Баянчандмань сумд төрийн албан хаагчдад зориулсан ногоон сууц барьж байна
Засгийн газар “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл хэрэгжүүлж, иргэдэд орон нутагт аятай тухтай амьдрах боломж бүрдүүлэх зорилготой дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах төслийг эхний ээлжид Төв аймгийн 11 сумд хэрэгжүүлэхээр болж Баянчандмань, Борнуур, Дэлгэрхаан, Сэргэлэн, Эрдэнэ сумаас ажлыг нь эхлүүлсэн.
2025-07-22
Нисэх буудалд гутлаа тайлж, шалгуулах шаардлагагүй
АНУ-ын нисэх онгоцны буудлуудад иргэд аюулгүй байдлын шалгалтаар орохдоо гутлаа тайлах шаардлагагүй болсныг тус улсын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм мэдэгдэв. Учир нь шалган нэвтрүүлэх хангалттай хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдтэй болсон аж. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл зорчигчийн гутлыг тайлуулж, шалгах журам хүчин төгөлдөр байхыг сануулжээ.
2025-07-22
Монгол, Киргизийн Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Садыр Жапаров “Ынтымак Ордо” төрийн ордондоо өчигдөр албан ёсоор угтан авчээ. Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурсан юм.
2025-07-22
Хүннү хотын төлөвлөлтийг шилдэг мэргэжилтнүүдээр хийлгэх нь
Засгийн газар Орхоны хөндийд байгуулах Шинэ Хархорум хотын инженерийн шийдэл, ирээдүйн дүр төрхийг тодорхойлохдоо шилдэг архитектор, төлөвлөгч, инженерүүдийг оролцуулах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг нь боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн онд зарлаж, ялагчдыг тодруулсан билээ. Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт байгуулах Хүннү хотыг ухаалаг, ногоон, тогтвортой хөгжлийн загварт нийцүүлэн төлөвлөх олон улсын уралдааныг өнгөрсөн жилийн туршлагад үндэслэн зарласныг тус бүтээн байгуулалтыг хариуцсан Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
2025-07-22
Дэлхийн хэд хэдэн бүс нутагт онцгой нөхцөл байдал үүсэв
Дэлхийн зарим улсад сүүлийн өдрүүдэд цаг уурын гамшиг, зэвсэгт мөргөлдөөн, ослын улмаас олон хүн амиа алдаж, бэртэж, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол гараад байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины дроны халдлагын улмаас ОХУын нийслэл Москвагийн нисэх буудлууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож, 140 гаруй нислэг цуцлагджээ. Бямба гаргийн өглөөнөөс хойш Украины 230 гаруй нисгэгчгүй онгоцыг Оросын нутаг дэвсгэрт устгасны 27 нь Москва орчимд унасан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Үүний улмаас нийслэлийн томоохон дөрвөн нисэх буудал нь түр хугацаагаар хаагдахад хүрээд буй аж.
2025-07-22
Шөнийн цагаар их дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгслийг шалгаж байна
Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ныг хүртэл “Яндан” аян өрнүүлж, иргэдийн амрах цагаар буюу 22.00-06.00 цагийн хооронд их дуу чимээ гаргасан автомашин, мотоциклын жолоочид хариуцлага тооцжээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ зохих стандартын дагуу, эсэхийг хянаж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч буй гэнэ.
2025-07-22
Их зохиолч Д.Нацагдоржийн Герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлнэ
Монгол, хятад, манж судлаач эрдэмтэн Эрих Хэйнишийн удирдлагаар их зохиолч Д.Нацагдоржийн зохиосон Герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлэх төсөлд гурван улсын их сургуулийн судлаачид хамтран ажиллаж байна. Тодруулбал, МУИС-ийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийнхэн ХБНГУ-ын Боннын болон БНЧУ-ын Карлын их сургуулийн судлаач, монголч эрдэмтэдтэй энэ чиглэлээр хамтран ажиллаж буй аж.
2025-07-22
Амлалт, алга ташилтад бялуурч, ач холбогдол нь бүдгэрсэн эдийн засгийн форум
“Монголын эдийн засгийн форум” гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлэх гарааны шинэ цэг, тулгамдсан асуудал, бодит нөхцөл байдлаа хэлэлцэн шийдвэрлэх чөлөөт индэр болсоор өнөөдрийг хүрлээ” хэмээн уг арга хэмжээг зохион байгуулагчид сүржин гэгч нь тодотгодог. Харин энэ сарын 8, 9-нд болж өндөрлөсөн 16 дахь удаагийн форум эл арга хэмжээ жилээс жилд дэндүү нүсэр, үр дүнд бус, өнгөц хэлбэрт илүү анхаарсан “гялгар” болж байгааг батлан харуулсан юм.
2025-07-22
Жилийн дараа нээлтээ хийх “The Odyssey” киноны тасалбар хэдийн дуусжээ
2026 оны дэлгэцийн хамгийн өндөр хүлээлттэй уран бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож буй “The Odyssey” бүрэн хэмжээний уран сайхны киноны тасалбар нээлтээ хийхээс жилийн өмнө бүрэн зарагдаж дуусжээ. Ингэснээр “The Odyssey” нь тасалбар борлуулалтын түүхэнд хугацаанаасаа хамгийн эрт дууссан кинонуудын тоонд багтаж байна. Холливудын нэрт найруулагч Кристофер Ноланы энэхүү бүтээл Том Холланд, Мэтт Дэймон, Зендая, Роберт Паттинсон, Энн Хэтвэй, Чарлз Терон зэрэг алдартай жүжигчдийн бүрэлдэхүүнтэй гэдгээрээ ихээхэн анхаарал татаж буй аж.
2025-07-21
Говийн бүсэд дроны уралдаан зохион байгуулна
Монголын дрон нисгэгчдийн холбоо болон дрон сонирхогчдын клуб, “Шамбала-2056” төслийн баг хамтран ирэх сарын 8-10-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумд дроны уралдаан зохион байгуулах нь. Энэ нь үндэсний хэмжээнд мэргэжлийн нисгэгчдийн дунд орон нутагт зохиох анхны уралдаан гэдгээрээ онцлог аж.
2025-07-21
Сяньбигийн үед холбогдох язгууртны бунхант булш илрүүлжээ
Доктор, дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас Сяньбигийн үед холбогдох язгууртны бунхант булш илрүүлсэн талаараа мэдээлэв. Энэхүү олдвор нь манай улсын нутаг дэвсгэрээс илрүүлсэн дурсгалуудаас хамгийн томд тооцогдох, огт хөндөгдөөгүй, түүхийн өндөр ач холбогдолтой гэдгээрээ ихээхэн онцлог гэнэ.
2025-07-21
Г.ЗАНДАНШАТАР: Тавантолгойн уурхай ард иргэдийн эзэмшил болохоос авлига, цавчааны газар биш
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, ЗГХЭГ-ын дэд дарга, тус компанийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчаар энэ сарын 9-нд томилсон билээ. Дотоодын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх ажиллагааны явц, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанид тулгарч буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг харгалзан ийм шийдвэр гаргасан юм. Үүний мөрөөр Ерөнхий сайд Г.Занданшатар уржигдар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхай, боомтод ажиллан, компаниас хэрэгжүүлж буй төслүүд болон Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтын зохион байгуулалт, нүүрс тээвэр, хил холболтын төмөр замын ажлын явцтай танилцлаа.
2025-07-21
Дотоодын компаниуд хөрөнгийн зах зээлээс 54 тэрбум төгрөг татан төвлөрүүлэв
Засгийн газар болон дотоодын компаниуд энэ он гарснаас хойш буюу сүүлийн долоон сарын хугацаанд хөрөнгийн зах зээлээс 114 тэрбум төгрөг татан төвлөрүүлснийг Монголын хөрөнгийн биржийн тайланд дурджээ. Тухайлбал, Засгийн газар бонд гаргаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас 60 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бол дотоодын хувьцаат компаниуд бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар 54 тэрбум төгрөгийн санхүүжилт босгожээ.
2025-07-21
Шинэ арслан, гарьд, мэргэн, түрүүгээр магнай тэнийлгэсэн наадам
Төрт ёсны аугаа их уламжлал, үүх түүх, өв соёлоороо гайхуулан бахархах монголчуудын Үндэсний их баяр наадам ид хавтай сайхан болж өндөрлөлөө. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадам идэр арслан, гарьдтай, шинэ мэргэдтэй, шинэхэн түрүү, айрагтай, монгол түмний хэлдгээр бүтэн жилдээ ярих юмтай байлаа.
2025-07-21
Японы Эзэн хаан Нарүхито, Эрхэм хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар манай улсад энэ сарын 6-13-нд төрийн айлчлал хийсэн билээ. Тэд Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор заларч, нээлтэд оролцон, Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэж сонирхож, үндэсний сурын талбай, шагай харвааны асарт зочилсон юм. Энэ үеэр Эрхэм дээд хаан, хатан хоёр наадамчин олонтой мэндчилж, шагай харваж, хүндэтгэл үзүүлэв.
2025-07-21
Монгол сурагчид олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлэв
Австралийн Күинслэнд мужийн Саншайн Көүст хотод энэ сарын 10-20-нд болсон Олон улсын математикийн 66 дугаар олимпиадад монгол сурагчид өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, манай улсын баг энэ удаа нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийд 18 дугаар байрт эрэмбэлэгдэв. Сурагчид нийлбэр дүнгээр 174 оноо авсан нь тус олимпиадын түүхэн дэх Монгол Улсын дээд үзүүлэлт боллоо.
2025-07-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз болон Тажикистан Улсад хийх төрийн айлчлал өчигдөр эхэллээ. Тэрбээр Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар тус оронд энэ сарын 20-23-нд айлчлахаар Бишкек хотод өчигдөр очсон бол үүний дараа Тажикистаны Төрийн тэргүүн Эмомали Рахмоны урилгаар 23-26-нд дараагийн айлчлалаа хийх юм.
2025-07-21