Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг Ж.Дэлгэрсайхан удирдана
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал уржигдар болж, даргаараа Ж.Дэлгэрсайханыг сонгосон байна. Тэрбээр ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1996 оноос СЭЗИС-ийн багшаар 30 дахь жилдээ ажиллаж буй, дэд профессор хүн юм
2026-02-04
Д.Тогтохсүрэнг хятадуудаас онц их хэмжээний хахууль авсан хэрэгт нэмж шалгаж байна
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаанд цагдан хориод байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохи рол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ком пани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”, 22.10-1-ийн нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөж сөн гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
2026-02-04
“Засагтхан-2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадмын үеэр хүн тэмээнээс унаж, нас баржээ
Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд золгүйгээр нэг бус хүн нас баржээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг, Харган гэх газарт 50 настай иргэн түлээний мод бэлтгэж байгаад даруулж амиа алдсан гэнэ. Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант сумд амьдардаг айлын нэг настай хүүхэд зуух руу унаж түлэгдэн, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай явдал болсон байна.
2026-02-03
“Ubcard” аппликэйшнийг шинэчилсэн тул түр ажиллаагүй гэлээ
Нийслэлийн нийтийн тээвэрт өнгөрсөн оноос цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн билээ. Иргэд зөвхөн “Улаанбаатар смарт карт”- аар зорчдог байсан бол өдгөө банкны карт, гар утасны аппликэйшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, үйлчлүүлж буй. Ингэснээр нийтийн тээврийн салбарын орлого 23.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хэдийгээр автобусны төлбөрийн сонголт нэмэгдсэн ч тэдгээр нь эерэг болон сул талтай. Тухайлбал, банкны картаар зорчих бол автобусанд суух бүрдээ 1000 төгрөг уншуулах бөгөөд дамжин суултын хөнгөлөлт үйлчлэхгүй юм. “Улаанбаатар смарт карт”-ын тухайд цэнэглэх газар ховор бөгөөд автобуснаас буухдаа картаа уншуулахгүй бол дараагийн чиглэлийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт эдлэхгүй.
2026-02-03
Дэлхийн ус, намгархаг газрын өдрөөр судлаачид зөвлөлдөнө
Олон улсын тэмдэглэлт өдрүүд нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй глобал асуудлуудад анхаарал хандуулах, хамтын үйл ажиллагааг дэмжих, хүн төрөлхтний ололт амжилтыг тэмдэглэх чухал боломжийг бүрдүүлдэг. Дэлхийн ус, намгархаг газрын өдөр (World Wetlands day)-ийг олон улсад өргөн хүрээнд тэмдэглэдэг бөгөөд манай улсын хувьд үүнийг илүү идэвхтэй, жил бүр тогтвортойгоор сурталчлан өнгөрүүлэх санаачилгыг Монголын шувуу хамгаалах төв болон Монголын биологийн олон янз байдлын ирээдүйн сангийн зүгээс дэвшүүлжээ.
2026-02-03
“Хуванцрын хэрэглээг багасгая” аян эхлүүлэв
БОУАӨЯ-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “Хуванцрын хэрэглээг багасгая” аяныг эхлүүллээ. Уг аян нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хуванцрын хэрэглээг эх үүсвэр дээр нь хязгаарлах, ангилалтыг сайжруулах, дахин боловсруулах үйл явцыг дэмжих зорилготой юм. Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 2.2 сая тонн хаягдал үүсдэг бөгөөд үүний 1.4 сая тонн нь нийслэл хотод ногдож буй аж.
2026-02-03
Адууны соёлд холбогдох 200 гаруй үзмэрийг дэлгэлээ
Монгол хүний сэтгэхүйд морь нь хурд, хийморь, эрх чөлөө, хүч чадлын илэрхийлэл байсаар ирсэн. Монголчууд хүлэг морийг төрийн долоон эрдэнийн нэг хэмээн дээдэлж, молор эрдэнийн хүлэг гэж бэлгэдэн шүтэж ирсэн уламжлалтай билээ.
2026-02-03
“Алтан зуун”-ыг төгсгөсөн далан гурван секунд
1986 оны нэгдүгээр сарын 28-ны өглөөний 11.38 цаг. Флорида, Кеннедигийн нэрэмжит Сансрын нислэгийн төв. Сая сая америкчууд телевизийн дэлгэцээ ширтэн, амьсгал түгжин хүлээж байлаа. Энэ бол онцгой гэж хэлж болохоор нислэг байв. Учир нь мэргэжлийн сансрын судлаачидтай хамт дунд сургуулийн багш Криста Маколифф хөөрсөн юм. Энэ эмэгтэйг сансраас хичээл зааж, бүхэл бүтэн үеийн урам зоригийг бадраах сайхан ирээдүй хүлээж байв. Их дуу чимээ гаргаж, газар доргиулан “Челленжер” хөлөг хөөрөв. 2000 тонн жинтэй энэ аварга хөлөг удалгүй өндрөө авч, өтгөн цагаан утаа хаяж тод өнгийн цэг болж хувирав.
2026-02-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүмогийн дэвжээнээс зодог тайлав
Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн үс авах ёслол Японы Токио хотын “Рёгокү Кокугикан” ордонд өнгөрсөн амралтын өдөр болсон. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар түүний зодог тайлах ёслолд 330 зочин ирж, олон хүн ирж, сонирхон үзжээ. Сүмогийн түүхэнд 45 түрүүлж, үнэмлэхүй дээд амжилтын эзэн болсон Хакүхо М.Даваажаргал алтан шаргал өнгийн дээлтэй гарч ирэхэд ордонд цугласан үзэгчид сэтгэл өндөр хүлээн авав.
2026-02-03
Он гарснаас хойш мөс цөмөрсөн зургаан тохиолдол бүртгэгджээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр энэ сарын 1-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-40 см нэмэгджээ. Гэвч энэ нь олон жилийн дунджаас 5-45 см нимгэн, нуурын толио болон гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг анхааруулав.
2026-02-03
Улаанбурхан өвчний 25 тохиолдол нэмж бүртгэгджээ
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байгаа аж. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. Өчигдөр буюу нэг өдөрт улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэлд 8, орон нутагт 17 бүртгэгдсэн байна.
2026-02-03
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна
БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулсан нүүрсний хэмжээ өнгөрсөн сард хоёр сая тонныг давжээ. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ хөрш орны боомтуудад хүргэх нөхцөлөөр 2023 оны хоёрдугаар сараас биржээр борлуулж эхэлсэн. Үүнээс хойш нүүрсний экспортын сарын хэмжээ энэ оны нэгдүгээр сард 2.04 сая тоннд хүрсэн аж. Энэ нь өмнөх хамгийн өндөр борлуулалтын хэмжээнээс 58.76 мянган тонноор давж, 137.8 сая ам.долларын орлого олох боломжийг бүрдүүлсэн гэнэ.
2026-02-03