Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал өчигдөр Гадаад харилцааны яамны зөвшилцлийн танхимд боллоо. Үүнд гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч оролцсон байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал бизнес эрхлэгчдэд зориулсан таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийн тулд Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж буйгаа танилцуулсан юм.
2026-06-30

БЗС-гийн Д.Гардид холбогдох хэргийн шүүх хурлыг товложээ 

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням долоодугаар сарын 2-нд хэлэлцэхээр товложээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнд холбогдох хэргийг 2022 оны наймдугаар сараас шалгаж, өнгөрсөн тавдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн юм.
2026-06-30

Шведийн сайд ЕХ-ны хуралд хүүхэдтэйгээ оролцсон нь анхны тохиолдол боллоо

Люксембургт өнгөрсөн пүрэв гарагт болсон Европын холбоо (ЕХ)-ны гишүүн орнуудын Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлэгт гурван сартай нярай хүүхэд “оролцсон” нь анхны тохиолдол болжээ. Тодруулбал, Шведийн Уур амьсгалын сайд Ромина Пурмохтари өөрийн хүү Адамыг тус хуралд дагуулан ирсэн нь эмэгтэйчүүдийг ажил, гэр бүлийн аль нэгийг сонгохоос аргагүй байдалд хүргэдэггүй бодлогын ач холбогдлыг харуулах зорилготой байсан аж.
2026-06-29

Монголын багийн хувцас шилдэг бүтээлийн жагсаалтад шалгарав

Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотод өнгөрсөн хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулсан өвлийн олимпын XXV наадамд 93 орны 2,871 тамирчин 116 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ.
2026-06-29

“Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” үзэсгэлэнг Мексикт дэлгэжээ

Монгол болон Мексик улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Францын гэрэл зурагчин Филипп Пакетын “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” үзэсгэлэнг Мексикийн Тепик хот дахь Наярит мужийн Бүсийн музейд дэлгэлээ. Өмнө нь тус улсын нийслэл Мехико хотноо амжилттай олны хүртээл болгосон эл үзэсгэлэнд Монголын байгалийн өвөрмөц тогтоц, соёлын өв, нүүдэлчдийн ахуй амьдралыг харуулсан 71 шилдэг бүтээлийг дэлгэсэн байна.
2026-06-29

Европ тив түүхэнд байгаагүйгээрээ хэт халлаа

Баруун Европыг хамарсан аагим халууны улмаас Британи, Швейцар, Франц, Герман, Чех, Дани зэрэг улсад зургаадугаар сарын агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Агаарын температур хэт халсны улмаас бүс нутгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 400 орчим хүн (Францад усанд живсэн 55, Испанид халууны улмаас нас барсан 327, Германд усанд осолдсон 20 гаруй хүн) амиа алдаад байна. Өдгөө тус тивд 150 сая орчим хүн цельсийн 35 хэмээс дээш халуун орчинд амьдарч буй юм.
2026-06-29

500 000 төгрөгийн хахууль авсан гаалийн байцаагчид хорих ял шийтгэв

Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Мөнхбатад холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалан хэлэлцэж, шийдвэрлэлээ. Н.Мөнхбат нь дээрх гаалийн газарт улсын байцаагчаар ажиллаж байхдаа гаалийн мэдүүлгээр импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн, гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас 2026 оны дөрөвдүгээр сарын 10-нд 500 000 төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
2026-06-29

Улаан буудай, төмсний тариалалт дуусжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн баасан гарагийн байдлаар улаан буудай, төмсний тариалалт дууссаныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 315.7 мянган га талбайд улаан буудай, 12.5 мянган га-д төмсний үр суулгаж дууссан бол нийт 530 400 га-д тариалалт хийгээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс буудайн талбайн хэмжээ 59.7 гагаар өссөн дүн бол төмснийх 0.5 мянгаар буурсан дүн гэнэ.
2026-06-29

Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ

Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Дэлхийн санхүүгийн томоохон тоглогч Монголыг боломжийн зах зээл гэж харж байгаа нь хөрөнгө оруулалтын орчинд өгч буй итгэлийн бас нэг дохио юм.
2026-06-29

Байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас сүүлийн хоёр жилд 25 тэрбумын хохирол учрав

Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн таван жилийн байдлаар судалжээ. Энэ хугацаанд хүрээлэнб уй орчны эсрэг 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, 2333-ыг нь шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Гэмт хэргийн 41.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 31.4-ийг хууль бусаар ашигт малтмал олборлох, 11.1-ийг хууль бусаар ан агнах, наймыг нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх хэрэг эзэлжээ.
2026-06-29

Л.Ганбат: Энэ жилийн ЭЕШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноотой холбоотой мэдээллийг  Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Ганбат өглөө.
2026-06-29

Венесуэлд газар хөдөлсний улмаас 1430 хүн амиа алджээ 

Венесуэл улсын нийслэл Каракас хотын орчимд энэ сарын 24-нд газар 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр удаа хөдөлсний улмаас 1430 хүн амиа алдаж, 3200 гаруй иргэн гэмтэж бэртээд байна. Энэхүү гамшигт тус улсын Ла Гуайра хот болон Яракуй муж хамгийн их хохирол амссан бөгөөд нийслэл орчимд чичирхийлэл маш хүчтэй мэдрэгдсэн гэнэ. Тус улсын түүхэнд сүүлийн 125 жилд тохиолдоогүй эл гамшгийн улмаас одоогоор 68 900 орчим хүн сураггүй алга болоод буй бөгөөд нурангийг цэвэрлэх тусам хохирлын хэмжээ нэмэгдсээр буй. 
2026-06-29

Хэт халж буй газруудад болгоомжтой зорчихыг анхааруулав 

Европын улс орнуудад ойрын өдрүүдэд хэт халж буйтай холбогдуулан манай улсын Гадаад харилцааны яамнаас иргэддээ сэрэмжлүүлэг хүргэлээ. Тухайн бүс нутагт оршин суугчид болон гадаад улс орнууд руу зорчихоор төлөвлөж буй иргэд, тэр дундаа өндөр настан, бага насны хүүхдүүдийг хэт халуунаас болгоомжилж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулав.
2026-06-29

Н.НОМТОЙБАЯР: Наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд хуралдсан Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр допингийн асуудал болон наадмын нээлтийн тасалбартай холбоотой өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
2026-06-29

Ховд аймагт 958 өрхийн нийт 349766 толгой малд вакцин хийжээ

Ховд аймгийн  Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-аас өгсөн мэдээллээр Булган, Үенч, Алтай суманд гарсан малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчнөөр нийт 13 голомтод 168 өрхийн 1587 толгой мал өвчилсөн. Үүнээс 134 өрхийн 1400 толгой малыг устгасан байна.
2026-06-29

Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.22-2026.06.28) нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026-06-29

Д.Амарсанаа НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүн боллоо

НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо (CEDAW)-ны 2027-2030 оны гишүүдийг сонгох сонгууль энэ сарын 26-нд Нью-Йорк хотноо боллоо.
2026-06-29

Газар шилгээхэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарал ч “нэмэртэй”

Венесуэлийн нийслэл Каракасын баруун хэсэгт энэ сарын 24 буюу өнгөрсөн лхагва гарагт хоёр удаа 7.2-7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барилга, байгууламжууд нурж, хэдэн зуун хүн амиа алджээ. АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдээлснээр хоёр дахь удаагийн чичиргээ нь илүү хүчтэй байсан бөгөөд нэг минут орчим үргэлжилж, их хэмжээтэй хохирол учруулсан.
2026-06-26