20 жилийн завхралаа хоёрхон барилгад тохоод өнгөрөх вий
Үертэй холбоотой сэдэв“халуун” хэвээр, эрсдэл буураагүй, цаашид ч үргэлжлэх магадлалтай энэ үед хувийн хэвшлийн “Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” компанийнхан хамтран Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулснаа нийслэлийн удирдлагуудад танилцуулсан нь анхаарал татлаа. Уг төлөвлөгөөг 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэй боловсруулсан бөгөөд тэд цаашид болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд “S’outlet” дэлгүүр, “Авлига хороолол”-ыг зайлшгүй нурааж, усан замыг чөлөөлөх шаардлагатай хэмээн “оношилжээ”. Эдгээрээс гадна голуудад саад болсон барилга дахиад 27 бийг ч тогтоосон гэнэ.
2023-07-26
Өнөө шөнө дуу цахилгаантай, аадар бороо орно
Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
2023-07-25
Замын ажил удааширснаас байгаль орчинд хохирол учирсан гэв
Аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрыг дэд бүтэцтэй болгох төслийг 2018 онд эхлүүлсэн ч цар тахал, хүйтний улирал, жуулчлалын оргил үе зэргээр шалтаглан цалгардуулсаар дуусгахаар төлөвлөсөн хугацаанаас нь гурван жил хэтрүүлээд буйг нутгийн иргэд хэлэв. Ингэснээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зорилгыг алдагдуулж, олон жил дуншсан Дархан-Уулын замынхтай ижил нөхцөл үүсгэж байгааг ч хөндлөө.
2023-07-25
“Эх орон-36” хөтөлбөрт 200 хүүхэд хамруулжээ
Тэд эх орон, байгаль дэлхийгээ хайрлах танин мэдэхүй мэдлэг эзэмшинэ. Мөн аливаа саад бэрхшээлийг даван туулах арга ухаанд суралцахаас гадна бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцан, багаар ажиллах чадвартай болох гэнэ. Уг арга хэмжээг Батлан хамгаалахын яам, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын скаутын холбоо зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж буй юм. Хөтөлбөрийн үйл ажиллагааг ЦЕГ-ын харьяа “Сүүж уул” амралтын газар болон Батлан хамгаалах яамны харьяа “Бага баян” энхийн төлөө цогцолборт зохион байгуулж байна.
2023-07-25
Ирвэст зориулж хөв байгуулна
Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгоход чиглэсэн ажлууд голдуу хэрэгжүүлдэг бол энэ онд “уулын эзэн”-д зориулж, Говь-Алтай аймгийн Дарви сумын Мараатын эх хэмээх газарт хөв байгуулахаар болжээ. Тус цэгт ус хуримтлуулах хөв байгуулснаар цоохор ирвэс, түүний идэш тэжээл бологч амьтдын амьдрах орчин сайжирна гэж үзэж байгаа аж. Хөв барих аж ахуйн нэгжийг ирэх сарын 3-ны дотор шалгаруулж, ажлыг нь 20-нд эхлүүлэн, аравдугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2023-07-25
Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”-ын хэрэгжилтийг хангах Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн XIX хурал 2023.07.24-нд боллоо.
2023-07-25
Энэ сард орон нутгийн нислэгээр 31.6 мянган зорчигч тээвэрлэжээ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт 8 чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн. Орон нутгийн нислэгээр 7 сарын 1-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байна.
2023-07-25
Номын сангийн цахим систем нэвтрүүлэх нь
Улсын хэмжээний бүх номын санг хамруулсан нэгдсэн цахим системийг Соёлын яамнаас хөгжүүлж байгаа гэнэ. Одоогоор уг системийг нэвтрүүлэх туршилтын ажлуудыг гүйцэтгэж буй аж. Тухайлбал, системийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд юуны түрүүнд хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай юм байна. Үүнтэй холбоотойгоор дээрх яамнаас нийтийн номын сангуудын мэдээллийн ажилтан, номын санчдыг үе шаттайгаар сургалтад хамруулж эхэлсэн аж. Өөрөөр хэлбэл, цахим системийг номын сандаа нэвтрүүлэх, ашиглах, түүний дагуу ном, уншигчдыг бүртгэх зэрэг ойлголтыг номын санчдад өгөх богино хэмжээний сургалтууд явуулж байгаа гэнэ.
2023-07-25