Шатахууны 10 гаруй хоногийн нөөц байна гэв
Нийслэлд шатахуун хомсдон, бензин түгээгүүрүүдэд дараалал үүсээд хэдэн өдөр өнгөрөв. Өчигдрийн 13.00 цагийн байдлаар “Шунхлай”, “Петровис” компанийн шатахуун түгээх станцуудад бензин байхгүй, дууссан гэж байв.
2025-10-21
Мюнхений эмч нар саажилттай өвчтөний тархинд цахилгаан дамжуулагч суулгажээ
Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай өвчтөний тархинд тархи-компьютерийн интерфэйс буюу BCI системийг амжилттай суулгажээ. Энэ нь Европ тивд нугасны гэмтэлтэй хүнд ийм төрлийн мэс засал хийсэн анхны тохиолдол бөгөөд таван цаг гаруй үргэлжилсэн гэнэ.
2025-10-20
Өнөөдрөөс скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлийн нутаг дэвсгэрт скүтер, мопед, цахилгаан дугуйг өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн.
2025-10-20
Бие даалтын долоо хоногоороо музей үзээрэй
Энэ хичээлийн жилийн бүтцийг гурван улирал, бие даалтын долоо хоног, X-XII ангийнхан цахим сургалттай байхаар шинэчлэн баталсан. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн I, II улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулах юм. I улирлын бие даалтын долоо хоног аравдугаар сарын 20-24-ний өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр эхэлж буй. Багш нар ажил хаясантай холбоотойгоор өнгөрсөн пүрэв, баасан гарагт ихэнх сургууль хичээллээ¬гүй. Үргэлжлүүлэн бие даалтын өдрүүдтэй золгож буй учраас сурагчдыг цагаа төлөвлөн үр бүтээлтэй өнгөрүүлэхийг Боловсролын ерөнхий газраас уриалжээ.
2025-10-20
ХСҮТ энэ оны төгсгөлд робот мэс засал нэвтрүүлэх нь
“Хавдар судлалын тулгамдсан асуудал 2025” эрдэм шинжилгээний хурлыг Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ ), Монголын хав¬дар судлаач эмч нарын нийгэмлэгийнхэн өнгөрсөн пүрэв, баасан гарагт зохион байгууллаа. 19 дэх жилдээ болж буй тус хуралд гадаад, дотоодын эмч, судлаач, мэргэжилтнүүд 60 гаруй бүтээлээ ирүүлжээ. Нийт таван салбар хурал¬даанаар бүтээлүүдийг хэлэлцэж, мэдлэг, мэдээллээ солилцон, шилдэг илтгэлүүдийг тодруулсан байна.
2025-10-20
Мансууруулах бодис гэртээ бэлтгэж байсан болон Туркээс нийлүүлэгч залуусыг баривчлав
Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт баривчиллаа. Тэдний нэгийг Киргизстаны хууль сахиулах байгууллагынхан саатуулж, манай талд шилжүү¬лэн өгсөн юм. Г.Уянга-сайхан гэх эр Турк улсаас нэг бус төрлийн мансууруулах бодис Монгол Улс руу ачаа тээшинд нуун нэвтрүүлж, түүнийг эх оронд нь хүмүүс хүлээн авч борлуулдаг байж. Цагдаагийнхан түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилсны үр дүнд Туркээс гараад ОХУ, Казахстанаар дамжин Киргизстан улсад очсоныг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагынхан тогтоон баривчилсан аж. Түүнийг хэдий хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлж борлуулсныг нарийвчлан тогтоохоор Хар тамхитай тэмцэх газрынхан үргэлжлүүлэн шалгаж байна.
2025-10-20
Ерөнхий сайдыг огцруулсан нь үндсэн хуульд нийцсэн, эсэх асуудлаар ЦЭЦ хуралдана
Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, нэгтгэсэн болно.
2025-10-20
Тэтгэврийн сангийн зардал эрчимтэй өсөж буй ч халамжийн зарлага буурч байна
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар дөрвөн их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өслөө. Тодруулбал, НДЕГ-ын мэдээлэлд дурдсанчлан тус сангийн орлого эхний гуравдугаар улирлын байдлаар ийнхүү өсөхөд тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
2025-10-20
30 хүртэлх хоногоор аялах жуулчдын тоо нэмэгджээ
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын хилээр зорчсон жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 15.7 хувь өсөж, 686.9 мянгад хүрчээ. Тод¬руулбал, өнгөрсөн пүрэв гарагт ҮСХ-ноос улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчид, түүнд холбогдох бусад үзүүлэлтийг тооцоолсноо олон нийтэд танилцуулсан юм.
2025-10-20
Зэрлэг амьтанд ээлгүй, стандартын бус хашааг буулгаж эхэллээ
Зэрлэг амьтанд ээлтэй UCS0304B:2025 хашааны стандарт мөрдүүлэх ажлыг Богдхан уулын ха쬬 гаалалтын захиргаанаас эхлүүлээд байна. Үүний дагууБогдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашигладаг 580 орчим иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ. Эхний ээлжид стандартад нийцээгүй 34 байршилд 12 452м хашааг буулгаж, газар чөлөөлж байна.
2025-10-20
Мальдив эхээс нярайд дамжих халдваруудыг бүрэн устгасан анхны улс болов
2019 оноос хэрэгжүүлсэн Засгийн газрын “Гурвалсан хасалт” хөтөлбөрийн үр дүндэхээс нярайдХДХВ, тэмбүү, хепатит В вирусийн халдварыг бүрэн устгасан талаараа Мальдивын эрх бүхий хүмүүс мэдээлжээ. ДЭМБ Мальдивыг эхээс хүүхдэд дамжих эдгээр гурван халдварыг бүрэн зогсоосон анхны улсаар албан ёсоор зарлав.
2025-10-18
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт нэмэгджээ
БНХАУ-дсуралцах зорилготой залууст зориулсан HSK боловсролын үзэсгэлэнг өчигдөр зохион байгууллаа. Эл үзэсгэлэнд БНХАУ-ын томоохон хотуудын 30 гаруй их, дээд сургуулийн төлөөлөл ирж, бакалавр, магистр, доктрын түвшний сургалтын хөтөлбөрүүд болон элсэлтийн шаардлага, суралцах орчин нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
2025-10-18