Японд хэт халсны улмаас дөрвөн хүн нас баржээ
Японд хэт халсны улмаас дөрвөн хүн амиа алдсан талаар “South China morning post” агентлаг энэ сарын 20-нд мэдээллээ. Цаг уурын байгууллагаас улс даяар сэрэмжлүүлэг гаргаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг иргэддээ анхааруулжээ. Тус агентлагийн сэрэмжлүүлэг мэдээнд “Канто бүсийн ажиглалтын 65 станцад агаарын температур 35-аас даван, хамгийн өндөр хэм нь Кофү хотод бүртгэгдэж, 38.2 градуст хүрчээ. Улс даяар 547 бүс нутагт 30 хэмээс дээш халж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулаад байна.
2025-06-23
Азербайжаны долоон сэтгүүлчид хорих ял оноов
Хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг нуун дарагдуулсан зэрэг үндэслэлээр Азербайжаны шүүх тус улсын долоон сэтгүүлчид 7-9 жилийн хугацаагаар хорих ял оноов. Тэдний зургаа нь “Абзас медиа” редакцын ажилтан, харин нэг нь “Эрх чөлөө” радиогийн сэтгүүлч аж. “Абзас медиа” нь төрийн албан тушаалтнуудын авлига, эрх мэдлээ урвуулсан хэргийг эрэн сурвалжилдаг, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллага юм. Тус байгууллагын сэтгүүлчид Зангилан дүүрэгт хэрэгжүүлж буй “Ухаалаг тосгон” хэмээх төслийн барилгын ажлыг Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын туслахын ах нь эзэмшдэг компани гүйцэтгэж байгааг олж тогтоожээ.
2025-06-23
Ч.ЛОДОЙСАМБУУ: МАН улс төрийн ёс зүйгүй нам гэдгээ л харуулсан
Өрөөнийхөө хананд “Улаан бал”-ын микрофоноо жаазлан өлгөсөн Ч.Лодойсамбуу гишүүн бол дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй хүн. Түүний эсэргүүцэл зөвхөн эрх баригчдаар хязгаарлагдахгүй. Тэр намын даргынхаа байр суурийг ч сөрөн зогсож, хамтарсан Засгийн газрыг нь эсэргүүцсэн нөхөр. Сэтгүүлчээс парламентын гишүүн болсон тэрбээр “дарангуйллын систем угсрагсад”, “тархи угаалт”, “төрөөс угждаг хэвлэл” гэх мэт сэдвийг УИХ-ын индрээс хөндөж, эрх мэдэлд ч, мэдээллийн орчинд ч эргэлзэлгүй шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Түүнийг “сөрөг хүчний үлдэгдэл” биш, сөрж бодох, эргэцүүлж тунгаах, шүүмжилж шаардах улс төрийн ухамсар амьд байгааг баталж, араасаа бүхэл бүтэн үеийг манлайлан дагуулж буй цөөн хүний нэг гэж болно.
2025-06-23
Аав нь хүүхдээ аврах гэж байгаад усанд осолдож эндлээ
Зуны халуун өдрүүдэд гол, мөрний эрэгт амарч, зугаалж байгаад усанд осолдох тохиолдол их гардаг. Үүнээс сэргийлэхээр цагдаа, онцгой байдлын байгууллагаас эргүүл зохион байгуулдаг ч иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй зангаас болж, хүүхэд, насанд хүрэгчид амиа алдах явдал гарсаар буй юм. Ийм харамсалтай явдал өнгөрсөн баасан гарагт гурван удаа гарсныг онцгой байдлын байгууллагынхан бүртгэжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртад бага насны хүүхэд Туул голын усанд орж байгаад живсэн байна.
2025-06-23
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцруулав
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Удирдах зөвлөл өнгөрөгч баасан гарагт хуралдаж, ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцрууллаа. Түүнчлэн хурлын шийдвэрийн дагуу дараагийн их хурлын тов гарах хүртэл тус танхимын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав, гүйцэтгэх захирлаар Ц.Магнайбаатар, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Саруул нарыг томилох тогтоол баталсан аж.
2025-06-23
Зээл үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэрийг Засгийн газар “хамгаалж” үлдсэн үү
Боловсролын зээлийн сан тойрсон асуудал шуугиан тарьж, ноцтой мэдээллүүд нь зах зухаасаа ил болсон 2023 оны үеэс тус сангийн зээл, тэтгэлэгтэй холбоотой хэд хэд чухал тоо нийгэм, олон нийтийн анхааралд өртсөн. Тэдгээрийн нэг нь 941, 47.1 тэр¬бум хэмээх тоо юм. Боловсролын зээлийн санг үүсгэн байгуулсан үеэс буюу 1996-2023 он хүртэлх хугацаанд олгосон зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалт, санхүүгийн холбогдох баримт сэлт, тайлан зэргийг хууль хяналтын байгууллагынхан тухайн онд шалгаад 941 хүний 47.1 тэрбум төгрөгийн зээлийг боловсролын асуудал хариуцсан үе үеийн долоон сайд үндэслэлгүйгээр чөлөөлснийг тогтоосон.
2025-06-23
Элсэлтийн шалгалттай холбоотой элдэв хардлагад албан ёсны хариу өгсөнгүй
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-21-нд орон даяар болж өндөрлөлөө. Математик, англи хэл, нийгмийн ухаан зэрэг хамгийн олон хүүхэд өгдөг гол хичээлүүдийн шалгалтын даалгавар өмнөх жилүүдийнхээс хүнд байсан, сурагчдын огт мэдэхгүй, бэлдсэнээс өөр сэдэв, агуулга нэмэлтээр оруулж ирсэн, зарим тест, бодлогын хариу илт зөрсөн, алдаатай байсан зэрэг мэдээлэл энэ өдрүүдэд нийгмийн сүлжээнд тархаад байна. Элсэлтийн шалгалтын даалгаврыг олон жил боловсруулсан мэдлэг, туршлагатай хүмүүсийг салбарын сайд хуугаар нь сольж, Боловсролын үнэлгээний төвд бүтцийн шинэчлэл хийснээс ийм нөхцөл байдал үүссэн гэж хардах хүн ч цөөнгүй. Тэгвэл өчигдрийн байдлаар Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төв зэрэг холбогдох байгууллагуудаас 2025 оны элсэлтийн шалгалттай холбоотой асуудлаар ямар нэг мэдээлэл өгөөгүй, байр суурь илэрхийлсэнгүй.
2025-06-23
Нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөж байна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр 07.00 цагт эхэллээ. Энэ жил Баянхонгор, ДарханУул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын ИТХын 61 мандатад 121 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нөхөн сонгуулиар 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 383 нь өгсөн аж. Санал хураалт Улаанбаатарын цагаар 20.00 цагт дуусаж, дүнгээ гаргах юм.
2025-06-23
Японы эзэн хаан Нарүхито хатан Масакогийнхоо хамт айлчилна
Япон Улсын 126 дахь эзэн хаан Нарүхито эрхэм дээд хатан Масакогийнхоо хамт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирэх сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх тов гарчээ. Манай улсын Ерөнхийлөгч 2019 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд зочноор оролцож, түүнтэй анх уулзаж байв.
2025-06-23
“Биднээс юу ч хүлээх хэрэггүй”
“Баяртай гуниг минь”, “Догдлолууд”, “Лонхонд байсан шүлгүүд”, “Тарган муур”, “Сэтгэцийн асуудлууд” зэрэг бүтээлийн автор бол Б.Батзаяа. Их хотын аяс, түүний үдшээр сүүмийх дулаан гэрэл мэт, эсвэл үймээн шуугиан шиг мэдрэмжүүд түүний бүтээлд бий. Б.Батзаяагийн хоёр дахь өгүүллэгийн түүвэр болох “Санахгүй байна, гэхдээ сайхан байна” уншигчдад хүрээд удаагүй байна. Ингээд түүний хамгийн сүүлд хэвлүүлсэн яруу найргийн түүвэр болох “Сэтгэцийн асуудлууд” бүтээлээс онцлох шүлгүүдийг нь уншигч танд толилуулж байна.
2025-06-22
“Харшилтай хүн 05.00-07.00 цагийн хооронд цонхоо хаах хэрэгтэй”
Улиасны унгирал нь хүний хамрын салстыг цочроож, элдэв тоосонцор, нян, бактер дамжуулдаг тул харшил сэдрээх хүчин зүйл болдог аж. Иймд ургамлын тоосны харшлаас сэргийлэхийн тулд тоосжилт ихтэй үед цонхоо хаах, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, гадуур гарахдаа малгай, амны хаалт, нүдний шил хэрэглэж хэвшээрэй. Мөн хамар битүүрч, нус гоожих, найтаах, нүд загатнах, арьс салст улайх, хоолой бачуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
2025-06-22
Клубүүдийн ДАШТ тооны хэлээр
2025 оны хөлбөмбөгийн клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA Club World Cup) АНУ-д эхэллээ. Тус тэмцээнд энэ жил анх удаа 32 баг оролцож байгаа бөгөөд дөрвөн долоо хоног үргэлжилнэ. Түүнчлэн эл тэмцээн дөрвөн жил тутам зохион байгуулагдах шинэ хуваарьт шилжиж байгаа юм. Энэ удаад тус тэмцээний хөрөнгө, санхүүтэй холбоотой мэдээллийг танилцуулъя.
2025-06-21
Таван жилд 12 дээд амжилт
Олимпын хошой аварга, тулгууртай харайгч А.Дюплантис Шведийн Стокхольм хотод болсон Алмаазан лигийн ээлжит гараанд дэлхийн дээд амжилт тогтоолоо.
2025-06-21
Караокег технологийн ололт хэмээн IEEE үнэлэв
Технологийн ололт, дэвшлийг сурталчилж, алдаршуулах зорилготой АНУ-ын цахилгаан ба электроникийн инженерүүдийн хүрээлэн (IEEE) нэрэмжит шагналаа караокег анх санаачилсан Япон гэр бүлд гардуулжээ. Тодруулбал, Япон Улсын иргэн Шигэйчи Нэгиши 1967 онд микрофон, кассет тоглуулагч, төлбөрийн хайрцаг зэргийг агуулсан 30 сантиметр хэмжээтэй шоо дөрвөлжин хайрцаг бүтээсэн нь өнөөгийн караоке аж.
2025-06-21
Нислэгтэй аяллын үнэ 330 мянган төгрөгөөс эхэлж байна
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдогт байрлах “Нислэг” төв гадаад, дотоодын жуулчдад зориулан төвийн бүс дэх гурван маршрутад аяллын нислэг үйлдэж эхэлжээ. Тодруулбал, тус төв Улаанбаатар хот болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Бурхан Халдун уултай танилцах аяллыг жуулчдад санал болгож байна.
2025-06-21
Хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг “Сэлбэ” рүү нүүлгэн шилжүүллээ
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн өргөтгөлийн барилгын хэсэгт иж бүрэн засвар хийж буйтай холбоотой¬гоор хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг энэ сарын 6-наас эхлэн “Сэлбэ” эмнэлэгт шилжүүлжээ. Тодруулбал, хими болон хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтэн эмчлүү¬лэх шаардлагатай иргэдийг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болох “Сэлбэ”-д нүүлгэн шилжүүлж, тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж.
2025-06-21
"Азийн Аваргууд" олон улсын тэмцээний хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Улаан-Үүд хотноо 06 сарын 19-22-нд болж буй “Азийн аваргууд” олон улсын спортын хутга шидэлтийн тэмцээний 12 - 13 насны ангилалд Мөнхтүвшингийн Энхдөл нь 3 метрийн зайн тэмцээнд 8 тамирчны хамт орж, 10 цуврал шидэлт гүйцэтгэн, нийтдээ 445 оноо авч, сүүлийн шидэлтийн дүнгээр оноо тэнцсэн өрсөлдөгчөө давамгайлан 3 дугаар байрт шалгаран, хүрэл медалийн болзол хангалаа.
2025-06-20