Британийн Кэмбрижийн их сургуулийн судлаачид олон төрлийн вирус, ирээдүйд дэгдэх цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжтой шинэ төрлийн вакцин гарган авчээ. Эл вакцины найрлага нь бүхэлдээ хиймэл оюуны тусламжтай бүтсэн болохыг тэд онцолсон байна. 2021-2023 оны хооронд 40 хүн туршилтад оролцоход хүний биед ямар ч гаж нөлөө үзүүлээгүйг дурдсан юм. Судлаачид үүнтэй төстэй аргаар томуу болон Эболагийн эсрэг вакциныг аль хэдийн хөгжүүлж эхэлжээ. Кэмбрижийн их сургуулийн профессор Жонатан Хини “Хиймэл оюуныг ашиглан хүн төрөлхтний төлөө их зүйл хийж болохыг харахад үнэхээр гайхамшигтай” хэмээсэн байна. Эл судалгааны үр дүнг “Journal of infection” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд дархлааны урвалын нөлөөг “дунд зэрэг” гэж үнэлсэн аж.
Д.Хэрлэн