Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөх ёслолын үеэр зарим хүнд Ю.Цэдэнбал академийн хүндэт шагналыг гардуулжээ.
2025-09-17

Аюулт үзэгдэл, ослын улмаас 222 хүн нас барж, 44.7 тэрбумын хохирол учирчээ

Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний найман сарын байдлаар 3828 бүртгэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 155 буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Аюулт үзэгдэл, осолд нийт 4018 хүн нэрвэгдсэнээс 222 нь амиа алдаж, 44.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
2025-09-17

13 орны эрдэмтэн судлаач тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх шийдлийг хэлэлцэж байна

Тарваган тахал өвчний эсрэг “Yersinia” хэмээх 15 дахь удаагийн олон улсын симпозиумыг манай улсад энэ сарын 15-16-нд зохион байгуулж байна. Уг симпозиум нь Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахал өвчний эсрэг хэрэгжүүлэх сайн туршлага, үр дүнтэй гарц шийдлүүдийг салбарын мэргэжилтнүүд хамтран хэлэлцэх зорилготой юм.
2025-09-17

Малын олон найрлагат тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд малын тэжээлийн үйлдвэр барьж, ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Үйлдвэрийн төслийг “Мөнх цастын ундарга” тэргүүтэй ХХК-иудын түншлэл хэрэгжүүлж байгааг мэдээлэв.
2025-09-17

Эрчим хүчний салбар элгээрээ хэвтэж, аргаа барсан станцууд “Хийморийн сан” тавиулж байна

Өнөө жил эрт хүйтэрч, хахир өвөл болохыг хэдэн сарын өмнөөс салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Гэтэл манай улсын дулаан, цахилгааны станцууд байгуулагдаад хэдийн нэгэн жарныг өн гөрөөчихсөн, эхнээсээ “ажил хаяад”, аюулын харанга дэлдээд байгаа.
2025-09-17

“Монголын музейн хөгжил 100 жил”-ээр аялахуй

Үндэсний номын сангийн салбар номын санд “Монголын музейн хөгжил 100 жил” номын нээлт болов. Уг бүтээлд Мон¬голд музейн салбар хэрхэн үүсэж хөгжсөн үйл явцыг баримт, мэдээлэл, олон талт эх сурвалжуудад тулгуурлаж, музейн сан хөмрөг бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, судалгаа, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хөгжил, дэвшил, өөрчлөлтийг олон талаас нь шинжлэн харуулахыг зорьжээ.
2025-09-17

Б.БАЯРБААТАР: Ерөнхий сайд намын дарга болно гэсэн ямар ч дүрэм, заалт байхгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар тус ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа.
2025-09-16

Эвшид бамбаруушийнх нь хамт сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ

Эвшид бамбаруушийнх нь хамт сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ
2025-09-16

Монголд 617 мянган жуулчин ирээд байна

Манай улсад 2025 оны эхний найман сарын байдлаар 600 мянган жуулчин ирснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тэгвэл энэ сарын эхний хагаст 16 мянга гаруй хүн нэмж зочилсноор жуулчдын тоо өдгөө 617 мянгад хүрээд байгаа аж.
2025-09-16

Элэгний хавдрын 10 гаруй тохиолдолд туяа эмчилгээ хийсэн нь амжилттай болжээ

Хавдар судлаач эмч нарын эрдэм шинжилгээний таван салбар хурлыг ирэх сарын 16-17-нд зохион байгуулах юм. Үү¬ний хүрээнд эхний салбар хурлыг “Элэг ба түрүү булчирхайн хорт хавдрын туяа эмчилгээ” сэдвээр өрнүүлсэн. Хавдар судлалын салбарын хөгжил дэвшил нь цөмийн технологийн ололт, амжилттай салшгүй холбоотойг ХСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Батболд хурлын эхэнд онцоллоо.
2025-09-16

Хөдөлмөрийн чадвар алдахад хүргэх тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал гэв

Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр ирэх сарын 10-нд тохиох юм. Эл өдрийг угтан СЭМҮТ болон Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос хамтран сэтгүүлчдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл өглөө. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд бие, махбодынхоос гадна сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг ихэд анхаарах болсон.
2025-09-16

1370 тн шахмал түлшийг 274 цэгээр худалдаж эхэллээ

Намрын сэрүүн өдрүүд үргэлжилж, гэр хорооллын айл өрхүүд галлахгүй бол жиндүү хонох болжээ. Хэдийгээр галлагаа нэмэгдсэн ч түлш борлуулах цэгүүд хоосон байв. Харин өчигдрөөс нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулж эхэллээ.
2025-09-16

Зах хязгааргүй мэдээллийн ертөнцөд туйлах боломж

Зах хязгааргүй мэдээллийн ертөнцөд туйлах боломж
2025-09-16

Д.ЦАГААНХҮҮ: Хөдөөгийн хар бор ажил надад хүчний бэлтгэл болдог байлаа

Д.Цагаанхүү дасгалжуулагчийг спортын салбарынхан андахгүй. Орон нутгаас Дундговь аймагт бөхийн төрлүүдэд олон чадварлаг тамирчин бэлтгэж, амжилтад хүргэсэн ачтан. Түүний удирдлагад хичээллэсэн шавь нараас нь 70 гаруй үндэсний бөх төрөн гарч, самбо, жүдо, чөлөөт бөхийн дэвжээнд олон улс, тив, дэлхийн медальтан цөөнгүй төрсөн.
2025-09-16

Цогцсын хажууд цай ууж суусан хоёр иргэн хохирогч уу, хэргийн хамтрагчид уу

Хоёр хүний амийг хохироосон, нэгнийх нь цогцсыг чемоданд хийгээд, хажууд нь цай ууж суугаа эрэгтэй, эмэгтэйн зургийг хохирогчийн ар гэрийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, өмгөөлөгч, прокуроруудыг буруутгаж буй.
2025-09-16

Төсвийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авав

УИХ-ын намрын чуулган нээсэн даруйдаа нэгдсэн чуулганаа хуралдуулж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ талаар чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулга хийхдээ бараг Засгийн газрынхаа 100 хоногийн тайланг тавьсан гэхэд болно.
2025-09-16

А.Баттулга ДАШТ-ээс хүрэл медальтай ирнэ

Их Британийн Ливерпүүл хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын ДАШТ-д оролцож буй Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас тав нь медалийн төлөө тоглохоор шалгарсны нэг нь “Алдар” спорт хорооны тамирчин А.Баттулга. Тэрбээр эрэгтэйчүүдийн 50 кг-д Испани тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол ханган, хагас шигшээд Японы Соукши Макиног хожиж, финалд шалгарсан юм.
2025-09-16

Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардав

Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлийнхөн тэтгэврийн зөрүүг арилгаж, хэмжээг нь нэмүүлэх тухай албан шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХын даргад хүргүүлж буй талаараа өчигдөр мэдээлэл өглөө.
2025-09-16