Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сумд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж байна. Гэтэл тус аймгийн Дэлүүн сумын V багийн Ганц мод гэх газарт мөн шүлхийн сэжигтэй тохиолдол илэр чээ. Үүний улмаас сумын хэмжээнд хязгаарлах дэглэм тогтоон шинжилгээний хариу гарах хүртэл сумын орох, гарах хөдөлгөөнийг хорьсон гэнэ. Тус аймагт Улсын онцгой комиссын шуурхай бүлэг ажиллан, нөхцөл байдалд үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авчээ.
Ховд аймгийн Булган, Үенч сумд байдал мөн сайнгүй байгаа бөгөөд шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо 411-д хүрснийг орон нутгийн Мал эмнэлгийн газраас өчигдөр мэдээлэв. Үүнээс 318 малыг устгалд оруулсны 257 нь Үенч сумынх аж. Тус сумд нэмж өвчлөл бүртгэгдээгүй гэнэ. Шүлхийн SAT1 хэв шинж урьд нь манай улсад бүртгэгдэж байгаагүй бөгөөд эмчлэх боломжгүй, урьдчилан сэргийлэх вакцин байхгүй тул өвчилсөн мал, амьтныг утсгахаас өөр аргагүй байгаа юм. Иймд Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумын эрсдэлтэй нутагт хамгаалалтын бүс тогтоожээ. Ташрамд, манай улс SAT-1 хэв шинжийн эсрэг 1.5 сая тун вакциныг ОХУ-аас захиалсан бөгөөд долоодугаар сарын дундуур хилээр оруулж ирэх нь.
Ч.Цэлмэг