Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2026 оны 5 дугаар сард 758.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 5.0 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 190.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,098.6 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 17.4 хувиар өссөн үзүүлэлт байна.
2026-06-03
Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ
Орон сууц, тээврийн хэрэгслийн “Хуурамч сугалаа” зохион байгуулж, иргэдийг залилдаг бүлэг этгээдийг олж тогтоожээ. Иргэд цахим орчинд зохион байгуулагдаж буй эд мөнгөний хонжворт сугалаанд оролцож орон сууц, тээврийн хэрэгсэл, гар утас, бэлэн мөнгө зэргийн азтан болно хэмээн их хэмжээний сугалааг худалдан авдаг.
2026-06-03
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Монголын чопперчин ахан дүүс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байгаа юм.
2026-06-03
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
2026-06-03
БАЯНХОНГОР АЙМАГТ ЗӨРЧИЛ ГАРГАСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан даалгаврын хүрээнд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын болон бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд АҮЭБЯ, орон нутгийн БОГ-тай хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна.
2026-06-02
Хүүхдийн баярын өдрөөр 204 хүүхэд бэртэж эмнэлгийн тусламж авчээ
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тэднээс 73 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй хүүхэд байсан байна. Бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь унаж гэмтсэн, насны онцлогоос шалтгаалан бэртлийн хэлбэр нь өөр, өөр байжээ.
2026-06-02
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна.
2026-06-02
13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байна
Мөн өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна. Тамхи нь зүрх судасны өвчин, хавдар, уушгины архаг өвчин зэрэг олон төрлийн өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд жил бүр олон мянган хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
2026-06-02
Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
2026-06-02
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нараас Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог явдал газар авсныг таслан зогсоох зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.
2026-05-29
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зохион байгуулалтын бэлтгэл, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
2026-05-29
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
2026-05-29