Бэртэж гэмтсэн 435 хүн эмнэлэгт ханджээ
Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 3-наас 10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.
2023-11-10
З.Батбаяр: Хаягдал ус зөвшөөрөх дээд хэмжээнээс 10 дахин өндөр маш бохир байна
Сүүлийн жилүүдэд ус ашиглагчид болон хэрэглэгчид төрөл бүрийн химийн бодисын агууламж өндөртэй гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээндээ ихээр хэрэглэх болсноос хаягдал усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ихсэж, улмаар цэвэрлэх байгууламжийн идэвхит лаг буюу бичил биет амьтныг устгах, биологи цэвэрлэгээний түвшинг бууруулах нөхцөл болж байна.
2023-11-10
хүлэмжийн хийн ялгарлыг 21,700 тонноор бууруулах зорилтдоо хүрсэн
Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төслүүдийн уялдаа холбоог сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн уг төслийг энэ онд багтаан хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Тус төсөл нь агаар дахь хүлэмжийн хийн ялгарлыг 21,700 тонноор бууруулах зорилтдоо бүрэн хүрээд буй.
2023-11-10
"Эрхээ мэдье" мэтгэлцээний ялагчид сургалтын тэтгэлэг олгоно
НҮБ-ын Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нобелийн шагналт Олон улсын Эмнести Интернэшнлээс санаачлан Отгонтэнгэр Их Сургууль, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэг хамтран зохион байгуулсан “ЭРХЭЭ МЭДЬЕ” хүний эрхийн асуудлаарх ЕБС-иудын аварга шалгаруулах XIII дахь удаагийн мэтгэлцээний тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
2023-11-10
Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой
Эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангах мэдлэг мэдээллийг төлөвшүүлэх зорилготой “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг энэ сарын 6-наас улс орон даяар зохион байгуулж байна. ДЭМБ-ын Олон улсын эмийн аюулгүй байдлын хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УППСАЛА төв 2016 оноос хойш иргэд, эмнэлгийн мэргэжилтний эмийн гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, гаж нөлөөг олон нийтэд мэдээлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор “MedSafetyWeek-Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг зохион байгуулж ирсэн.
2023-11-09
АИ-92 автобензиний 22, АИ-95 автобензин 33 хоногийн нөөцтэй
Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ОХУ-аас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манай улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн хэдий ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна. Нийлүүлэгч талаас аравдугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Сүхбаатар боомтоор орж ирэх газрын тосны бүтээгдэхүүнтэй вагоны тоо ихсээд байгаа юм.
2023-11-09
Монгол Улс 42 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй
Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт Тээврийн долоо хоног үргэлжилж байна. Тухайлбал, өнөөдөр “Олон Улсын форумын дөрөв дэх өдөр Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээ”, “Чөлөөт агаарын зай” гэсэн 2 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж буй.
2023-11-09
Бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгаа авч эхэллээ
Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг арваннэгдүгээр сарын 9-24-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангах хүрээнд аймаг, дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороо, газрын ахлах мэргэжилтнүүдэд заавар, зөвлөмж танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
2023-11-09
Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Жиндун цахим худалдааны платформд албан ёсоор худалдаална
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-ын Жиндун групп (JD.com) компанийн цахим худалдааны платформд нээгдэж буй Монгол Улсын үндэсний павильоны албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцов.
2023-11-09
Т.Должинсүрэн: Эрдэс баялгийн гэрээ бүхий л шатандаа ил тод болсон
Засгийн газрын 362 дугаар тогтоолын дагуу экспортын болон дотоодын нүүрс худалдах, худалдан авах гэрээ бүрийг “цахим төлбөрийн баримтын систем”-д бүртгүүлэх шаардлага тавих болсон. Энэ тогтоолын хүрээнд Энержи Ресурс ХХК нь уг тогтоолын хэрэгжилтийг хангах, ЗГ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нийцүүлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн гэрээ тус бүрийн мэдээллийг уг цахим системд оруулан ажиллаж байна.
2023-11-09
Монгол хэл, бичгийн чиглэлээр хийсэн суурь судалгааг танилцуулав
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр (2023.11.08) хуралдлаа.
2023-11-09
Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон шагналын эзнээр 2 дахь удаагаа шалгарлаа
УДБЭТ-аас төрөн гарсан МУАЖ Э.Амартүвшин Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан 8 дахь удаагийн "International opera awards (The Lyric’s Oscars) арга хэмжээний шилдэг баритон шагналын эзнээр 2 дахь удаагаа шалгарсныг Италид төвтэй “Oscarlirica” олон улсын дуурийн холбооны албан ёсны цахим хуудсаар зарлалаа . Уг шагналыг 2021 оны анх авч байсан бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг дуурийн дуучин болохоо дахин баталлаа.
2023-11-09
2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав
Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2023-11-09