Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

М.МӨНХНАРАН: Гэр бүлээс гадуурх харилцаанд хэт төвлөрсөн, радикал феминист агуулгыг тэнцвэржүүлэх шаардлагатай

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуульд өнөөг хүртэл нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч эдгээр нь эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай байгааг судлаачид хэлдэг. Харин ХЗДХЯ-наас 11 бүлэг, 88 зүйл бүхий Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна.
2025-11-10

Х.Ганхуяг гишүүнийг Шадар сайдаар томилохоор болжээ

Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний хувьд “хариуцлагын гэрээ”-гээ зөрчсөн гэж үзэн, албан тушаалаас чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдрийн хуралдааны үеэр мэдэгдсэн. Тэгвэл түүний оронд Шадар сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилохоор болсон тухай улс төрийн хүрээнд яригдаж байна.
2025-11-10

2025 оны хамгийн том тэргэл сар гарав

Энэ оны хамгийн том тэргэл сар уржигдар гарлаа. Өөрөөр хэлбэл, сарны перигей буюу манай гаргийн дагуул дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхацсан одон орны ховор маш ховор үзэгдэл тохиосон гэсэн үг.
2025-11-09

Хотжилттой холбоотойгоор нойрны төрөл бүрийн эмгэг оношлогдох болжээ

Хотжилттой холбоотойгоор нойрны төрөл бүрийн эмгэг оношлогдох болжээ
2025-11-08

Аутизмтай хүүхэдтэй ажиллах арга барил, зөвлөмж боловруулжээ

Боловсролын ерөнхий газар, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимтэй хамтран аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар арга барил, зөвлөмж боловсруулсныг хүргэе. Бүх шатны боловсролын байгууллагуудын багш, ажилтнууд аутизмтай хүүхэдтэй ажиллахдаа эхлээд тухайн суралцагчид өдөр тутмын төлөвлөгөө, хичээлийн дарааллыг урьдчилан хэлж өгөх, гэнэтийн өөрчлөлт, шинэзүйлд дасан зохицох хугацаа өгөх, өөрт нь тохирсон хуваарь, дүрмийг боловсруулан ашиглах нь тэднийг тайван байхад тусална.
2025-11-08

“Утсаа тавиад, урлантай нөхөрлөе”

Хүүхдийн урлан бүтээх төвийнхөнхүүхэдбагачуудыгцахим донтолтоос урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Утсаа тавиад, урлантай нөхөрлөе” аян өрнүүлж байна. Тус төвийн суралцагч хүүхдүүд аянд нэгдэн, уран зураг, монгол уран бичлэгийн 70 гаруй бүтээл туурвиж, үзэсгэлэн гаргажээ. Энэхүү нөлөөллийн аяныг цахим сүлжээгээр давлагаалсны үр дүнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд олноор хамрагдан, сурагчдын бүтээлүүдээрээанги танхим, урлаг заалаа чимцгээж байна.
2025-11-07

Жүдочид мастерсын ДАШТ-д медалийн хур буулгав

Францын Парис хотод зохион байгуулж буй жүдо бөхийн ахмадын ДАШТ-д хүч сорьсон Монголын багаас эхний өдөр шагналын салхи хагалж, M1 ангиллын 60 кг-ын жинд Б.Сайнтөр, М2 ангилалд Б.Энхтөр хүрэл медаль хүртэв. Тэднийамжилтыг үргэлжлүүлж, M2 ангиллын 66 кг-д П.Амаржаргал, 73 кг-д Д.Алтансүх, 81 кг-д-Р.Анхбаатар III байрт шалгаран медалийн тавцанд зогссон.
2025-11-07

“Далай” эко системүүдэд сөргөөр нөлөөлж эхэллээ

Нарны аймгийн гурав дахь гараг дэлхийн гадаргуугийн бараг 71 хувийг далай, тэнгис, мөрөн, гол бүрдүүлдэг. Ердөө 29 хувь буюу барагцаагаар 149 сая ам км нь хуурай газар. Тэгвэл 71 хувьд хэчнээн далай, тэнгис багтдаг вэ. Мэддэг хэрнээ “мэддэггүй” энэ талаарх сонирхолтой баримтуудыг толилуулъя.
2025-11-07

Бүлээн асфальт үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ

Монголд “Полимер бүлээн асфальт бетон хольцыг үйлдвэрлэх замаар хүлэмжийн хийг бууруулах төсөл”-ийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэхээ Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
2025-11-07

БНСУ дахь консулын үйлчилгээг цахимжуулжээ

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас консулын үйлчилгээг цахимжуулснаа мэдээллээ. Тэд консулын үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай үзүүлэх зорилгоор иргэний бүртгэл, итгэмжлэл, нотариатын үйлчилгээний төлбөрийг банкны олон улсын аль ч төрлийн картаар хийх боломж бүрдүүлжээ. Ингэснээр иргэд банканд дугаарлах шаардлагагүй болсон аж.
2025-11-07

“Coldrif”, “RespiFresh-TR”, “Relife” гэсэн гурван төрлийн сиропыг хортой хэмээв

Улирлын томуугийн үе эхэлсэн энэ үед бага насны хүүхдэдээ ханиадны эм, сироп авч өгөхдөө тухайн эмийн найрлага, ямар бодис орсныг сайтар нягтлах хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд чанхааруулав. Тухайлбал, диэтиленгликоль, сироптол, глицерин, глицерол зэрэг туслах бодис орсон бол аюултай аж. Мөн цахим худалдаа, эрүүл мэндийн бус газраас эм авахаас зайлсхийх хэрэгтэйг зөвлөв.
2025-11-07

Чөлөөт бөхийнхөн АНУ-д хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлэх нь

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид АНУ-д маргааш эхлэх “Bill farrell memorial” олон улсын тэмцээнд зодоглохоор Нью-Йорк хотод хөл тавив. Тус тэмцээний дараа эрэгтэйчүүд Филадельфи хотын Пенсильванийн их сургууль, Лихай Их сургуулийн бүсийн бэлтгэлийн төвд, эмэгтэйчүүд “Колорадо спрингс” олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэл хийх нь.
2025-11-07

Аравдугаар сар зургаа дахь хүйтэн сар болж өнгөрлөө

Өнгөрсөн аравдугаар сарын агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 4.5, олон жилийн дунджаас 2.9 хэмээр тус тус хүйтэн байсныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс танилцуулав.
2025-11-07

"Эрдэнэт үйлдвэр” анх удаа өндөр даралтын булт нунтаглагч технологийг нэвтрүүлнэ

“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэнхүдэр бэлтгэлийн дамжлагадаа “FLS¬midth” компанийн өндөр даралтын булт нунтаглагч буюу HPGR технологийгМонголд анх удаа нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна гэв. Энэ нь хүдэр бэлтгэлийг шинэ түвшинд гаргаж буй, хамгийн бага цахилгаан зарцуулдаг технологи аж. “Эрдэнэт үйлдвэр” нь “FLSmidth” компанитай 20 орчим жилийн өмнөөс хамтран ажилласан бөгөөд зэсийн баяжмал шүүх дамжлага, баяжуулах үйлдвэрийн хам баяжуулалтын секцүүдийг үе шаттай шинэчлэх зэрэгт тус компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан юм байна. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны үзүүлэлт дээшилжээ. “FLSmidth” нь Данийн дэлхийд тэргүүлэгч инженерингийн компанийн нэг гэнэ.
2025-11-07

Ч.ЛОДОЙСАМБУУ: Засгийн газар нь тогтож үлдэхийн тулд УИХ-ыг авлигадаж байна

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн, мөн Хянан шалгах түр хороо байгуулах тухай Л.Оюун-Эрдэнэ гишүүний санаачилсан тогтоолын төслийг хэлэлцэх байв. Ухаахудагийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах эл тогтоолын төслийг уржигдар Эдийн засгийн байнгын хороогоор дэмжсэн юм. Энэ үеэр гишүүн Ч.Лодойсамбуу “Хамрах хүрээ нь тодорхойгүй байна. Ухаахудагийн гэж нэрлэмэгцээ “бусад ордын” гэж оруулж. Таны гаргасан шийдвэрүүдтэй холбоотой манай АН-аас бас түр хороо байгуулах гээд явж буй. Гэтэл та “Би бүгдийг нь шалгая” гэсэн байна. Та өөрөө өөрийгөө шалгана гэж байхгүй” гэсэн билээ.
2025-11-07

М.АМИНАА: Монголчуудын гоо зүйн үнэлэмж хэр унасныг нийслэлд барьсан олон барилгаас харж болно

Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн багш, урлаг судлаач М.Аминаатай ярилцлаа. Түүнийг Төрийн шагналт, Монголын анхны Ардын зураач, соён гэгээрүүлэгч Ү.Ядамсүрэнгийн зээнцэр гэдгээр нь мэдэх хүн олон билээ.
2025-11-07

Түмний хүүхдүүдэд ном унших төмөр чингэлэг л олдож байна

Сурагчид дугуйланд хамрагдах нь байтугай номын сандаа ч сууж чадахгүй байгаа талаар “Өнөөдөр” сонин одоогоос яг хоёр жилийн өмнө сурвалжилж байв. Хүүхэд, залууст зориулсан амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх сургалт, хөгжлийн төв, тав тухтай номын сан гэр хороолол болон хотын төвийн сургуулийн сурагчдын аль алинд нь ялгаагүй тулгамдсан асуудал болсныг хөндсөн билээ. Гэтэл үүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч энэ байдал дээрдсэнгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын 137 дугаар сургуулийн анги танхим хүрэлцээгүйн улмаас урлаг заал, номын сандаа хүүхдүүд хичээллүүлж байна.
2025-11-07

УДБЭТ-т амралтын өдрүүдээр “Жизель”-ийг толилуулна

Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье, цомнол бичигч, зохиолч Ж.Сен-Жорж нар “Жизель”-ийг бичиж, нэрт хөгжмийн зохиолч А.Адан хөгжмийг нь бүтээснээр энэхүү гайхалтай бүжгэн жүжиг анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Парис хотын “Гранд опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сард Лондонд, арванхоёрдугаар сард нь Москвад, 1843 онд Миланд, 1846 онд АНУ-ын томоохон тайзнаа тус тус тоглогдсон юм.
2025-11-07

Ингэт толгойн хүн чулууг Жужаны үеийн буддагийн хөшөө болохыг тогтоожээ

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт орших Ингэт толгойн хүн чулууг нарийвчлан судалсны эцэст Жужан улсын үед бүтээсэн буддагийн хөшөө болохыг тогтоожээ. Мөн эл хөшөөнөөс гадна хоёр жижиг сүмийн туурийг илрүүлсэн бөгөөд эдгээрээс авсан дээжийг лабораторид шинжлүүлэхэд 95.4 хувийн магадлалаар Жужаны үед хамаарах олдвор болохыг нь тогтоосон байна. Түүнчлэн малтлагаар илрүүлсэн барилгын дээврийн вааруудыг харьцуулан судлахад Сяньбийн угсааны нүүдэлчдийн байгуулсан Умард Вэй улсын дурсгалуудтай ижил хэв загвартай байжээ
2025-11-07

Бизнесийн ёс зүй, хариуцлага нь хөрөнгө оруулалтын чухал шалгуур гэв

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний III форум”-ыг өчигдөр зохион байгууллаа. Тус форум нь Монгол Улсад байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, ёc зүйтэй, хариуцлагатай бизнесийн орчныг төлөвшүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын бодлого, туршлага, шийдлүүдийг хуваалцах чухал талбар болдог.
2025-11-07