“Дуу хоолойг бичлэг болгон хадгалах нь эмзэг мэдээлэлд тооцогддог”
“Үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор таны дуу хоолойг бичлэг болгон хадгалж байна” гэх өгүүлбэр танд танил сонсогдож байгаа биз. Үйлчилгээний зарим байгууллагын гаргадаг энэ үйлдэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зарим тохиолдолд зөрчиж болзошгүйг хуульч Л.Галбаатар санууллаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүн дуу хоолойгоо бичлэг болгон өгөхийг хүсээгүй, зөвшөөрөх, эсэх сонголтгүйгээр шууд сануулаад хураан авч байгаа нь хуулийн практикт эрсдэл учруулж болзошгүй гэнэ. Дээрх хуулийн ерөнхий үзэл баримтлал нь хүний хувийн мэдээллийг хамгийн бага хэмжээнд цуглуулах, ингэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэгжүүлэх агуулгатай.
2025-11-12
Орхон дээр уулзъя
Дурдан шаргал харгуйг навчис үсэргэн туучиж явна. Намайг тэнд ер бусын нэгэн учрал хүлээж байгаа ч юм шиг... Сайхан гэх нэр айраг амтагдаж сонсогддог. Сайханыг зорих шалтгаан намар болохоор яагаад ч юм аман дотор хар аяндаа л орж ирээд байдаг...
2025-11-12
Дэгийн тухай хуулиар Цэцэд маргаан үүсгэлээ
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын 32-оос дээш гишүүн гаргаж, үүнийг парламентаар хэлэлцэх үеэр уг асуудлыг шийдвэрлэх хоногтой холбоотой хуулийн зөрчил бийг зарим хүн хэлж байв. Тэгвэл уг асуудлаар нэр бүхий иргэн Цэцэд гомдол гаргажээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг долоо хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” хэмээн заасан.
2025-11-12
Хүмүүжигч нь хянагчтайгаа архи ууж, зодолдож байг уу, Б.Энхбаяр сайд аа
Сэлэнгэ аймаг дахь хууль сахиулах байгууллагынхан үе үе таагүй зүйлд холбогддог болсон. Гэвч тэгсхийгээд дарагддаг нь нууц биш. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (ШШГГ)-ын харьяа Цагдан хорих байрнаас өнгөрсөн долоодугаар сард бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт ял шийтгүүлсэн нэг эр оргосон юм. Өмнө нь гурван удаа ял шийтгүүлсэн тэр хүнийг цагдаагийнхан маргааш нь олж саатуулсан билээ.
2025-11-12
Өгий нуурыг олон жилийн хогноос нь салгалаа
Өгий нуурыг сэргээн, хамгаалах ажил үргэлжилж байна. Уг цогц арга хэмжээний нэг нь нуурын ёроолыг цэвэрлэх байв. Тэгвэл БОУАӨЯ, Усны газрынхан Өгий нуурыг олон жилийн хур хогноос нь салгаж, цэвэрлэсэн талаараа өчигдөр мэдээллээ. Хэдийгээр олон хүний хөдөлмөр, техник хэрэгслийн хүчин чадлаар хогноос нь ангижруулсан ч долоон метрийн гүн тус нуур гар дүрэх төдийд харагдахгүй болтлоо бохирдсон хэвээр байгааг тэд хэлсэн. Иймд Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу нуурын бүх талын эргийг дахин шинээр төлөвлөж, сэргээж буй гэв.
2025-11-12
“Ноорог”-ийн О.Уламсайхан юунаас болж хөршдөө хутгалуулав
“Ноорог креатив студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч О.Уламсайхан өчигдөр мэсний шархтай Цэргийн төв эмнэлэгт хүргүүлэн яаралтай мэс засал хийлгэсэн нь олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Тэрбээр өнгөрсөн мягмар гаргийн үүрийн 05.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь “Их Монгол” хороололд гэр рүүгээ орох гэж явахдаа байрныхаа гадна иргэн Д.Д-тэй маргалдсан аж. Улмаар 38 настай Д.Д түүнийг цээж болон гарт 2-3 удаа хутгалж шархдуулжээ. Хэргийг харсан гэрч тэр даруйд цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандсанаар Цэргийн төв эмнэлэгт хохирогчийг хүргэсэн бол хүний эрүүл мэндэд халдсан Д.Д-г цагдаагийнхан саатуулан шалгаж буй юм.
2025-11-12
Автобусны жолооч, ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмээд юу ч өөрчлөгдсөнгүй
Нийслэлийнхний өглөөг эрч хүчтэй угтана гэсэн гэрэл гэгээтэй зорилго автобусны буудалд очиход л сарнин алга болдог нь гунигтай. Автобус хүлээсэн хүмүүсийн урт дараалал, бухимдалтай харц бол өнөөгийн нийслэлийн иргэдийн бодит дүр зураг. Автобус буудал дээрээ ирж, хаалгаа нээх төдийд л ар араасаа түлхэлцэж, бяцхан “дайн” өрнөдөг билээ. Хөл дээрээ гишгүүлж, үсээ зулгаалган, нүүрний будаг, гутлын шавхайгаа хэн нэгний хувцсанд арчих нь энүүхэнд. Аз таарвал автобусандаа амжиж сууна, хэрэв багтахгүй бол дараагийнхыг нь хүлээхээс өөр аргагүй. Учир нь өглөө, оройн оргил цагаар автобус нүдний гэм болчихдог.
2025-11-12
Нийслэлийнхний хүнсэнд хэрэглэж буй махнаас токсоплазмозын халдвар илэрчээ
Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тогоот-2025” эрдэм шинжилгээний хурал долоон салбарыг хамран өргөн хүрээнд болж, судалгааны шилдэг бүтээлүүдээ шалгарууллаа. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн залуу эрдэмтдийн хэд хэдэн судалгааны ажил энэ удаагийнхад шинэлэг, хүн амын эрүүл мэндэд хүнсээр дамжих зоонозын халдварт өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой болжээ.
2025-11-12
Ай Дарьганга нутаг минь
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй.
2025-11-12
Г.ЗАНДАНШАТАР: Баялгийн хулгайтай хийх тэмцлээ зогсоохгүй
МАН-ын Их хурал энэ сарын 15-16-нд болж, намын даргаа эцэслэн сонгоно. Уг сонгуульд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар дахин өрсөлдөнө гэж байв. Тэгвэл Засгийн газрын тэргүүн эл өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Хэдийгээр намын даргын өрсөлдөөнд оролцохоо больж буй ч баялгийн хулгайтай хийх тэмцлээ зогсоохгүй гэдгээ тэрбээр онцолжээ.
2025-11-12
Сурагчдыг утга зохиолын ертөнцөөр аялуулж байна
Соёл, урлагийн газраас “Монгол бахархал” бүтээлч сарын аян зарласан бөгөөд үүний хүрээнд улс орон даяар соёл, урлаг, спорт, боловсролын чиглэлээр олон талт арга хэмжээнүүд зохион байгуулж буй билээ. Тухайлбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан Дархан-Уул аймагт “Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр” лекцийг хүүхэд, залууст толилуулж, түүний намтар, уран бүтээлийг сурталчилсан байна.
2025-11-11
Цаг хугацааг “эвдсэн” Кристофер НОЛАН
Ноён Нолан ярилцлагын нэвтрүүлэгт оролцож байж л дээ. Гэтэл нэгэн үзэгч “Миний амьдрал яг л Кристофер Ноланы кино шиг. Юу гээч нь болоод байгааг би огтхон ч ойлгодоггүй” хэмээсэн зурвас илгээж.
2025-11-11
ХСҮТ-ийнхөн доноруудаа “халамжлав”
Элэгний мэс засалд орсон доноруудын эрүүл мэндийн өдөрлөгийг Хавдар судлалын үндэсний үндэсний төвд өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Тус өдөрлөгт нийслэл болон орон нутгийн 90 орчим донор оролцож, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, хөдөлгөөн засалч, сэтгэл засалч, хоол зүйчдээс зөвлөгөө, мэдээлэл авсан байна.
2025-11-11
МАН: Төсвийн байнгын хороонд зургаан асуудлаар чиглэл өгөв
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой байгуулсан ажлын хэсгийнхээ мэдээллийг сонсжээ. Улмаар тэд Төсвийн байнгын хороонд зургаан асуудлаар чиглэл өгөхөөр болсон аж. Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэхийн тулд 1.1 их наяд төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас хасахаар болсон.
2025-11-11