Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутагт үерийн нөхцөл байдал хүндэрчээ
Үерийн нөхцөл байдал хүндэрсэн Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ, Хан-Уул дүүргийн Механикийн сургуулийн уулзвараас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл, мөн “Натур”, “S Outlets” болон “Их наяд” төвийн орчим гэсэн байршилд ажлын хэсэг хоёр хуваагдан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, арга хэмжээнүүдийг газар дээр нь авч хэрэгжүүлж байна.
2023-07-06
Туул голын нөхцөл байдалд яаралтай дүн шинжилгээ хийнэ
Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хурлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цахимаар удирдан, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн юм.
2023-07-06
НОК: "Playtime" хөгжмийн наадмыг зохион байгуулагчдад үйл ажиллагаагаа зогсоох зөвлөмж хүргүүлсэн
"Playtime" хөгжмийн наадам яг одоо эхэлж байна. Тус наадмын үеэр архи согтууруулах ундаа худалдахаас гадна бага насны хүүхэд оролцохыг хязгаарлаагүй. Борооны дараах гамшигтай давхацсан эл наадмыг зохион байгуулахад олон нийт дургуйцэж буй. хөгжмийн наадам яг одоо эхэлж байна. Тус наадмын үеэр архи согтууруулах ундаа худалдахаас гадна бага насны хүүхэд оролцохыг хязгаарлаагүй. Борооны дараах гамшигтай давхацсан эл наадмыг зохион байгуулахад олон нийт дургуйцэж буй.
2023-07-06
Голын түвшин өдөрт 10-80 см-ээр нэмэгдэж байна
Олон жилийн дунджаар Улаанбаатар хотод 7-р сард 756.4 мм хур тунадас ордог бол энэ жилийн долдугаар сарын эхний 6 хоногт 47 мм буюу долдугаар сард ордог хур борооны 62 хувь нь ороод байгаа юм.
2023-07-06
30 мянган өрхийн цахилгааныг тасалжээ
Долоодугаар сарын 6-ны 14:00 цагийн байдлаар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 702 дэд өртөөнд холбогдсон 30 мянга орчим хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Өнөөдөр 09:00 цагаас хойш тус компанийн нийт 213 хүн 40 гаруй машин, механизмтай ажиллаж байгаа юм.
2023-07-06
Гудамж, зам, талбай, байгууллагын хаягт үндэсний бичиг, кирилл хослуулах стандарттай
Стандарт, хэмжил зүйн газраас MNS 5283:2022, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага” стандартыг 2022 онд шинэчлэн баталжээ.
2023-07-06
Сэлбийн даланг хүчитгэж байна
Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10.00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрчээ.
2023-07-06
Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөх бэхэлгээг хийж дуусаагүй байна
Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн мэдээллийг хоёр цаг тутамд өгч буй. Тодруулбал, долоодугаар сарын 6-ны 02:00 цагийн байдлаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон замын компаниуд нийт 50 ажилтан, 13 автомашин, техниктэйгээр Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөн бэхэлгээ хийж, найман удаагийн ачилтаар 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгаад байна.
2023-07-06
Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа
Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.
2023-07-06