Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем бий болгох нь
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх цар тахлын дараах орчинд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой техник туслалцааны “Tа-10099” төслийн нээлт өчигдөр боллоо. Уг төслийг АХБ-ны хоёр сая ам.долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хүнсний хангамж, аюулгүй байдал, хариу арга хэмжээний мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж, хүнсний нийлүүлэлтийн тогтолцоо, сүлжээний ложистикийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах аж.
2023-07-07
“Долдугаар сарын сүүлч гэхэд унгирал бүрэн унаж дуусна”
Тариаг хавар, намрын улиралд буюу унгирал тарахаас өмнө хийдэг онцлогтой. Энэ аргыг ашигласан жилд улиасны үр бага тогтсон үр дүн гарсан ч үүнийг мод бүрт хийх нь өндөр өртөгтэй. Одоогоор зөвхөн усаар шүрших арга хэмжээг хөдөлгөөн саарснаас хойших цагуудад хэрэгжүүлж байна. Долдугаар сарын сүүлч гэхэд унгирал бүрэн унаж дуусна” гэв.
2023-07-07
БЗС-гийн дарга Д.Гардийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, хилээр гарахыг нь хязгаарлав
Тэгвэл АТГ, ЭЦА-ны мөрдөгчдийн гаргасан, БЗС-гийн ажлын албаны дарга Д.Гардийг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг НПГ-аас шүүхэд хүргүүлснийг өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнд шүүхээс БШУЯ-ны харьяа БЗС-гийн ажлын албаны даргын албан тушаалыг эрхлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
2023-07-07
Туул гол үерийн аюултай түвшинг 5 см давжээ
Долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна.
2023-07-07
Монголчууд бид бүгдээрээ “чихгүй толгой” болчихоогүй л байлтай
Тодруулбал, уржигдар 15.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, хуучнаар Партизаны сангийн аж ахуйн замд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явж байсан “Тоёота приус” онхолдож түүнд сууж явсан хоёр настай хүү, 21-31 насны дөрвөн эмэгтэй, нэг залуугийн хамт гэмтжээ. “Нэг зам-нэг соёл” аяны хүрээнд замын хөдөлгөөнд соёлтой оролцох, гүйцэж түрүүлэх үйлдэл зөв, хянамгай хийх, хурдаа тохируулж явахыг анхааруулж байхад манайхан үл ойшоож, тэр ч бүү хэл ТЦА-ны ажилтнуудыг “хурд хэмжлээ”, “айлгаж цочирдууллаа” хэмээн шүүмжилж байсан. Ганц удаа ч болтугай тэдний сэрэмжлүүлгийг анхаарч үзсэн бол ийнхүү олноороо эрүүл мэндээрээ хохирохгүй байсан шүү дээ.
2023-07-07
Хариуцлагагүй жолооч нар жуулчдыг үргээх вий
Монголчууд өөрсдийнхөө амь, эрүүл мэндийг золиод зогсохгүй, манай орны байгалийн сайхныг үзэж танилцахаар ирсэн гадаадын иргэдэд ч хохирол учруулах болов. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нэг зам-нэг соёл” нөлөөллийн аяныг зургадугаар сарын 30-наас наймдугаар сарын 18-ны хооронд орон даяар зохион байгуулж байна.
2023-07-07
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 22, шөнөдөө 11 хэм дулаан байна.
2023-07-07