Үндэстнүүдийн лигийн хүрээнд хэсгийн сүүлчийн тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Ингээд А2, В1 болон С дивизионы хэсгийн тоймыг хүргэе.
А2 хэсэг
Баг Тоглолт Оноо
Герман 6 11
Нидерланд 6 11
Грек 6 11
Серби 6 0
Нидерландын эсрэг тоглолтод Германы багт зөвхөн ялалт хэрэгтэй байсан. Тэд ч зорилгодоо хүрч, өрсөлдөгчөө 5:0-ийн харьцаатай бут ниргэлээ. Ингэснээр гурван баг ижил оноотой, нэг баг ганц ч оноогүй сонирхолтой дүнгээр тус хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Гоолын зөрүүгээр хэсгийн эхний хоёр баг хасагдах шатанд шалгарч байгаа бол Грек А дивизиондоо үлдэж, харин Сербийн шигшээ В дивизион руу унав.
В1
Баг Тоглолт Оноо
Швейцар 6 14
Словен 6 11
Шотланд 6 7
Умард Македони 6 0
Швейцарын шигшээ хожигдол хүлээлгүй хэсгээ тэргүүлснээр А дивизионд тоглох эрх авсан бол словенчууд дахин тоглоно. Харин Умард Македони нэг ч оноо аваагүй боловч В дивизиондоо үлдэх бүрэн боломжтой. Үүний тулд тэд С хэсгийн хоёроор гарсан багийг хожих учиртай. Харин С3 хэсгийг Словакийн баг тэргүүлснээр зэрэглэл ахиж, В дивизионд томчуудтай өрсөлдөх эрхээ авсан бол Үндэстнүүдийн лигийн шинэчлэл, D дивизионы өөрчлөлтөөс шалтгаалж Молдав, Казахстан С дивизиондоо үлдэхээр болов. Харин Фарерын арлын шигшээг нэмэлт тоглолт хүлээж байна.
С4 хэсгийг Исланд тэргүүлснээр В ангилалд тоглох боломж бүрдэв. Харин дэд байрт 12 оноотой орсон Эстони нэмэлт тоглолт хийх бол Болгар, Люксембургийн баг доошоо унах аюулаас аврагдлаа.