Тайландын ЧоСпорт өрөлтийн баг тивийн тэмцээнээс 26 медаль хүртэвнбури хотод зохион байгуулсан спорт өрөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг 11 орны 550 орчим тамирчинтай гурван өдрийн турш авхаалж самбаа, ур чадвараа сорив. Тамирчид зөвхөн ганцаарчилсан (3-3-3, 3-6-3, цикл) төрлөөс гадна хос, насны ангиллын, мөн эцэг, эх, хүүхдийн хамтарсан буухиа болон халз тоглолтод оролцжээ. Тэднээс зургаан насныхны 3-3-3 төрөлд Н.Нэгүн, найман насныхад Б.Энхтулга, 3-6-3 төрөлд Ц.Оюу, Б.Номтбилиг, цикл төрөлд Н.Энгүүн, Б.Сайнбаяр нар хүрэл медаль хүртлээ. Тэгвэл ганцаарчилсан ангилалд 25-аас дээш насныхнаас 3-3-3 төрөлд Б.Мөнхзаяа, 35 насныхад Э.Эрдэнэмандах III байр эзэлсэн юм. Хос тоглогчдын төрөлд Н.Нэгүн, Ц.Гэрэлт нар мөнгөн медаль гардав. Түүнчлэн багийн буухиа төрөлд 35 хүртэлх насны тоглогчид мөнгө, зургаагаас доош болон 19-өөс дээш насныхан хүрэл медаль хүртжээ. Багийн халз (3-6-3) төрөлд зургаан насныхны баг түрүүлж, 18-19 насныхан III байр эзэлсэн байна. Тэгвэл багийн халз цикл төрөлд найм болон 35 хүртэлх насны тамирчид удаалан, зургаа болон 18 насныхан хүрэл медалийн буухиаг үргэлжлүүлснээр манайхан энэ удаа нийт 26 медальтай эл тэмцээнийг өндөрлүүллээ. Энэ удаа Тайвань болон Хонконгийн тамирчид болох Ю Чен Лу, Лау Ю Ки нар шилдгээр тодорсон бол Малайзын шигшээ багийнхан 148 медаль (54 алт) хүртэж, багаараа тэргүүн байрт жагсчээ.