Тайландын Паттаяа хотод болсон гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 23 орны 240 тамирчин 58 ангилалд ур чадвараа сорив. Манай улсын багаас өсвөр үеийнхний 10-11 хүртэлх насны ангилалд Д.Гэгээ, 14-15 насныхад М.Баянмөнх, Г.Номин нар өөрийгөө хамгаалах төрөлд түрүүлж, тивийн аварга боллоо. Насанд хүрэгчдийн ангилалд эмэгтэйчүүдээс “Хаянгарваа” дэвжээний тулаанч, дэлхийн аварга, хар бүс, хоёр дант А.Бүжинлхам болон Check.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан нар тулааны төрөлд алт, өөрийгөө хамгаалах төрөлд дэд байр эзэлжээ. Эрэгтэйчүүдээс “Сүбээдэй” дэвжээний тамирчин, цагдаагийн дэслэгч О.Арман, Ө.Өлзийбат нар мөн өөрийгөө хамгаалах төрөлд тэргүүлсэн бол хилчдээс ахлах ахлагч Э.Мөнгөншагай тулааныхад мөнгө, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль гардав. Түүнчлэн мастеруудын ангилалд“ЭЗО” дэвжээг үүсгэн байгуулагч, хар бүс таван дант, дасгалжуулагч С.Энхсайхан өөрийгөө хамгаалах төрөлд тэргүүн байрт шалгарсан байна. Энэ улаа Монгол Улсын баг 12 алт, найман мөнгөн медаль авсан амжилтаар багаараа хүрэл медаль, цомын эзэн боллоо.