Улаанбаатарыг дөтчилөх нь
Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг ӨМӨЗО-ы Хөх хотоос бэлтгэлээ. Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудлыг шийдэх их багтаамжийн нийтийн тээврийн талаар энэ удаад онцлов.
2023-06-30
Эрүүл мэндийг дэмжих сангийн эздэдээ хүртээлгүй төслүүд
Гэвч хяналт тавих төв байгууллагынх нь удирдах албаныхан өөрсдөө сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж ирсэн, Төрийн сангийн гүйлгээ хаагдахтай зэрэгцэн их хэмжээний мөнгийг холбогдох гэрээ, сонгон шалгаруулалтгүйгээр харьяа эрүүл мэндийн байгууллагууд руугаа шилжүүлдэ гбайсныг аудитын байгууллагынхан удаа дараагийн шалгалтаараа илрүүлсэн байдаг. Ийм байтал shilen.gov.mn-д нийтэлсэн 1200 гаруй төсөл, арга хэмжээг бүгдийг нь автоматаар “хэрэгжилт нь хангалттай” хэмээн дүгнэснийг юу гэж ойлгох вэ. Сангийн хөрөнгийг өнгөрсөн хугацаанд хууль бусаар завшсан, зориулалтын бусаар зарцуулсан, шамшигдуулсан хүмүүст ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн үгүү.
2023-06-30
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2023-06-30
Цөлжилтийг сааруулах төв байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр талууд хамтран цөлжилтийг сааруулах төв байгуулахаар тогтож, эл санаачилгын хүрээнд тус улсын холбогдох албаны хүмүүсийг Монголд ажиллахыг урьсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор 14 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын судлаачдын баг манай улсад хоёр долоо хоногийн хугацаанд ажиллахаар ирээд байгаа аж.
2023-06-30
Англи хэлний хичээлийг ор нэрийн төдий зааж байна
Эх оронч үзэлдээ дийлдсэн хэсэг бүлэг хүмүүс үүнийг “Монголоо алдах” эхлэл хэмээн дургүйлхэж, хэл, соёлынхоо эсрэг үхэр буугаар сум тавьж буйгаас ялгаагүй хэрэг гэж туйлшрах боллоо. Хууль тогтоогчид нь ч иргэдийнхээ туйлшрал, талцалд автсан уу, сонгуулийн жилийн өмнөх болгоомжлолдоо дийлдсэн үү, тус хуулийн хэлэлцүүлгийг хэдэнтээ хойшлуулж, шийрэгнэсээр өнөөдрийг хүрлээ. Эл заалтыг хуулиас хассан тохиолдолд ч англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гуравдугаар ангиас нь эхлэн заах бодлого, төлөвлөгөөтэй байгаагаа салбарын сайд нь учирна лээ.
2023-06-30