С.Жамбалжамц “Tour of flanders”-д уралдсан анхны монгол тамирчин боллоо
Бельги улсад зохион байгуулсан мэргэжлийн дугуйчдын дээд ангиллынхны оролцдог “Tour of flanders” уралдаанд Монголын дугуйн үндэсний шигшээ багийн тамирчин, Испанийн “Burgos burpellet BH” багийн легионер С.Жамбалжамц хурд сорьжээ. Энэ удаагийн уралдаан ширүүн бороотой, хүчтэй салхитай, цаг агаар хүнд нөхцөлд болж дугуйчдын тэсвэр хатуужлыг шалгасан аж.
2026-04-07
Монголын багаас гурван тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдах нь
Манай улсад энэ сарын 10 хүртэл үргэлжлэх “Улаанбаатар-2026” сонирхогчийн боксын насанд хүрэгч дийн Азийн АШТ-ий тулаанууд ид өрнөж байна. Тулааны спортын хорхойтнуудыг догдлуулж, “Аса арена”-д суудлаас нь өндөлзүүлж буй тус тэмцээний медалийн төлөөх тоглолт эхэлсэн.
2026-04-06
Даамын спортод мэргэжлийн тамирчдыг бэлтгэж, тив, дэлхийн аваргатай болгосон ачтан
Даамын спортын дасгалжуулагч Т.Пүрэвдорж багш эрэл зураглалын геологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1965 оноос 100 буудалт даамаар хичээллэж, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ)-ий хошой алт, дөрвөн мөнгө, ахмадынхаас таван алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийслэлийн АШТ-д долоон удаа түрүүлсэн амжилттай нэгэн.
2026-04-03
Г.Хишигсайхан олон улсын хагас марафонд хүрэл медаль хүртлээ
БНХАУ-ын Янжөү хотод болсон олон улсын хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд Монголоос хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад эрэгтэйчүүдээс Б.СэрОд, Г.Бат-Эрдэнэ О.Нацагдорж, эмэгтэйчүүдээс Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа, Б.Номин нар оролцов. Тэднээс Г.Хишигсайхан хүрэлмедаль хүртлээ.
2026-04-01
Э.Эрхэс түрүүлж, улсын дээд амжилтыг зургаан удаа шинэчлэв
АНУ-ын Индианаполис хотод эхэлсэн усанд сэлэлтийн “USA swimming speedo sectional-2026” тэмцээнд Монголын сэлэгчдээс “Сэлэм загас” клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Эрхэс оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
2026-04-01
Л.Ариунболд 31 дэх түрүүгээ хүртлээ
Монголын автомастеруудын холбооны энэ оны цуврал дөрөв дэх уралдаан, “Экстир” ХХК-ийн 10 жилийн ойн нэрэмжит “Экстир мастер кросс”-т шилдэг 74 тамирчин хурд сорьсноос “Шинэ барилга”, “Хаан шоргоолж” ХХК, “VX racing” клубийн тамирчин, 36 дугаартай Л.Ариунболд тэргүүлж 31 дэх түрүүгээ хүртлээ.
2026-03-27
Шигшээ багийнхан олон улсын багт хурд сорьж байна
Монголын дугуйн шигшээ багийн болон шилдэг 12 тамирчин Европ, Азийн дөрвөн улсын зургаан мэргэжлийн багт харьяалагдаж буй. Тухайлбал, Испанийн “Burgos-BH” багт Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) С.Жамбалжамц, Тайландын “Roojai Insurance”-д Б.Марал-Эрдэнэ, Х.Тэмүүлэн Б.Тэгшбаяр нар нэгдсэн. Тэгвэл БНХАУ-ын “Shenzhen kung”-д Э.Билгүүнжаргал, Б.Наранхүү, А.Даваажаргал, мөн тус улсын “Huansheng-Taishan sport”-д Э.Болор-Эрдэнэ, “Wheeltop rotor Chengdu”-д Б.Идэрболд уралддаг. Түүнчлэн Киргизийн “Lokomotiv Manas”-д спортын мастер И.Билгүүн, Ц.Энхпүрэв, Д.Халиунболд нар гэрээ байгуулан олон улсын уралдаанд оролцсон. Тэднээс Тайландад энэ сарын 24-нд эхэлсэн дугуйн засмал замын “Tour of Thailand-2026” олон улсын тэмцээнд Б.Марал-Эрдэнэ хурд сорьж байна.
2026-03-26
“Степп Монстерс” клубийнхэн лигийн аваргаар шалгарав
Монголын хоккейн холбооны шинэ улирлын 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолт “Степпе арена”-д өрнөлөө. Энэ удаа “Степп Монстерс” багийнхан Дархан-Уул аймгийн “Бурхантын бухнууд”-ын тоглогчдыг 9:1-ээр хожиж, цувралыг 2:0-ээр тэргүүлэн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан.
2026-03-25
Зодог тайлах насандаа спорттой нөхөрлөсөн, Азийн наадмын хошой медальтан
Бөхийн төрлүүдийн спортод Батцэцэг нэртэй тамирчин олон бий. Энэ удаа Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Цог-Очирын Батцэцэгийг онцлов. Жүдо бөхийн улсын гурван удаагийн аварга, самбо бөхийн Азийн аварга, кураш, жиү жицүгийн цэнхэр бүсний ангиллын дэлхийн аварга, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин тэрбээр улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд цөөнгүй гаргасан.
2026-03-23
А.ДЭЛГЭРХҮҮ: Хэйбол биллиард тоглох нь яг шатраар өрсөлдөхтэй адил
Дэлхийн хамгийн эртний тоглоомуудын нэг болох биллиард нь Хойд Европт XV зуунаас үүсжээ. Энэ нь “Алхтай бөмбөг” гэсэн утгатай “Palle maille” хэмээх эртний франц тоглоомоос гаралтай аж. Спортын төрлүүдээс биллиардын ДАШТ-ийг 1873 онд анх зохион байгуулсан гэдэг. Тухайн үед ихэс дээдсүүд язгууртны спорт гэдэг утгаар түлхүү тоглодог байжээ.
2026-03-20
“Алдар”-ын цомд шилдэг шатарчид өрсөлдөх нь
Монголын шатрын холбоо Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороотой хамтран өсвөрийн шатарчдын түргэн (блиц) болон түргэвчилсэн (рапид) тоглолтын улсын аварга шалгаруулах “Алдар”-ын цом тэмцээнийг энэ сарын 22-23нд зохион байгуулна. Тус спорт хорооны 80 жилийн ойн хүрээнд болох эл тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан өсвөр үеийн шилдэг шатарчид зургаа хүртэлх, 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насныхны ангилалд өрсөлдөх юм
2026-03-18
Зэвсэгт хүчний 123, 119 дүгээр ангийнхан түрүүллээ
Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 105 жилийн ой, Ховд аймгийн шүүх, тагнуул, цагдаагийн байгууллагуудын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд спортын олон төрөлт цогцолбор тэмцээн зохион байгуулав.
2026-03-18
Ө.Нямхүү “Алтан бөмбөг” шилжин явах цомын эзнээр тодров
Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 14 хүртэлх насныхны хөвгүүдийн футзалын УАШТ 14 хоног үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. 39 багийн 624 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд алтан медалийн төлөө “Дэрэн”-гийн тоглогчид “Стрэнжир соккер” клубийнхнийг хожиж тэргүүллээ. Тэдэнтэй өрсөлдсөн багуудаас “DMU” клуб, “Ган Зам” 20 дугаар сургуулийн баг хүрэл цом өргөсөн юм. Тэмцээний шилдэг довтлогчоор Б.Очир, шилдэг тоглогчоор Б.Анх-Эрдэнэ, шилдэг хаалгачаар Д.Анар (“Дэрэн” клуб) шалгарчээ.
2026-03-17
М.Оюун-Эрдэнэ хөнгөн атлетикийн мастеруудын ангилалд дэлхийн аварга боллоо
Энэтхэгийн Дели хотод хөнгөн атлетикийн хэт холын 50 км-ийн ДАШТ өнгөрсөн амралтын өдрөөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон Монголын багаас 60-аас дээш насныхны мастеруудын ангилалд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, “Амор тэнгис” ХХК-ийн ажилтан, 100 км, 12 цагийн гүйлтийн (мастер ангиллын) дээд амжилтын эзэн, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Оюун-Эрдэнэ 50 км зайд дөрвөн цаг найман минут 43 секундийн амжилтаар тэргүүн байр эзэлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
2026-03-16