Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын хуралдаан 8 цагаас эхэлсэн. Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг нийт 20 асуудлаар хуралдаж байна.
2026-04-15

ХҮН нам: “Туулын хурдны зам” төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй 

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг ХҮН намын зөвлөл дэмжиж буйгаа илэрхийлэв. Парламентын гишүүд ёс зүйн алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татдаг байх зохицуулалт шаардлагатай гэв. Гэхдээ өргөн барьсан хуульд Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эгүүлэн татдаг зохицуулалтыг нарийвчлах нь агуулгаасаа хальсан. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцээд явахыг дэмжихгүй хэмээн тус зөвлөлөөс тодотголоо.
2026-04-14

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.04.14/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны 27 гишүүнээс 14 нь буюу Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, О.Алтангэрэл, Дам.Цогтбаатар, Д.Ганбат, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нарын гишүүд ирснээр хуралдаан 11 цаг 35 минутад 51.9 хувийн ирцтэй эхэллээ. 
2026-04-14

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.14) Төрийн нууцын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар өргөн мэдүүлэв.
2026-04-14

Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна

“Ниппон сан” цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны залуу ажилтнуудыг Япон Улсад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2026-04-13

Сайн багш ч сайдын албанд жулдсан П.Наранбаяр

Японд боловсрол эзэмшсэн, багш, судлаач Пүрэвсү­ рэнгийн Наранбаяр улс төрд “намын кнопчин” гэхээс илүү “ёс суртахуунтай хүн” гэсэн хүлээлт үүсгэсэн нэгэн. Монголын улс төрд нүдний гэм болж ховордсон ёс зүй, дэг жаяг, шударга ёс, сахилга хариуцлага гэдэг зүйлийг гэвч нэг хүн, нэг намаас нэхээд нэмэргүйг бид 126 гишүүнтэй парламентын “шинэ кадрууд”аас хангалттай харсаар байна.
2026-04-13

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД А.Н.ЕВСИКОВТОЙ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД А.Н.ЕВСИКОВТОЙ УУЛЗАВ
2026-04-10

АН: Б.Жаргалан гишүүнийг гүтгэсэн А.Бямбажаргалд хариуцлага тооцох ёстой

Ерөнхийлөгчийн санаачлан, өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн билээ. Энэ үеэр уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтсан, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “Би МУИС-д Үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээлийг Б.Жаргалан гишүүнд зааж байсан.
2026-04-10

Ч.Лодойсамбуу: Ард иргэдээс төрийг нь булааж байгаа үйлдлийг батлах нь битгий хэл хэлэлцэх нь өөрөө нүгэл

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үг хэллээ. Тэрбээр, "Энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж хэлж чадахгүй. Энэ хуулийн төслийг Монголын парламент, гишүүд хэлэлцэх эрхгүй гэж хэлнэ. Учир юу гэхээр 800 жилийн тэртээгээс улбаатай Их Чингис хааны Их хуралдайн зарчимд "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэдэг мэргэн ухаан дэлхий нийтээр хэрэгжиж байгаа.
2026-04-09

Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нарт Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулна. 
2026-04-08

2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа

Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцаллаа. 
2026-04-08

Н.Учрал: Төрийн албан хаагч нарыг нэг өдөр цахимаар ажиллуулна

Төрийн албан хаагчдаа тайлангаас чөлөөллөө.Сайд, удирдлагууд eCabinet dashboard ашиглан мэдээллээ шууд авч, албан хаагчдаас тайлан, мэдээ нэхдэг тогтолцоог халж байна гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ. 
2026-04-08

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан (2026.04.08) эхэллээ.
2026-04-08

М.Нарантуяа: Би өөрийгөө ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргасан гэж бодохгүй байна

УИХ-н Ёс Зүй Дэгийн Дэд Хороо троллуудын гомдлоор хурал зарласан нь үнэхээр харамсалтай байна. Тухайн өргөдөл нь үг, үсэг, таслал нь хоорондоо яг адилхан байгаад яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм бэ?
2026-04-07

М.Нарантуяа-Наратай холбоотой 48 гомдлыг хэлэлцэх хурал хойшилжээ

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гаргасан ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилжээ. 
2026-04-07

Татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

Компаниудад үйл ажиллагаагаа сэргээх, татвар төлбөрөө барагдуулах, цалин хөлсөө олгох боломж нээж байна.  Татварын өрөөс болж хаагдсан дансыг нээсэн нь зах зээл, эдийн засагт эерэг дохио өгч идэвхжүүлэх зорилго агуулжээ.
2026-04-06

24.1 тэрбумын тендерийг хууль бусаар өгсөн нь ч, авсан нь ч Б.Батцэцэг сайдын “хүмүүс” байна

Татвар төлөгчдийн 24.1 тэрбум төгрө гийг хууль бусаар буюу тендер шалгаруулалтгүйгээр шууд худалдан авалт хийсэн “Төрийн үнэт цаас хэвлэл” гэх төр давамгайлсан тусгай үүрэг бү­ хий компанийн тухай сүүлийн өдрүүдэд олон нийт мэддэг боллоо. Уг нь иргэдийн хувийн нууц мэдээл лийг агуулсан гадаад паспортыг мэдээллийн аюулгүй байдлын үүднээс төрийн тусгай хам гаалалт дор хэвлэдэг, хамгаалдаг гэж мон голчууд бултаараа боддог.
2026-04-06

С.Амарсайхан: Иргэн бүрд хууль тэгш үйлчилдэг байх дээр анхаарч ажиллана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Татварын өртэй 12100 аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс нэг сарын хугацаатай нээх шийдвэр гарчээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Данс, тооцоо хаагдсан аж ахуй нэгжүүдийн дансыг нээхээр болсон. Эдгээр байгууллагын дансыг хааж байгаа нь хууль бус. Орлогогүй хүмүүс яаж татвараа төлөх вэ? Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу дансыг хаадаг. Гэтэл ингэж иргэдийнхээ үзэмжээр орлогыг хааж, дансыг шууд хааж болохгүй. Иргэн бүрд хууль тэгш үйлчилдэг байх дээр анхаарч ажиллана. 
2026-04-06