Түншлэлээ тунхаглаж, түүх, соёлоо сурталчилсан айлчлал
Манай улс сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд төрийн айлчлал зохион байгуулж, улс орнуудын удирдагч, өндөр дээд хэмжээний зочин хүлээж авдаг уламжлалтай болоод байгаа. Өнгөрсөн оны наадмаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако, түүний өмнөх жилд Бутаны Хаант Улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн гишүүдийн хамт зочилсон бол энэ удаа БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт долоодугаар сарын 9-11-нд төрийн айлчлал хийлээ. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Төрийн тэргүүний хувиар Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдэв.
2026-07-20
Женкогийн “гал”-аас угшилтай Д.Пүрэвдаваа
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтойбилээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2026-07-20
“Иргэд парламентаар хэлэлцэж буй асуудалтай танилцаж, саналаа өгч болно”
УИХ-ын хаврын чуулган завсарласантай холбогдуулан спикер С.Бямбацогт өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр уг албан тушаалд сонгогдоод 90 хоног ажиллахдаа парламентыг нээлттэй, ил тод болгох, иргэдийн мэдэх эрхийг хангаж, хууль батлах үйл явцад оролцох боломж бүрдүүлэх, сонгосон гишүүдийнхээ идэвх, ажлын үр дүнг хянах боломжоор хангахад чиглэсэн зарим өөрчлөлт хийсэн гэсэн юм.
2026-07-07
Хаврын чуулганаар 278 хууль, тогтоол баталжээ
УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн баасан гарагт завсарлуулав. Чуулганыг Н.Учрал нээж, С.Бямбацогт хэмээх УИХ-ын дарга хаасан юм. Үүгээр нийт 278 хууль, тогтоолыг хэлэлцэн баталсан аж. Анхдагч хэмээх тодотголтой хуулийн төслүүдийг сүүлийн үед гишүүд нэлээд өргөн барих болсон. Тэгвэл 18 анхдагч хууль баталсны дотор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль багтжээ.
2026-07-06
“Тролл арми”-ийн захиалагч Л.Оюун-Эрдэнэ
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-07-06
СЕХ-ны даргыг томилох асуудлаар АН завсарлага авлаа
Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны даргаар Н.Мягмарыг томилох саналыг УИХ-ын дарга С.Бямбацогт оруулж ирснийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн юм. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлгээс гурав хоногийн завсарлага хүсэв. Эл томилгоог хаврын чуулганд багтаан шийдэх хэрэгтэй хэмээн спикер сануулж, сөрөг хүчинд нэг хоногийн завсарлага өглөө.
2026-07-03
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг хурдасгах нь зүйтэй гэж үзэн "ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгыг эхлүүлсэн. "ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
2026-07-01
Оюутолгойн зээлийн хүүг 7.9 хувь болгож буурууллаа
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” компанийн төлөөллүүд өчигдөр хэлэлцээний ширээний ард дахин суулаа. Талууд хагас жилийн өмнөөс “Оюутолгой” төслийг тойрсон багц асуудлаар хэлэлцээ эхлүүлж, зээлийн хүүг бууруулах талаар тохиролцсон юм.
2026-07-01