Tийболын тэмцээний баг тамирчдад баяр хүргэв
Tийболын АШТ нь 2023 оны долоодугаар сарын 19-26-ны хооронд Япон Улсын Анан хотод болж, 35 баг хүчээ сорьсон. Манай улсаас 13 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг, 10 багш, дасгалжуулагчийн хамт оролцож
2023-07-27
Таван жил ажилласан багш, эмч түрээсийн байраа бэлгэнд авна
Аймгуудаас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ Дорноговь анхдагч. Тодорхой хэлбэл, тус аймгийнхан Сайншанд сумд "Мандах наран-I" хорооллыг 2018 онд ашиглалтад оруулж, иргэддээ түрээслээд өмчүүлсэн. Улмаар "Мандах наран-II, III", Замын-Үүдэд "Мандах наран-IV" хорооллуудыг байгуулсан. Өдгөө "Мандах наран-V" хорооллыг бүтээн байгуулж буй.
2023-07-27
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-07-27
Соёлжуулах хөдөлгөөн өрнүүлье
“Бууна аа, эгч ээ”. Хажууд сууж явсан залуу бүсгүй ингэж хэлэв. Бид автобусанд биш, онгоцонд, тэр тусмаа араасаа хоёр дахь эгнээнд сууж явсан юм. Онгоц дөнгөж газардаад, ахмад суудлын бүсээ тайлах зөвшөөрөл өгч, дохиог унтраагаагүй байхад л уралдаж босоод ачаагаа ухаж, чихцэлдэн зогсдог бүдүүлэг монгол зан зарим 20 гаруй насныханд ч уламжлагдчихаж. Уг нь би ч бас бууна. Урд эгнээнийхэн буусны дараа л арын хүмүүсийн ээлж ирнэ, хэн ч түрүүлж гарч чадахгүй. Өнөөх бүсгүйд үүнийг сануулсан ч “Дунд нь ороод зогсчихно” гэсэн тул “зам тавьж” өгөөд буцаж суув. Эцсийн дүнд бид хоёр онгоцноос хамт л бууж байгаа юм. Сошиал сүлжээнд ч, хүмүүсийн дунд ч байнга ярьдаг монголчуудын соёлын хамгийн наад захын нэг хандлага бол энэ.
2023-07-27
Нарыг шөнө ч ашиглая
...Нөгөөтээгүүр, хямд цахилгааныг үрэлгэн хэрэглэх нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг ч тэмдэглэж буй. Мөн шинээр барьж буй амины орон сууцын хорооллыг эрчим хүчээ заавал хосолмол эх үүсвэрээс хангахаар шийдвэрлэх, нарны панель, салхин сэнс суурилуулах айл өрхөд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа сүлжээнд нийлүүлбэл урамшуулах зэргээр дэмжих ёстойг ч онцолж байгаа юм...
2023-07-27
ЭЕРЭГ: Дорноговийн багачууд Хүүхдийн парктай боллоо
Дорноговь”, “Хүүхэд хөгжил” зорилтот жилийн хүрээнд олон сайхан бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын VIII багийн нутаг дэвсгэрт Хүүхдийн парк байгууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 5.4 тэрбум төгрөгөөр Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн "Дэлгэр баясах зам" ХХК болон бусад туслан гүйцэтгэх дөрвөн компани хамтран гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө. Хүүхдийн паркийн нээлт өнөөдөр (2023.07.27) болов.
2023-07-27
“Гамшгийн хохирол, хэрэгцээ тооцох аргачлал”-ыг боловсрууллаа
ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, УЦУОШГ, ХХААХҮЯ, ЭХЯ болон бусад байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран боловсруулахдаа ган зуд, гал түймэр, салхи шуурга, үерийн гамшигт үзэгдлийг дотоодын хохирол хэрэгцээг үнэлэх дүрэм журам баримт бичгүүдэд нийцүүлэн, гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэлийн маягтыг үндэслэсэн байна.
2023-07-27