31.6 их наяд, зарлагыг 32.9 их наяд төгрөг байхаар тусгаж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтайгаар тооцоолжээ. Уг төслийг тойрсон асуудлаар эдийн засагч Д.Оюунбадамтай ярилцлаа.
2025-09-24
Ш.ЭРДЭНЭТУЯА: Хүмүүс “аварга аа” гэж дуудахад гайхах, баярлах зэрэгцсэн
Монголын дартсын спортынхны дунд Шаравсамбуугийнхан хэмээн алдаршиж, гаргасан амжилтаараа нэгэн үеийг хошуучилж ирсэн шилдэг тоглогч бол Ш.Эрдэнэтуяа. Тэрбээр Монголын дартс сонирхогчдын холбоо, “MGL darts“ клубийн тамирчин, улсын хошой аварга, ОУХМ юм. Ш.Ганзориг ахынхаа хичээллэдэг “Үйзэн” клубт дүү Ш.Ган-Эрдэнийгээ дагуулан очиж, дартс тоглохыг сурсан нь хожим энэ спортын талбарт хүчтэй өрсөлдөгч болох анхны алхам байв.
2025-09-22
Д.БАТМӨНХ: COP17-г дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгжүүдэд өгөөжтэй байдлаар зохион байгуулах нь чухал
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) манай улсад ирэх оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Иймд COP17-г Монголд зохион байгуулах нь бидэнд ямар ач холбогдолтой, хэр зэрэг давуу талтай талаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.
2025-09-19
Л.АЛТАНЦЭЦЭГ: Би ялагдлаа ялалт болгож, амласан амлалтаа ч биелүүлсэн
Дэлхийн боксын холбооноос анх удаа Британийн Ливерпүүл хотод 10 хоног зохион байгуулсан (есдүгээр сарын 4-14) боксын ДАШТ-д үндэсний шигшээ багийнхнаас ОБЕГ-ын харьяа “Аврагч” спортын хороо, 120 дугаар ангийн тамирчин, ахлагч Л.Алтанцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын багийн шагналын салхийг хагалж, хүрэл медалийн эзэн болсон билээ.
2025-09-19
Э.БОЛОР-ЭРДЭНЭ: Миний амжилтын карьер ид үедээ байна
Монголын дугуйн үндэсний шигшээ баг, “CATCO racing” клубийн тамирчин, БНХАУ-ын “Huansheng vonoa taishan sport team” багийн легионер, ОУХМ Э.Болор-Эрдэнэ энэ спортоор хичээллэгсдийн амжилтыг түүчээлэн, өнгөлж яваа шилдгүүдийн нэг. Нэрт дасгалжуулагч Н.Нармандах агсны шавь болж, удирдлагад нь хичээллэснээр ур чадвараа ахиулан олон улс, тивийн тэмцээнд улсаа төлөөлж цөөнгүй оролцсон.
2025-09-12
Д.БЯМБАЦОГТ: Уран бүтээлч болсон ч спортоор хичээллэдэгдадлаасаа холдоогүй
Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Бямбацогт кино урлагт “Ноён Солиот”, “Ээждээ үнсүүлэх сэн”, “Ээжийн дайсан”, “Сөрж болдоггүй тавилан”, “Өртөө”, “Сумын атаман” зэрэг кинонддүр бүтээсэн авьяаслаг уран бүтээлч. Харин түүнийг урлагийн салбарт хөл тавихаасаа өмнө спортын гимнастик, волейболоор хичээллэж, цэргийн алба хаасныг ньүзэгчид төдийлөн мэдэхгүй болов уу. Түүнийг “Зөвхөн спортын тухай” буланд онцолж, спорттой хэрхэн нөхөрлөж байсан талаар нь ярилцлаа.
2025-09-11
Б.ЭРХЭМБАЯР: Буудлагын тэмцээнд өрсөлдөгчөө бус, өөрийгөө ялж амжилт гаргадаг
“Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Эрхэмбаяр хийн урт бууны төрөлд онч сорьдог. Тэрбээр Хэнтий аймгийн дасгалжуулагч, ОУХМ Т.Баяржаргалын удирдлагад анх хичээллэж, спортын талбарт хөл тавьжээ. Аймгийн болон УАШТ, Монголын бүх ард түмний спартакиад наадам зэрэг дотоод томоохон тэмцээнд цахиур хагалах болсон түүнийг Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудсанаар олон улс, тивийн тэмцээн, “Дэлхийн цом”-д улсаа төлөөлж оролцдог болсон юм.
2025-09-09
Э.ОДЗАЯА: Амжилт хичээвэл ойр, хэцүү гэж бодвол хол байдаг
Чөлөөт бөхийн 68 кг-ын жин өрсөлдөгч ихтэй. Тус жинд тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн шилдгүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь “Хилчин” спорт хороо, Ус сувгийн удирдах газар, “Агро нэгтгэл трейд”, “Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ”-ний тамирчин Э.Одзаяа. Эл спортод хөл тавьсан цагаасаа тууштай хичээллэж, үеийнхнээсээ тодрон гарч ирсэн тэрбээр удам дамжсан тамирчин.
2025-09-05
Ц.ДОРЖГОТОВ: “Тоншуул” бол авьяастнуудын уран, цэцэн хошигнолоороо уралдах, гангарах “тамхины өрөө” нь байлаа
Удаан хугацаанд завсарласны эцэст “Уншигч- сурвалжлагч” булан маань хүндтэй зочидтойгоор эргэн ирлээ. “Инээд байгаа газар эрүүл нийгэм оршино” уриатай, улс төр, уран сайхны хошин шог сэтгүүл “Тоншуул”-ын 90 жилийн ой энэ онд тохиож буй. “Тоншуул”-ын хуудаснаа 40-өөд жил шог зураг, хошин өгүүллэг, нийтлэл, орчуулга нь тасралтгүй нийтлэгдсэн, энэхүү сэтгүүлийн буурал түүхтэй салшгүй холбоотой эрхэм хүмүүн бол Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Доржготов билээ.
2025-09-04
Б.ЭНХЧУЛУУН: Нийгмийг өөрчлөхийн тулд урлагийн боловсрол олгох “Арт хувьсгал”-аа эхлүүлсэн
-Зураач бол цаанаасаа төрдөг мэргэжил. Түүнээс биш дундаас нь сонгоод орчихдог зүйл биш. Би ухаан орсон цагаасаа зураг зурсан. Хэлд ороод л “Би зураач болно” гэсэн гэдэг. Тийм жаахан хүүхэд зураач гэдэг мэргэжлийг хаанаас ч сонссон юм бүү мэд. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ мэргэжил ямар агуу болохыг улам ихээр ойлгож байна. Бүхэл бүтэн улс, үндэстэн, хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх хүчтэй гэдгийг мэдсэн, мэдэрсэн. Зүгээр л гэрийн хана чимж, хэн нэгнийг баясгах төдий зүйл биш болохыг ойлгосон доо.
2025-09-02