Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдын нийгмийн харилцаанд орох, соёл урлагийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой гала концертоо өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “Урлаг хүн бүрийн төлөө” уриатай тус тоглолтод Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин СОНГОДОГ УРЛАГ “Урлаг хүн бүрийн төлөө” уриан дор гала концертоо толилуулав Ө.Уянга, Б.Гомбо-Очир, Б.Энхнаран болон Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү, М.Даваадорж, Б.Батжаргал, Г.Шижирболд, Б.Алтанхуяг, С.Бат-Эрдэнэ, Ж.Бямбажав, Ө.Цэрэнчунт, Л.Болдцэрэн, Ц.Арюна, Б.Одонзаяа, Т.Чулуунчимэг нар ая дуугаа өргөн дээжилсэн юм. Түүнчлэн УДБЭТ-ын найрал дуучид, Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон энэхүү гала тоглолтод Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Дарьсүрэн, 11 дүгээр ангийн сурагчдын “Beat 3” хамтлагийнхан нэг тайзнаа хамт уран бү тээлээ толилуулсан нь онцгой байлаа.
үүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Дауны холбоо, Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 55 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, “Аутизм Монгол” төрийн бус байгууллага уг тоглолтыг дэмжин, хамтран ажиллажээ. Түүнчлэн 55 дугаар сургуулийн хамт олон энэ үеэр сурагч дынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргасан байна. Ташрамд, тус театрынхан 63 дахь улирлын хаалтын тоглолтуудаа “Хунт нуур” балет, “Учиртай гурван толгой” дууриар өндөрлүүлэх аж.