Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа

Нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэг байгуулжээ. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхам хийж тэмцэх нь уг ажлын хэсгийн үүрэг аж. Үүнд ТЕГ, АТГ, ЦЕГ болон бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гаалийн болон Татварын ерөнхий газар, холбогдох төрийн байгууллагын төлөөллийг оруулсан байна.
2025-10-31

Амь ордоггүй аж үйлдвэрийн паркууд

Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумын нутаг дэвсгэрт байгуулах “Хөтөл” үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн Барилгын материал, үйлдвэрлэлийн цогцолбор, Өмнөговийн Цогтцэцийд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах үйлдвэрт тулгуурлан бий болгох “Тавантолгой” ҮТП-ийн Кокс-химийн цогцолбор, Бор-Өндөрийн жоншны, Баргилтын төмрийн хүдрийн орд болон бүс нутгийн бусад ордын нөөцөд тулгуурлан байгуулах “Бор-Өндөр” ҮТП-ийн Жонш боловсруулах цогцолборын газруудыг энэ оны долоодугаар сард Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авсан.
2025-10-31

Х.Тэргэл “JDC volts series 3” цувралд III байрт шалгарсан байна

Өсвөр үеийн дартс корпорацаас Английн дартсын спортын топ брэнд “Winmau darts”-тай хамтран JDC un¬signed weekend буюу “Winmau team 360” олон улсын өсвөр үеийнхний шилдэг багийн гишүүний гэрээ байгуулах, эрх олгох тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилээс хөвгүүд, охидын тэмцээнийг тусад ньхийхээр болжээ.
2025-10-30

“Хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ

“Дэлхийн өмнөд бүсийн хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” буюу (SSC Soil) төслийн Монгол дахь албан ёсоор нээлт өчигдөр боллоо. Үүний хүрээнд манай оронд хөрсний зураглал боло нлабораторийн чадавхыг сайжруулах, тариалангийн тогтвортой менежментийн сайн туршлагыг нутагшуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж бүрдэхийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
2025-10-30

Монголын тамирчдын амжилт Азийн орнуудын анхаарлыг татжээ

Хүний оюуныг шатар, даамаас дутахааргүй хөгжүүлдэг төрөл бол спорт өрөлт. Энэхүү спорт тоглоом нь АНУ-д 1980 онд анх үүсэж, өдгөө дэлхийн 54 орны 45 000 гаруй сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт багтдаг болжээ. Тоглох арга барил, техник нь зориулалтын 12 ширхэг хуванцар аягыг тусгай дарааллын дагуу хамгийн богино хугацаанд дээр дээрээс нь давхарлан өрж, буцааж хураах үйл явц юм. Үүгээр хичээллэх явцад 70 гаруй булчин зэрэг ажилладаг тул биеийн хоёр талын чадвар эн тэнцүү хөгждөг.
2025-10-30

“MCS energy”, “АПУ Скайтел”-ын бөхчүүд эхний ялалтаа авлаа

Монголын үндэсний бөхийн холбооноос “Алтан цом” барилдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. I тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд “MCS energy” багийнхан “Од групп”-ийнхэнтэй учраа таарч, 13:12-оор эхний ялалтаа авлаа.
2025-10-30

Холоос эхтэй хориг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа ОХУ-ын эсрэг хориг тавилаа. Украины эсрэг Оросын өдөөсөн дайныг санхүүжүүлэгч гэж үзэж буй нефтийн “Роснефть”, “Лукоил” гэдэг хоёр компанийн үйл ажиллагааны эсрэг энэ хориг чиглэсэн, хэрэв Путин сэхээрвэл хоригийг даруй цуцлахаа тэрбээрбас хэлсэн байна. Уг хориг сарын дараа хэрэгжиж эхлэх юм. Хоёрдугаарт Оросын нефтийн эсрэг Европын Холбооны тавьж буй хоригийг дэмжихгүй, Өрнөдөд байгаа Оросын алтан валютын нөөцийг царцаах шийдвэрийг АНУхуваалцахгүй аж. Гуравдугаарт Украинд зэвсэг нийлүүлэх тухайд байр сууриа өөрчлөхгүй байгаа.
2025-10-30

АН-ынхан Засгийн газрын гишүүдтэй бодлогын мэтгэлцээн өрнүүлнэ

УИХ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сар бүрийн сүүлийн баасан гаргийн 14.00 цагт нэгдсэн чуулганаар  парламентын асуулгын цаг хуваарилдаг болсон билээ. Өмнөнь Ерөнхий сайд эл цагаар УИХ-ын гишүүдэд хүссэн мэдээллээ өгдөг байсан. Үүнийг АН-ын гишүүдийн санаачилгаар өөрчилж, УИХ-ын асуулгын цаг болгож, Засгийн газраас тодорхой сэдвээ рмэдээлэл авах, мэтгэлцэх боломжийг бүрдүүлсэн юм. Төр хариуцлагатай, ил тод байх ын эхлэл нь Засгийн газар, түүний гишүүд, сөрөг хүчний асуултад хариулах явдал гэж АН-ынхан үзэж буй.
2025-10-30

Говийн бүсэд гэр бүл төлөвлөлтийг дэмжих хүн амын цогц бодлого хэрэгжүүлэх нь

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Хүн төвтэй хөгжил: Говийн бүсийн хүн амын тогтвортой бодлого боловсруулснаа мэдээллээ. Бүсийн хүн ам зүйн судалгаанд үндэслэн боловсруулсан уг бодлогын баримт бичгийг говийн аймгуудын ИТХ-ындарга, Засаг дарга, холбогдох яам, агентлаг, Элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагынхнаар хэлэлцүүлсэн юм.
2025-10-30

Мялзангийн вакцины хөрөнгө завшсан гэх хэргийн яллагдагч нарыг дахиад шалгуулна

Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)- ын даргаасан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүхнарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Аюушжав удирдан хийлээ.
2025-10-30

Дүрвэгсдийн баг шинээр нэгдлээ

БНХАУ-ын Вуши хотод “Алтайн таеквондогийн холбоо”-ны анхны Ерөнхий ассамблей болж, Казахстаны Алматы хотод ДАШТ-ийг энэ сарын 24-30 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ үеэр Дэлхийн таеквондогийн холбооны гишүүн орны тоо 215-дхүрч, Реюньон, Сен-Пьер, Микелон болон Дүрвэгсдийн баг шинээр нэгдэв. Дэлхийн таеквондогийн Ерөнхий ассамблей Реюньон болон Сен-Пьер, Микелоныг тус холбооны хамтрагч гишүүнээр албан ёсоор баталсан. Дүрвэгсдийн багийг хамруулсан тоогоор дэлхийн спортын хамрах хүрээг тэлж, олимпын спортын олон улсын холбоодын дундаас гишүүнчлэлийн тоогоор тэргүүлэгч гурван холбооны нэг болж байна.
2025-10-30

“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа

“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа
2025-10-30

Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль “Нарантуул”, “Барс” зах орчимд зөрчигдөж байна

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн үйлдэл, түүний шалтгаан нөхцөлийг Нийслэлийн прокурорын газраас судалжээ.
2025-10-30

 Идэр голын хиймэл нуурт цэнгэг усны индикатор зэвэг, хадран загас үржүүлж эхэллээ

 Идэр голын сав газрын захиргаа, “Чулуут тул” төрийн бус байгууллагынхантай хамтран цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50 000 жарамгайг “Тосонцэнгэл” усан цахилгаан станцын хиймэл нуурт үржүүлж эхэллээ. Эхний ээлжид хиймэл нуурын цутгах хэсэгт 12 000 жарамгай тавьсан байна. Ойрын хугацаанд үлдсэнийг нь нутагшуулах аж. Ингэснээр гол, нуурын цэвэр цэнгэг байдлыг хадгалах, цаашид агнуурын нөөц бий болгох ач холбогдолтой гэнэ. 
2025-10-30

Үндэсний кибер эрсдэлийг анх удаа тодорхойлох гэж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), Британийн Засгийн газартай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг энэсарын28-наасорон даяар эхлүүллээ. Үүний хүрээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий төр, хувийн хэвшлийн байгууллагуудад кибер эрсдэлийг таних, үнэлэх, эрсдэлээс үүдэх хор хохирлыг тодорхойлох болон судалгааны ач холбогдлыг таниулах сургалт зохион байгуулсан байна.
2025-10-30

 “Зангиа”-тай архичид олширчээ

Архидалт орон гэргүй хүмүүсээр хязгаарлагдахгүй болж, далд хэлбэрт шилжсэнийг гэр бүлийн маргаан, хүүхдүүдийн сэтгэл зүйн хямрал, хүчирхийлэл, хөдөлмөрийн чадвар алдалт, осол гэмтлийн тоо, өвчлөл, нас баралт гэрчилсээр байна. Хүүхдүүд, аав, ээжийнхээ архины эхүүн үнэрээр баасан гараг, амралтын өдөр “ирснийг” мэддэг болтлоо архидалт хавтгайрсан гэвэл та итгэх үү.
2025-10-30

Малчид 1.3 сая тонн хадлан бэлтгэжээ

2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ханган одоогоор өвс, тэжээлийн нөөцийн 40 орчим хувийг бүр¬дүүлснийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ. Тодруулбал, төвийн болон баруун бүсэд өнгөрсөн зун хадлан бэлтгэхэд хэцүү байжээ. Тиймээс Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас хадлан бэлтгэх боломж бүрдүүлж, талбай гаргаж өгсөн байна.
2025-10-29

М.ЧИНЗОРИГ: 45-аас дээш насныхан бүдүүн гэдсээ хоёр жил тутамд заавал дурандуулах ёстой

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдарт нөлөөлж буй хүчин зүйлс, сэргийлэх арга замын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч М.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр БНСУ-ын Бүдүүн, шулуун гэдэсний нийгэмлэгээс зохион байгуулсан олон улсын хуралд энэ чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, шагнал хүртсэн юм.
2025-10-29

Залилах гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 33.6 хувиар өслөө

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аян эхлүүлж буй талаараа өчигдөр мэдээлэв.
2025-10-29

Улаанбаатар-Сингапурын чиглэлд шууд нислэгтэй боллоо

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир агаарын шинэ замтай болсон талаараа Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанд танилцууллаа. Тэд Улаанбаатар-Сингапурын чиглэлд анхны шууд нислэгээ ирэх сарын 4-нд хийхээр болжээ. Б.Мөнхтамир “МИАТ одоогийн байдлаар олон улсын 14, орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэж байна.
2025-10-29