Х.Булгантуяа: Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлж, өвлүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
2023-06-19
Сурагчдыг Монголын үзэсгэлэнт газраар аялуулангаа эх оронч үзэлд сургана
Хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, монгол ахуй, соёлыг таниулах зорилгоор “Эх оронч сурагч” төслийн хүрээнд зорилтот аяллыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 40 сурагч зургаан шөнө, долоон өдрийн хугацаанд Халх голын сав нутгаар аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцах юм.
2023-06-19
“Соёлын сэргэлт 2023” аяны онцлох уран бүтээлч Б.Баттайван
“Соёлын сэргэлт 2023” аян өчигдөр Дорноговь аймагт нээлтээ хийжээ. Улмаар өнөөдөр соёлын яамныхан “Эртэч өглөө” уулзалт хийж, Их хаадын тамганы талаар лекц уншиж, Дорнын говийн залуус мэндчилгээ дэвшүүлж, ирсэн зочид харилцан ном солилцсон байна.
2023-06-19
Даблью Эм Майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсад холбогдох арбитрын хурал боллоо
Даблью Эм Майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсад холбогдох хөрөнгө оруулалтын маргааныг хянан шийдвэрлэх арбитрын хурал Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон ДиСи хотноо байрлах Дэлхийн банкны дэргэдэх Хөрөнгө оруулалтын маргаан хянан шийдвэрлэх олон улсын төв дээр 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
2023-06-19
"Борхүү"-г байгальд нь тавьжээ
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэжээ.
2023-06-19
БШУЯ сонгон шалгаруулалтыг будилаантуулж, залуусыг хохироож байна
Боловсролын зээлийн сангийн хулгай, луйвар ил болсонтой холбоотойгоор нийгмээрээ энэ асуудалд чих тавьж, анхаарч, шүүн хэлэлцэж байна. Засгийн газар ч үүссэн нөхцөл байдал, иргэд, олон нийтийн зүгээс ирж байгаа санал, шүүмжлэлд үндэслэн тодорхой шийдвэрүүд гаргаад буй. Төрийн бүх тэтгэлэг, сургалтын зээлийг Боловсролын зээлийн сангаас нэгдсэн журмаар олгох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Мөн сонгон шалгаруулахаас эхлээд зээл, тэтгэлэг олгох, үр дүнг нь үнэлэх гээд үүнтэй холбоотой бүх үйл явцыг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, шударга болгохоор ажиллаж байгаагаа зарласан билээ.
2023-06-19
Б.Пүрэвдоржийн зүтгүүлсэн Онцгой татварын хуулийн ард “олз” байсан уу
Сонгууль яг жилийн дараа болно. Бэлтгэл эхэлсэн. Олон нийт таалж л байвал нэр дэвшигчид тайчаад ч гүйж чадна. Тиймээс гишүүд, эсвэл гишүүн болохыг хүсэгчдийн “попролт”-оос болгоомжлох хэрэгтэй. “Сонгууль ч боллоо, сонгогчдодоо хэрэгтэй ганц сайн зүйл хийчихье” гээд зүтгэж байгаа гишүүд байхыг үгүйсгэхгүй ээ. Гэвч тэр нь үнэхээрийн баримт нотолгоотой байх учиртай юм.
2023-06-19
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад гурван үндэслэлээр хэрэг нээжээ
“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч гэмтээсэн үйлдэл олны анхаарлын төвд байна. Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэж, Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг дайрсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
2023-06-19