115 000 га талбайн хөнөөлт шавжийг устгалаа
Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 185 000 га талбайд ойн хортон шавж устгах ажил зохион байгуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 115 000-д нь хэрэгжүүлээд байгааг Ойн газраас өчигдөр мэдээллээ. Авиа микробиологийн аргаар буюу агаарын хөлөг ашиглан Төв аймагт 10 000, Хөвсгөлд 21 000, Завханд 15 000, нийслэлийн ногоон бүсэд 9 500, нийт 55 500 га талбайг хөнөөлт шавжийн нөлөөллөөс хамгаалжээ. Харин механик буюу өндөг хусаж арилгах аргаар Булганд 20 000, үүргийн шүршигч багажаар Архангай, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Орхон, Увс, Завхан аймгийн 40 мянган га талбайд устгал хийсэн байна. Агаарын хөлгөөр ойн хортон шавж устгах ажил өдгөө Завханы Баянтэс, Баянхайрхан сумд үргэлжилж байгаа аж.
2023-07-20
Ухаалаг системд суурилсан төлбөртэй зогсоол байгуулна
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, авто замын барилга угсралтын “Шилдэг зам” ХХК-тай хамтран хотын төв байршлуудад хиймэл оюун ухаанд суурилсан төлбөртэй зогсоол байгуулах “Ухаалаг зогсоол” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
2023-07-20
Нянгийн бохирдолтой мах бэлтгэсэн компанийн хятад захирлыг цагаатгасныг хүчингүй болголоо
НПГ-аас тус компани болон захирал, БНХАУ-ын иргэн Чен Бинд Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэг заасан “Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амийг нь хохироож болох нянтай хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдаж, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийг этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Мөн ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэлд нь эл хуулийн 24.8-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан.
2023-07-20
Булган аймагт хачигт халдварын улмаас хүн нас баржээ
Хачигт халдвар буюу энцефалитын улмаас Булган аймагт уржигдар нэг хүн нас баржээ. Түүнчлэн уг халдварт өртсөн хоёр хүний биеийн байдал хүндэрч, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн сард, мөн энэ сарын эхээр хоёр хүн хачигт энцефалитаар эндсэн байна. Манай улсад хачгаар дамждаг хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит гэсэн гурван төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг аж. Эдгээрээс хачигт энцефалит нь хамгийн хүнд хэлбэрээр илэрдэг, хүний мэдрэлийн системийг хүчтэй гэмтээдэг, улмаар өвчтөн нас барах эрсдэлтэй өвчин юм.
2023-07-20
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
Өнөө, маргаашдаа говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо орох тул нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-07-20
“T’way air” компани Дэгү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
Өмнөд Солонгосын “T’way air” агаарын тээврийн компани энэ сарын 28-наас Дэгү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр бэлтгэлээ базааж байна. Япон, Вьетнам, Тайланд, Гуам, Филиппин, Сайпан зэрэг чиглэлд 29 онгоцоор захиалгат нислэг үйлддэг тус компани энэ сараас эхлэн Инчоноос Улаанбаатар луу зорчигч тээвэрлэж буй бол ирэх долоо хоногийн баасан гаргаас бас нэг шинэ чиглэлээ нээх нь.
2023-07-19
НӨАТ-ийн сугалаанд 42695 иргэн азтан болжээ
Өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
2023-07-19