Сурагчдыг байгалиа хамгаалдаг, газар зүйн онцлогоо мэддэг болоход тусална
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хамгийн том оролцогчид нь хүүхдүүд байх нь. Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн банк (KfW)-аас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй.
2023-10-26
Төв аймагт соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 45 бий
Чингис хаан хийгээд олон үеийн монголчуудын сүслэн дээдэлж ирсэн Бурхан Халдун уулын өвөрт, Хэрлэн мөрний эхэнд орших, байгалийн үзэсгэлэнт нутгаараа “Төв аймгийн Швейцарь хэмээн алдаршсан Мөнгөнморьт суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
2023-10-26
Монголын эмэгтэй сэлэмчид БНСУ-ын багтай өрсөлдлөө
Монголын сэлэмчдийн энэ наадмын хамгийн өндөр амжилтыг Д.Цолмон үзүүлэхдээ хоёр ялалт байгуулсан юм. Шөвгийн наймд шалгарсан энэ амжилтыг Монголын сэлэмчид Азийн наадамд өмнө нь үзүүлж байгаагүй билээ. Манай улсын эмэгтэй сэлэмчид өрсөлдөөнөө өндөрлүүлж байгаа бол маргааш эрэгтэй багийн төрөлд Н.Булган, Д.Даваасүрэн, Б.Пүрэвсүрэн нар өрсөлдөх юм.
2023-10-26
Сурагчдын I улирлын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ
Сурагчдын I улирлын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ. Өөрөөр хэлбэл, сурагчид энэ долоо хоногийг дуустал хичээллээд ирэх даваа гарагаас амрах нь. Хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар шинэчлэн баталсан.
2023-10-26
Инженер, техникийн мэргэжилтэн бэлтгүүлэх сонирхлоо Оросын талд илэрхийлэв
Дэд комиссын хуралдааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ инженер, техникийн чиглэлээр өндөр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс Оросын Холбооны Улстай хамтарсан судалгааны төслийг 2001 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 330 төслийг 600 сая төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн талаар хэлж, хамтарсан төслүүдийн тодорхой үр дүнгийн талаар танилцуулсан.
2023-10-26
Сурах бичгийн цахим системд 838 сургууль нэгджээ
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон “Боловсрол МН” төслийн хүрээнд БШУЯ, БЕГ, "Гэрэгэ ЭдТек" ХХК хамтран "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем"-ийг 2 жилийн хугацаанд гүйцэтгэлээ.
2023-10-26
Нэг шөнийн дотор 7 хүн галд өртөж нас барлаа
Өнгөрсөн шөнө буюу 2023.10.25- 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байшин шатсаны улмаас нэг дорбайсан долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Онцгой байдлынхан галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа бол цагдаагийнхан эл хэрэг гадны нөлөөтэй эсэхийг шалгаж эхэлжээ.
2023-10-26
Анхны харцаар дурлаж болно
Шинэ танил чинь бааранд хамт оруутаа гараа дээш, доош савчаад бас болоогүй хөлөөрөө урагш, хойш хий өшигчөөд “Май чи, май чи” гэж бүжиглээд байвал чи яах вэ. Бас гэнэтхэн “Би чамд анхны харцаар дурлачихлаа” гэвэл итгэх үү.
2023-10-25