Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулав
Урин дулаан цаг болж аялал зугаалга ихэссэнтэй холбогдуулан иргэдийг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг ГССҮТ-өөс анхаарууллаа. Амралт, зугаалга идэвхэждэг яг энэ үед, ялангуяа орон нутгийн замд осол аваар цөөнгүй гардаг гэнэ. Иймд өөрийн болон гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд сэрэмжтэй, хянамгай байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
2023-06-30
Наадмын нээлтээр орчин үеийн технологи ашиглах нь
Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 630 зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн байна. Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, бусад дүүргийнхэн Хүй долоон худагт ажиллах боломжтой гэнэ. Хүнсний худалдаа эрхлэх бол үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан ажилтнуудын дэвтэр, худалдах бараа, бүтээгдэхүүний зураг зэргийг бүрдүүлэн, “Онлайн бизнесс төв” цахим хуудсаар хүсэлтээ гаргах боломжтой.
2023-06-30
Живсэн хүнд 10 минутын дотор анхны тусламж зөв үзүүлснээр аврах боломжтой
Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь зөвхөн онцгой байдлын байгууллагын ажил биш бөгөөд иргэдийн оролцоо нэн шаардлагатай юм. НОБГ-аас гаргасан сэрэмжлүүлгийн хуудсанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, баталгаагүй гарам, гарцаар гарахгүй байхыг, автомашинаа голын эрэг, усны эх, ай саваас 50-100 метрийн зайд байршуулахыг зөвлөсөн байв. Уг зөвлөмжийг даган өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг ханган эрсдэлээс сэргийлж анхаарал, болгоомжтой аялаарай.
2023-06-30
Монгол, Герман цэргийн инженерүүд мод тарив
ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Тээврийн хэрэгсэлтэй эргүүл хийх үеийн гар хийцийн тэсрэх бөмбөгийн аюул, заналхийллээс сэрэмжлэх, хяналт үйлдэх” сэдэвт сургалтыг
2023-06-30
“УДЭТ-ын өмнөх талбайд юу барих нь театрынханд хамаагүй”
Дээрх байгууламжид 900 гаруй сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь мөн олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Тиймээс БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн шаардлагын дагуу тохижилтын ажлын төсвийг гаргасан П.Уянгаатай холбогдож, зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Төсвийг зургийн дагуу гаргасан. Гэтэл одоо анхны санаа, зургаас тэс өөр зүйл хийгээд байгаа бололтой. Театрын үүдний багануудын дээд талд морьдын гоё сийлбэр байдаг юм. Түүнээс улбаатай тун зохистой зохиомжийг талбайд урлана гэж байсан шүү дээ. Гэтэл сүүлдээ цэцгийн мандал болчихов уу” гэлээ.
2023-06-30
ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ
Ингээд Л.Чой-Ишийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, М.Энх-Амарын үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байв. Харин энэ хэрэгт хяналт тавьсан НПГ-ын хяналтын прокурор нь анхан шатны шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, эсэргүүцэл бичсэний дагуу өчигдөр давж заалдах шатны шүүх хэлэлцээд, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр боллоо.
2023-06-30