Японы гэрэл зурагчин Сүгияамо Тэрүзод МУИС-ийн хүндэт доктор цол олгожээ
Монголын түүх, соёлын өв, урлагийн бүтээлүүдийн зургийг авч, олон арван бүтээл туурвисан Японы алдарт гэрэл зурагчин Сүгияамо Тэрүзод МУИС-ийн хүндэт доктор цол олголоо. Өдгөө 80 настай тэрбээр 1983 онд манай улсад ирснээсээ хойш нийслэл Улаанбаатар хэрхэн өөрчлөгдөж буйг үе үеийн гэрэл зургийн хальснаа буулгажээ. Мөн Сүгияама Тэрүзо 1984 онд ЮНЕСКО-ийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийнхэнтэй хамтран “Монголын соёлын өв” хэмээх гэрэл зургийн дөрвөн цуврал цомог хэвлүүлсэн байдаг. Энэ нь тухайн үед Монголын гэрэл зургийн анхны томоохон бүтээл хэмээн өндрөөр үнэлэгдэж байв. Ташрамд дурдахад, Соёлын өвийн үндэсний төвд Сүгияамо Тэзүрогийн нэрэмжит танхимыг нээж, түүний манай улсын тухай өгүүлэх гэрэл зургууд болон тоног төхөөрөмжүүдийг дэлгэсэн байна.
2025-05-22
Улаанбурхнаар нэг өдрийн дотор 260 хүн халдварлав
Улаанбурхны халдвар эрчимтэй тархаж буйг ХӨСҮТ-өөс өчигдөр сэрэмжлүүллээ. Тодруулбал, энэ сарын 20-21-нд шилжих хугацаанд буюу ганцхан өдрийн дотор 260 хүн улаанбурхнаар өвчилсөн байна. Ингэснээр лабораториор батлагдсан нийт тохиолдлын тоо 2682-т хүрэв. Эдгээрээс 1679 нь эдгэрсэн бол эмнэлэгт 401 хүн хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан хэлсэн.
2025-05-22
Зохисгүй үг хэлснээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорчээ
Японы эрх баригч Либерал ардчилсан намын хандивын арга хэмжээ (өнгөрсөн ням гараг)-ний үеэр Хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Это Такугийн хэлсэн зохисгүй үг олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар тэрбээр албан тушаалаасаа огцрохдоо тулав. Тодруулбал, сайд Это Таку “Би цагаан будаа худалдаж авдаггүй. Дэмжигчид маань их хэмжээний будаа манайд бэлэглэдэг. Хэрэглэж барахгүй байгаа учраас зарсан ч яах вэ” хэмээн хошигножээ. Тэгвэл энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд дарлуулж байгаа ард иргэдийнх нь дургүйцлийг ихэд төрүүлсэн байна.
2025-05-22
Чулуут голд 500 мянган жарамгай нутагшуулна
Тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, лабораторийн орчинд зориудаар өсгөн үржүүлэх төсөл хэрэгжүүлж буй “Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эх Алтаад, Чулуут, Суман голд жил бүр зэвэг, хадрангийн жарамгай нутагшуулдаг билээ. Тэд 2018 оноос энэхүү ажлаа эхлүүлсэн бөгөөд жилд дунджаар 400- 500 мянган жарамгайг байгальд тавьж, голын экосистемийг тэтгэдэг. Өнөө жил Чулуут голд хагас сая орчим жарамгай нутагшуулахаар долоо дахь удаагаа загас үржүүлж байгааг тус байгууллагынхан мэдээлэв. З
2025-05-22
Дөрвөн улирлын аялал жуулчлал эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох нь
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын хэмжээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор үйл ажиллагаа эрхлэгчдэд төрөөс хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Ингэхдээ арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан үйлчилгээ эрхлэгчдэд зургаан хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатайгаар зээл өгөх гэнэ. Үүний үр дүнд салбарын зах зээлийн багтаамж нэмэгдэн, үйлчилгээний чанарын стандарт сайжирч, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болно гэж тооцжээ.
2025-05-22
Засгийн газрын таван мега төслийг “хөдөлгөжээ”
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн тавыг нь хэрэгжүүлж эхэлснийг хуралдаанд танилцууллаа. Тэрбээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныг онцоллоо.
2025-05-22
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар цөөнгүй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Монголд авлигын эсрэг холбогдох хуулиудыг мөрдөж буй ч бодит үр дүн гаргахад хүндрэлтэй болсон тул Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд боловсруулснаа танилцуулсан.
2025-05-22
Богдхан уулыг бүрмөсөн сүйдлэх балагт “нүх”
Үе үеийн Засгийн газар, хотын удирдлагууд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах амлалт, зорилтыг бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүнд эрэмбэлж ирсэн. Гэвч Улаанбаатарын уур амьсгал, экосистемийг тэжээн тэтгэгч, зөөллөн цэвэршүүлэгч амьтай бүхэнд дайсагнан халдаж, сүйтгэн устгасаар өнөөдрийг хүрлээ. Энэхүү “хоёр нүүртэй” бодлого, шийдвэрүүдээс нь болж хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол өдгөө амь тавихдаа тулав. Таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэр дамнан, хүн, малын унд ус залгуулж ирсэн Хатан Туул ч бодлогогүй, балагтай шийдвэрүүдийн нөлөөгөөр бохирдол, доройтолд гүн автаж, Хятадын Шар мөрөнтэй эн зэрэгцэх хэмжээнд очсон. Үүний араас нийслэлийн ойн сангийн үлэмж хэсгийг бүрдүүлэгч, хотын экосистемийг тэнцвэржүүлэгч дархан цаазат Богдхан уул маань “мааниа уншуулахад” тун ойрхон байна.
2025-05-22
Бамбай булчирхайн мэс заслын шинэ аргыг Монголд нэвтрүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын багийнхан TOETVA (Transoral endoscopic thyroidectomy vestibular approach) буюу амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг анх удаа амжилттай хийжээ.
2025-05-22
Европын морин хуурын II наадамд 50 хүн бүртгүүлжээ
ХБНГУ-ын Бавари мужийн Ингольштатт хотод ирэх сарын 14, 15-нд болох Европын морин хуурын II наадмын сонирхогчийн олон улсын уралдаанд Америк, Япон, Чех, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсаас 50 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. “Европ дахь морин нуурын наадам” төрийн бус байгууллага, “Морин хуурын өв” сангаас зохион байгуулдаг уламжлалт наадмын энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Улсын соёлын элч С.Бадамхорол, аялал жуулчлалын элч С.Бадамханд нар ажиллахаар болсон байна.
2025-05-21
Нисэх хүчний 100 жилд зориулсан шинэ марк худалдаанд гарлаа
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан шуудангийн марк, дугтуй гарган, нээлтийг нь өчигдөр хийлээ. ЗХУ-аас манайд бэлэглэсэн ачаа тээврийн “Ю-13” онгоц Монголд газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ныг нисэх хүчин байгуулагдсан өдөр хэмээн үздэг.
2025-05-21
Э.Отгонбаяр Газар дундын тэнгист Монголыг “хүргэв”
“Валлеттад сонирхолтой, өнгөлөг үзэсгэлэн дэлгэлээ. Энэ нь Монголын гүн ухаан, Берлиний урлаг, уран бүтээлийн эрч хүчийг Мальтагийн өнгө аястай нийцүүлсэн нэгтгэл юм” гэж 90 жилийн түүхтэй, өдөр тутмын “Times of Malta” сонинд бичжээ. “A colourful Cabinet of Curiosities opens in Valletta” хэмээх гарчигтай тус нийтлэлд өгүүлсэн үзэсгэлэн нь монгол зураач OtGO нэрээр алдаршсан Э.Отгонбаярынх. Газар дундын тэнгисийн төв хэсэгт орших Мальта улсын нийслэл Валлетта хотод зохион байгуулж буй энэхүү соёлын арга хэмжээг онцлох олон шалтгаан бий. Юуны түрүүнд тус улсад Монголын уран бүтээлчийн, тэр дундаа монгол зургийн аргаар туурвидаг зураачийн бие даасан үзэсгэлэн анх удаа болж буй.
2025-05-21
Т.Халибөртоний сайхан сэтгэл
NBA-ийн “Дорнод” бүсийн финалд “НьюЙорк никс”, “Индиана пэйсерс” баг шалгараад байна. Хоёр багийн өрсөлдөөнийг олон зүйл чимж буйн дотор нэгэн содон хөгжөөн дэмжигч нэмэгдэв. Х.Перес хэмээх тэрхүү фэнийг өнгөрсөн бямба гарагт Нью-йорк хотод “Индиана”-гийн жерситэй явж байхад нь гудамжинд таарсан “Никс”- ийн хөгжөөн дэмжигчид өдөж, хогийн сав шидэн хэл амаар доромжилсон юм.
2025-05-21
“Тоттенхэм”-“Манчестер юнайтед”: Нэр төрөө аврах тулааны өмнө
Европа лигийн аваргын төлөөх тоглолт өнөөдөр Испанийн Бильбао хотын “СанМамес” цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ улирлыг тун тааруухан амжилттай үдэж буй Английн “Тоттенхэм”, “Манчестер юнайтед” багийн аль нэг нь цомын эзэн болж, нэр төрөө аврах юм.
2025-05-21
Дөрвөн лабораторийг нэгтгэж, цаг уурын байгууллагын харьяанд шилжүүлэв
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн тушаалаар тус салбарт үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн лабораторийг нэгтгэхээр болжээ. Тодруулбал, салбарын яамны харьяа Байгаль орчны судалгаа шинжилгээний төв лаборатори, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын болон Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн дэргэдэх Усны лаборатори, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын Усны шинжилгээний лабораторийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид нэгтгэхээр шийдвэрлэсэн байна.
2025-05-21
Орон нутаг руу хүүхдийн вагон аялуулахаар зэхжээ
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үйлчилгээний чанар, хүртээмжээ сайжруулах зорилгоор хүүхэд багачуудад зориулсан тусгай галт тэргийг орон нутгийн зарим чиглэлд аялуулж эхлэхээр бэлтгэл, судалгаа хийж байгаагаа мэдээлэв. Тус байгууллагын Зорчигчийн вагон депогийнхон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бага насны зор¬ чигчдын тав тух, аюулгүй байдал, эрэлт хэрэгцээг хангаж, ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор нэгэн галт тэргийг тоноглож, тохижуулсан юм байна.
2025-05-21