Үерийн эрсдэлтэй бүсэд 1487 айл байна
Улаанбаатар хотын шар усны үерийн эрсдэлийг нийслэлийн Онцгой комисс (НОК)-ынхон үнэлсэн байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатарт үерийн эрсдэл маш өндөр, бусад дүүрэгт дунд болон бага эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Түүнчлэн нийслэлд нийт 3947 объект шар усны үерт өртөж болзошгүй гэнэ. Тэдгээрийн дотор 1487 айл өрх багтсан байна. Эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээнд тэдгээр айлын заримыг нь нүүлгэн шилжүүлэх, ойролцоох далан, сувгийг нь цэвэрлэх, бэхжүүлэх, халиа, тошин үүсэн газарт тогтсон мөсийг зөөх зэрэг арга хэмжээ авч буйгаа НОК-оос мэдээлсэн. Тухайлбал, 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11 091 удаагийн рейсээр 221 820 тонн мөсийг зөөж тээвэрлэсэн гэнэ.
2024-03-13
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг буурчээ
Улсын хэмжээнд 2024 оны 2 дугаар сард 237.615 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 72 хувь нь Нийслэлд, 27.9 хувь нь орон нутагт гарсан байна. Энэ нь нэгдүгээр сартай харьцуулахад 4.4 хувиар буурчээ.
2024-03-13
Баянгол дүүргийн 21 дүгээр хороо шинэ цэцэрлэгтэй болно
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
2024-03-13
Сурагчдаас мөнгө цуглуулсан сургалтын менежер, спорт заалны түрээсийг завшсан захирлыг шалгаж дуусав
Ерөнхий боловсролын зарим сургуулийн эрх бүхий албан тушаалтнууд хууль журам зөрчиж, мөнгө завшсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулжээ. Тэднээс хоёр ч сургуулийн албан тушаалтан хууль зөрчсөн байж болзошгүй нь тогтоогдсон учраас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хэргийг нь шилжүүлсэн гэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан Д.Цэвэлмааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан байна. Тэрбээр албан өрөөгөө тохижуулж буйдан авахын тулд тавдугаар ангийн 10 бүлэг тус бүрээс болон багш нараас тодорхой хэмжээний мөнгө хураан авчээ. Нийт хоёр сая төгрөг цуглуулан өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт түүнийг холбогдуулан шалгасан аж.
2024-03-13
Сэлэнгийн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын хуучин дарга нарын хэргийг дахин хэлэлцэнэ
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, өдгөө тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарт холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2023 оны арванхоёрдугаар сарын 14-нд хэлэлцэн, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргасныг НПГ-ын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд нь хандсан юм. Түүний эсэргүүцлийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
2024-03-13
Төрийн нууцыг үрэгдүүлсэн албан тушаалтанд торгох ял оноолоо
Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газар, ХЗДХЯ, УБЕГ зэрэг төрийн хариуцлагатай байгууллагад ажиллаж байгаад эдүгээ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хаших болсон түүнийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгасан.
2024-03-13
Нутгийн баруун хагаст үүлшинэ
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-03-13
Төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулна
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд шинээр гурван төлбөр авах цэгийг байгуулж, улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулахаар төлөвлөжээ.
2024-03-12
"Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой"
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.
2024-03-12
Дэлхий даяар 80 сая хүн глауком өвчний улмаас хараагүй болжээ
Глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг. Нүдний даралт ихсэж болно. Ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар хүнийг сохор болгох өндөр эрсдэлтэй өвчин юм. Дэлхий дээр 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий.
2024-03-12