Тусгай хамгаалалттай газруудын хогийг цэвэрлэв
БОАЖЯ-наас наадмын амралтын өдрүүдээр аялал жуулчлалын бүс нутгуудад үүссэн хогийг цэвэрлэжээ. Тухайлбал, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагаан давааны зүүн талаас Сайханы саравчин дахь отоглох цэг хүртэлх хэсгийг цэвэрлэж, 17.5 тонн хогийг Налайх дүүрэг дэх хогийн цэгт зөөж хаясан байна. Мөн Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын Хар тэрмэс хэсгээс 28, Улаагчны хар нуурын эрэг орчмоос 18 тонн хогийг түүжээ. Уг ажлыг энэ сарын 15-наас эхэлсэн бөгөөд одоогоор 63.5 тонн хогийг цэвэрлээд байна. Амралт, зугаалгын улирал эхэлж, орон нутагт зорчих хүний тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор БОАЖЯ-наас иргэдийг хогоо ил задгай хаяхгүй, соёлтой аялахыг уриаллаа.
2023-07-19
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр энэ сарын сүүл ирэх сард нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй, нэгэнт үерийн аюултай түвшинд хүрсэн гол мөрнүүд үерлэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул олон нийтээрээ үерийн аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргүүллээ.
2023-07-19
Энэ сард 43 925 жуулчин хүлээн авчээ
Баяр наадамтай холбогдуулан манай орныг зорих жуулчдын тоо нэмэгдсэн байна. Энэ сар гарснаас хойш 43 925 жуулчин хүлээн авчээ. Ингэснээр манай улс энэ жил нэг өдөрт 4839 жуулчин хүлээж авахаар тооцолсон зорилтынхоо 65 хувийг гүйцэтгэсэн байна. Харин долдугаар сард 150 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөснөөс одоогоор 29.3 хувийг нь биелүүлжээ. Жуулчдын дийлэнх нь Европ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас иржээ. Улсаар нь ангилбал Оросоос хамгийн олон буюу нийт жуулчны 44.1 хувь нь зочилжээ. Үүний дараа БНХАУ, БНСУ, Казахстан, Япон зэрэг орны жуулчид орж байна. Мөн зорчигчдын 42.8 хувь буюу 125 308 иргэн “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжин ирсэн аж.
2023-07-19
Дани, Итали, Франц, Испанийн зөвлөхүүд дэлхийн киноны салбарын мэдээлэл, сургалт өгнө
“КИНОНЫ НҮҮДЭЛ” хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд Австрали, Шинэ Зеаланд, Дани, Итали, Франц, Испани зэрэг дэлхийн киноны салбарын шилдэг 8 зөвлөх, 5 багш нар “Кино зохиол бичих”, “Кино төсөл боловсруулах” сэдвийн хүрээнд дөрвөн долоо хоногийн цахим сургалтыг удирдан явуулах юм.
2023-07-19
30 мянган заарт харх агнах зөвшөөрөл олгожээ
Тодруулбал, заарт хархны сүргийн бүтэц, тоо толгойг зохицуулж, байгалийн тэнцлийг хангах зорилгоор 30 мянган бодгалийг агнуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ ажлыг Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ЗӨСҮТ, холбогдох сумдын ЗДТГ-аасан амьтны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах аж. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн С.Бямбацогт орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг харгалзан, заарт харх агнасан тохиолдолд төлбөр хураамжаас бүрэн чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан салбар яамд хүргүүлээд буй гэнэ.
2023-07-19
74 настай иргэн төрсөн дүүгээ хөнөөжээ
Найр наадам хавтгайрсан энэ өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат сумд 76 настай иргэн төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэг гарсан нь архидалтаас үүдэлтэй гэнэ. 76 настай иргэн Д согтуудаа төрсөн дүү 47-той Ч-тэй маргалдаж, хутгаар амийг нь хохироосон аж. Өдгөө энэ хэргийг аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй юм.
2023-07-19
20 байршилд 1208 авто зогсоол байгуулна
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын сэлгэлт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон “Шилдэг зам” ХХК Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.
2023-07-18