Таван жилд 525 000 жарамгай нутагшуулжээ
Судлаачид 2023 онд лабораторийн орчинд зориудын аргаар өсгөн үржүүлсэн жарамгайнхаа эх сүргийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын мэргэжилтнүүдтэй хамтран Орхон голоос барьсан бөгөөд түрсийг нь авсны дараа усанд буцаан тавьжээ. Энэ жилийн загас үржүүлгийн туршилт, судалгаанд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар болон МУБИС-ийн оюутнуудыг хамруулан, дадлагажуулж буйгаараа онцлог аж.
2023-06-16
Сувилагч бэлтгэх сургалт зохион байгуулах нь
“Монголын яаралтай түргэн тусламж, эмнэлгийн эрүүл ахуй” төсөл, Монголын сувилагчдын нийгэмлэг болон “Эмнэлгийн эрүүл ахуй институт” ТББ хамтран эмнэлгийн халдварын хяналт, сэргийлэлтийн ажилтан, сувилагч бэлтгэх сургалтыг энэ сарын 19-22-нд Улаанбаатарт зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтын үеэр ХБНГУ-ын эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын мэргэжилтнүүд хичээл заах аж.
2023-06-16
Нийслэлийн үнэт цаас гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан юм.
2023-06-16
Суудал хуваарилалт тодорхойгүй буй нь наадам үзэх хүсэлтэй жуулчдыг “үргээж” байна
Тэд “Аж ахуйн нэгжүүдийг суудал хуваарилалттай холбоотой мэдээ мэдээллээр хангах, захиалгынх нь хүсэлтийг хүлээн авч, нэгтгэх зэрэг ажлыг манай холбоо нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд хүсэлтээ хаана өгөх, ямар зохицуулалт хийх нь тодорхойгүй байгаагаас аялал жуулчлалын байгууллагууд болон бидний ажилд хүндрэл учирлаа. Иймдэл асуудлаар нэн яаралтай, тодорхой мэдээлэл өгнө үү” гэжээ. Өчигдрийн байдлаар лав үүнд хариу өгөөгүй байв.
2023-06-16
“Блокчейн технологи нэвтрүүлсэн нь энэ оны ЭЕШ-ын онцлог”
Энэ онд төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн, сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулж буй. Нэгэн ээж “Сургуулийн захирлаар гарын үсэг зуруулах гэж гурав, дөрвөн цаг хүлээж байж бичиг баримтаа авсан ч арын хуудсан дээр нь гарын үсэг дутуу байгаагаас асуудал үүсчихлээ. Сургуулийнх нь холбогдох хүмүүс утсаа авахгүй юм” хэмээн сандрах аж.
2023-06-16
Тээвэр зуучийн компанид давуу байдал олгосон ЗТХЯ-ны мэргэжилтнийг шүүхэд шилжүүллээ
Тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан, Европын орнуудаас ачаа тээвэрлэн Монголд авчирдаг, Г.Эрдэнэхөлөг, Г.Ганпүрэв нарын 2019 онд үүсгэн байгуулсан “Энтайр глобал ложистик” ХХК-д давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан аж.
2023-06-16
Төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийх нь
Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.
2023-06-16
Хурдан морины салбар хороо хуралдлаа
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо
2023-06-15
Говийн ультра марафонд 40 гаруй орны тамирчид оролцоно
Дэлхийд алдартай "Дөрвөн цөл" олон улсын ультра-марафон Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Time сэтгүүлээс тус марафоныг хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг хамгийн ихээр шалгадаг уралдаан хэмээн нэрлэж байсан юм.
2023-06-15