Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоймчийн үг

 Засгийн газрын 100 дахь хоногтой зэрэгцэх “хөдөлгөөн”

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсаны 100 хоног энэ сарын сүүлчээр тохионо. Үе үеийн Засгийн газрын ажлын эхний үр дүнг ийм хугацаагаар хэмжих нь улс төрд уламжлал болсон.
2025-09-10

МАН-д хэн нь хүчтэй вэ

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын Казахс¬тан, ОХУ-д хийсэн айлчлал өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөв. Эрх баригч МАН-ын гол томчууд ийнхүү эх орондоо цугласан тул энэ долоо хоногт Бага хурлынхаа товыг албан ёсоор зарлана гэсэн хүлээлт үүсээд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хэн нь намаа авах вэ гэсэн өрсөлдөөн тус намд өрнөж буй юм.
2025-09-08

О.Цогтгэрэлд АН-ын жолоог атгуулав

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) Төрийн ордонд өчигдөр ээлжит бусаар дахин хуралдаж, намын даргын сонгуулиа хийлээ. Тус намын шинэ даргыг тодруулах үйл явцыг өнгөрсөн долоо хоногийн турш улс орон даяар ажиглаж, горилогчид болон албан ёсны нэр дэвшигчдийг нийтээр шүүн хэлэлцэв.
2025-09-01

Татварын хуулийн шинэ төсөл ба иргэдийн хожил юу вэ

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш Татварын багц хуулийг дөрөв дэх удаагаа өөрчлөхөөр хэлэлцэж байна. Эхнийх нь биднийг зах зээлд хөлөө олох гэж тэмтэрч, бүдэрч, суралцаж байх үед, тухайн нийгмийнхээ сэтгэл зүйд тааруулж хийсэн татварын нэмэлт, өөрчлөлт байв. Харин 2019 онд хийсэн татварын өөрчлөлт бол ЖДҮ-ийг дэмжихэд чиглэсэн байдаг.
2025-08-28

Намын дарга хэн болохоос Ерөнхийлөгчийн сонгууль хамаарна

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн намууд үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, энэ онд багтаан Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гуравдагч хүчний намууд он гарснаас эхлэн материалаа хүргүүлж буй ч олон удаа буцаагдсан. Тиймээс зарим нь “АН, МАН-ыг харзнаад байна. Тэд шийдвэрээ гаргасны дараа л дахин хандъя” гэсэн байр суурьтай байв. Тэгвэл бие биеэ тандан хүлээзнэж, хөшигний ард тохиролцоогоо хийж байсан дээрх хоёр намынхан хөдөлгөөнд орж эхэлжээ.
2025-08-22

Хариуцлагаас гадуур үлддэг хамаарал бүхий этгээдүүд

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл эхнэрийнхээ хамт шоронд хоригдож байна. Хууль зөрчсөн, буруу зүйл хийсэн төрийн өндөр албан тушаалтныг хамаарал бүхий этгээдийнх нь хамт ийнхүү хорьсон анхны тохиолдол гэнэ. Шалгаж байсан жишээ бол цөөнгүй юм билээ. Албан тушаал, эрх мэдэл үл харгалзан иргэн бүрдээ хууль нь тэгш үйлчилдэг, үүнийг зөрчсөн бол хариуцлага нэхэж, тэмцэж чаддаг ард түмэнтэй улсад Төрийн тэргүүнээ барьж хорих нь энгийн зүйл.
2025-08-18

Задарсан гишүүд, сайд нартаа дийлдсэн парламент

Парламент нэг тийм сул дорой, “бэлгэдлийн” байгууллага болж хувирчээ. Гурван шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоосон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэггүй, УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, гадаадын компаниас хандив авсан хүнээ буцааж дийлдэггүй. Ёс зүйгүй, “гудамжны” хандлагатай зарим эмэгтэй гишүүнээ ч “хүмүүжүүлж” хүчирдэггүй. Эсрэгээрээ Ёс зүй, дэгийн байнгын хороогоо татан буулгачихсан, амар. Гэхдээ уг байнгын хороог татан буулгах агуулга бүхий хуулийн төслийг эгүүлэн татуулах болзлоо хангасан нэгэн гишүүн манлайлсан нь бүр ч хоржоонтой.
2025-08-14

Мөрийтэй тоглоом ба дутууг гүйцээх хориг

“Бид хамтдаа 10 жил амьдрахдаа бусдаас 100 төгрөг ч гуйлгүйгээр хоёр өрөө байр, машинтай болсон байв. Энэ гайтай, хар сүүдэр авчирсан тоглоомыг нөхөр маань анх 20 мянган төгрөгөөр тоглодог байсан юм. Би ч мэддэг, хожигдчихлоо л гэдэг байв. Гэвч хэдэн арван сая төгрөгөөр тоглодог болчихно гэж бодсонгүй”... Нөхрийнхөө донтолт, алдаанаас үүдсэн олон сая төгрөгийн өрийг дарах гэж машин, орон байраа ч тэд заржээ. Гурван хүүхэдтэй учраас салж түвдсэнгүй, “Дахин тоглохгүй” гэсэн хэчнээн удаагийн амлалтад нь хууртсаар, итгэсээр өнөөдөр өрөнд баригдсан, итгэл алдсан, стресс, бухимдал дүүрэн хүн болсноо нэгэн эмэгтэй бичжээ.
2025-08-11

Улс төрийн “мангас” бүтээх уламжлал

Нэг нам үнэмлэхүй олонхоор хэдэн сонгууль дараалан ялж, төрийн эрх барихын сөрөг талыг бид хэдийн мэдрээд явж буй. Эдгээрийн нэг нь улс төрд дарангуйлагч, эрх мэдэл бүхий “мангасууд” бий болгох явц юм. Хууль, эрх зүйн орчныг тэд өөрсдөдөө нийцүүлэн дураар өөрчилж, нэг албан тушаалд “мөнхрөх”, хэмжээлшгүй эрх мэдэлд хүрэх боломжоо бүрдүүлдэг. УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурвын босго тавьдаг Үндсэн хуульд хүртэл МАН-ынхан өнгөрсөн хугацаанд хоёронтоо өөрчлөлт оруулжээ.
2025-08-07

Бэлгэдлийн шинжтэй санал асуулга

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд энэ сарын 1-нээс олон нийтийн саналыг авч буй. Мөн өчигдрөөс танхимын хэлэлцүүлгийг тодорхой салбарууд хамруулан зохион байгуулж эхлэв. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын сүүлийн ээлжит хуралдаанаар төсвийн төсөлд олон нийтийн оролцоог хангах үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн юм. Үүнийг анх удаа мэт гайхан хүлээн авах хэсэг байхад улсынхаа орлогыг хэрхэн үр дүнтэй зарцуулахад саналаа өгөх болсондоо талархах хүмүүс ч байна. Түүнчлэн Засгийн газар, УИХ өөрт ногдсон үүргээ биелүүлж барахгүй, иргэдээс асуухад хүрэв үү гэх эргэлзээ ч бий болов.
2025-08-05

Амлалтаа ч хэрэгжүүлнэ, амаа ч хамхиулна

Монгол Улсын 2026 оны төсвийг одоо “зурж” буй. Долоодугаар сарын 25-наас өмнө төсвийн ерөнхийлөн захирагч нар болон УИХын гишүүдээс хөрөнгө оруулалтын санал авсан. Тойргоос сонгогдсон гишүүн бүрд хөрөнгө оруулалт нэрээр 15 тэрбум төгрөг олгохоор тохирсон нь олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжилж буй. Тэгвэл эл шүүмжлэлээ бодит ажил хэрэг болгох боломж иргэдэд олдож байна. Өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш 2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтийн саналыг тусгах хэлэлцүүлэг эхэлж байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн пиараа хийж, нэр хүндээ өсгөн, дахин сонгогдох нүхээ малтдаг эл шударга бус хуваарилалтыг зогсоох, эсэх нь та, биднээс хамаарч болох нь.
2025-08-01

Бөөрөнхий улстөр

Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсныхоо дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д амьдарч буй гэх. Ямартай ч үүнээс хойш тэрбээр чуулганы хуралдаандаа суусангүй, ард түмнийг төлөөлөх гишүүний үндсэн ажлаа хийсэнгүй. Тэр зуурт АТГ түүний хүү О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэрийг шалгав. Эцгийнх нь биш шүү. Уг нь Л.Оюун-Эрдэнийн жилийн орлогоос давсан мөнгийг хүү нь нэг өдөрт найз бүсгүйдээ зарцуулсан, үүний эх үүсвэр авлигынх мөн үү, үгүй юү гэдгийг л шалгахыг олон нийт шаардсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асны хөрөнгө, орлогыг хамтад нь шалгаач гэсэн.
2025-07-28

Түр амс хийхийн өмнөх ба дараах улстөр

 УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15- нд нээхээр болжээ. УИХ-ын тухай хуулийн 17.1-ийн дагуу уг чуулганыг аравдугаар сарын 1-нд нээдэг байсныг ийнхүү 15 хоногоор наашлуулсан байх нь. Хаврын чуулганыг наадмын өмнө хаахтай зэрэгцээд намрынхаа бэлтгэл ажилд орсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байна лээ. Мөн хаврын чуулганы төгсгөлд олон хууль “бөөндөн” батлав.
2025-07-24

Амлалт, алга ташилтад бялуурч, ач холбогдол нь бүдгэрсэн эдийн засгийн форум

“Монголын эдийн засгийн форум” гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлэх гарааны шинэ цэг, тулгамдсан асуудал, бодит нөхцөл байдлаа хэлэлцэн шийдвэрлэх чөлөөт индэр болсоор өнөөдрийг хүрлээ” хэмээн уг арга хэмжээг зохион байгуулагчид сүржин гэгч нь тодотгодог. Харин энэ сарын 8, 9-нд болж өндөрлөсөн 16 дахь удаагийн форум эл арга хэмжээ жилээс жилд дэндүү нүсэр, үр дүнд бус, өнгөц хэлбэрт илүү анхаарсан “гялгар” болж байгааг батлан харуулсан юм.
2025-07-22

“Засвар” хийдэг УИХ

УИХ-ын хаврын чуулганыг энэ лхагва гарагт завсарлуулахаар болжээ. Уг чуулганыг өнгөрсөн гуравдугаар сарын 17нд нээж, гурван сар гаруйн турш хуралдсан юм. Тавдугаар сарын сүүлчээс зургаадугаар сарын эхний хагас хүртэл УИХ-ын үндсэн үйл ажиллагаа нэлээд “доголдолтой” байсан гэхэд буруудахгүй. Учир нь 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадаагүйн улмаас огцрох нь бараг тодорхой болоод байлаа. Тэрбээр тэсэж үлдэхээр хор найруулсан бол сайд нар нь албан тушаалаа хадгалах гэж, нэг хэсэг нь хоёрдугаар ээлжид “хоолонд орох”оор хөөцөлдөн, нойр хулжиж байсан хэрэг. Тиймээс байнгын хороо, нэгдсэн чуулганы ирц тааруу байв. Улмаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцээд “Дэмжихгүй” гэсэн шийдвэр гарган, түүнийг огцруулсан.
2025-07-07

ХҮН намынхны богино зайны улс төр

УИХ-д гуравдагч хүчнийг төлөөлж буй намуудын нэг нь ХҮН. Өөр сонголт, найдвар хайсан иргэдийн хүлээлт, итгэлийн хүчээр энэ намынхан 2024 оны сонгуулиар парламентад анх удаа найман гишүүнтэй болсон юм. Тэдний хоёр нь л тойргоос өөрийн хүч, чадвараар ялгарч сонгогдсон бол үлдсэн зургаа нь иргэдийн намд нь өгсөн саналын дагуу, жагсаалтаар хууль тогтоогчийн суудалд хүрсэн. Боловсролтой, улс төрд өндөр албан тушаал хашиж байгаагүй, нэр цэвэр залуусаас бүрдсэн гэдэг нь тус намыг тодорхойлох гол дүр төрх байв.
2025-07-04

 Хэмнэлтийн тодотгол болж чадах уу

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.2, зарлагыг 1.8 их наяд төгрөгөөр бууруулах төслийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Ингэснээр улсын төсвийн орлого 30.2, зарлага 31.7 их наяд төгрөг болох юм. Зарлагыг ижил хэмжээгээр бууруулаагүй учраас дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хориг тавин байж “засуулсан” алдагдалгүйтөсвийн түүх эндхүрээдтөгсөх, эсэхийг одоо парламент шийднэ. Учир нь УИХ энэ долоо хоногт төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.
2025-07-01

Үе хоорондох эрх мэдлийн төлөөх тэмцэл

Монгол ардын намын дотоод талцал нийтэд ил гарчээ. 100 гаруй жилийн түүхтэй эл намд олон жигүүр, бүлэглэл байсаар ирсэн. Гэвч тэдгээрийн эрх ашгийн зөрчлийг гадагш харуулдаггүй, эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө саналаа нэгтгэж, зангидаж чаддаг байж. Тиймээс ч тус намын аливаа шийдвэрийг гишүүд нь 100 хувийн саналаар, ярсхийтэл гар өргөн баталдаг байсан юм.
2025-06-26