Улаагчны хар нуур татарч буй шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулна
Тус нуурт хоёр төрлийн загас, арав гаруй төрлийн усны шувууд нүүдэллэн амьдардаг бөгөөд нуурын голд д.т.д 2300 гаруй метр өргөгдсөн их бага хоёр Авгаш арал байдаг. Тус нуурын урт нь 33 км, өргөн нь 7 км бол гүн нь 16 - 50 метр байдаг бөгөөд нуурын эрэг орчим нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэлээр 22 айл, зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
2023-07-28
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэллээ
Монголын хуульчдын холбооноос эл шалгалттай холбогдуулан сургалт явуулна. Өмнө нь дээрх гурван багц сэдвийг нэг л өдрийн сургалтаар заадаг байсан. Тэгвэл энэ жил нийт зургаан өдрийн сургалт явуулах юм байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хуулийн эчнээ буюу оройн ангийг дүүргэсэн эрх зүйчид оролцох боломжтойгоороо урьд жилүүдийнхээс онцлог аж. Ийм тохиолдолд шалгуулагч 120 болон түүнээс дээш багц цагийн хичээлийг судалж, тодорхой албан тушаалд мэргэжлийн дадлага хийсэн байх шаардлагатай гэнэ. Үүнээс гадна шалгалтын төлбөрийн хураамжийг 200 000 төгрөгөөр шинэчлэн тогтоожээ. Энэ нь өмнөх жилийн хураамжаас 120 000 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм байна. Түүнчлэн сургалтын нэг багц сэдэв нь 150 000 төгрөгийн хураамжтай.
2023-07-28
Өмгөөлөгч нарыг тус бүр нэг сая төгрөгөөр торгожээ
Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэмээн гурван шатны шүүхээс 10 жил хорих ял шийтгүүлсэн “Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн асан Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг тус бүр нэг сая төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.
2023-07-28
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
Хангай нуруунаас усжих ОРХОН гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй ТУУЛ гол /Лүн сум/, Их Хянганы нуруунаас эхтэй ХАЛХ гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна
2023-07-28
Сурагчид заг мод үрслүүлэх туршилт хийв
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх “Ирээдүй” эко клубийн сурагчид заг мод үрслүүлэх туйршилт хийжээ. Тус аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувь цөлжсөн талаар жил гаруйн өмнө БОАЖГ-аас нь мэдээлж байсан. Тиймээс Хөхморьт сумын 6-9 дүгээр ангийн сурагчид цөлжилтийн эсрэг заг модыг нийтээр тарих ажлыг санаачилсан байна.
2023-07-28
"Ногоон нуур-1008" айлын орон сууцны төслийн барилгын талбайд ажиллалаа
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгаа буй тус төслийн хүрээнд 84833,6 м2 талбай бүхий 21 давхар, доороо зоорьтой найман блок барилгыг зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг бүхий
2023-07-28
Хөрсний шинжилгээгээр гэдэсний халдвар үүсгэгч нян ихээр илэрчээ
Нийслэлд энэ сарын эхээр орсон борооны улмаас Сэлбэ, Дунд, Туул гол үерлэсэн. Үүний улмаас хөрс хэр хэмжээгээр бохирдсоныг тогтоохоор шинжилгээний баг ажиллаж буйг бид өмнө нь мэдээлж байв. Шинжилгээний багийнхан үерт автсан газрууд болон гэр хорооллын нийт 55 цэгээс хөрсний дээж цуглуулж, Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн лабораторид хүнд металл, микро биологийн буюу нянгийн шинжилгээ хийсэн байна. Хүнд металлын шинжилгээгээр хөрсний дээж авсан нийт цэгийн 5.5 хувьд нь цайр хүлцэх хэмжээнээс өндөр байгааг тогтоожээ.
2023-07-28
Эрүүл мэндийн яамны “халаасны” сан
иргэдийн эрүүл мэндийг дэмжих, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх аж. Харин бодит байдалд эл сан иргэдийг бус, Эрүүл мэндийн яамыг л дэмжиж иржээ. Тодруулбал, 2008 оноос эхлэн өдий хүртэлх хугацаанд тус сангаас олгосон санхүүжилтийн жагсаалтыг үзвэл, дэмжлэг авагчдын оройд нь ЭМЯ “заларч” байгаа юм. ЭМДС-гийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан байдаг. Уг журмын 3.6 дахь хэсэгт “Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн олгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр санхүүжилтийг нь захиран зарцуулдаг. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдууд эрхээ сурамгай гэгч нь ашиглаж, ЭМДС-гийн хөрөнгийг халаасны мөнгө шигээ л хэрэглэж ирсэн байх юм.
2023-07-28
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 76 хувьтай байна
Төслийн нийт өртөг 262,7 сая ам.доллар ба түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр олон улсын ЕРС гэрээний зарчим дээр үндэслэн БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-н хамтарсан консорциум ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан
2023-07-28
Циркийн уулзвараас ОБЕГ хүртэлх замыг хаана
Нийслэлд авто зам засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэнэ.
2023-07-28