Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Аюултай хог хаягдлын 43.3 хувь нь цахилгаан станц, дулааны үйлдвэрлэлээс гардаг

УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсов. Тэрбээр “УИХ-ын гишүүд салбарын яам хог боловсруулах чиглэлд дорвитой ажил хийхгүй байна. Иймд 21 аймаг, сум, дүүргийн удирдлагатай холбогдож, одоогийн хуулийн хүрээнд анхан шатны цэвэрлэгээ, хог устгалын дүрэм, журмыг мөрдөж хэрэгжүүлнэ” гэв. Мөн хог боловсруулах үйлдвэрийн газрыг шийдсэн атал барилгын явц удаан байгааг хэлжээ. Хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж, ажлын хэсэг байгуулсан юм.
2025-10-09

“Сэтгэл бол эрхтэн” нөлөөллийн арга хэмжээнд оролцоорой

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр маргааш тохионо. ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 10-ныг Дэлхийн сэтгэцийн өдөр болгон тэмдэглэн иржээ. Эл өдрийг тохиолдуулан энэ сарын 11 буюу бямба гарагт “Сэтгэл бол эрхтэн” нөлөөллийн арга хэмжээг Эрүүл мэндийн яам, СЭМҮТ, Монголын хүүхдийн зөвлөл зэрэг байгууллагынхан хамтран зохион байгуулах нь.
2025-10-09

Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөгөөр торгоно

Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны IX тогтоолоор баталсан. Тодруулбал, хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийтөөс бусад бүх хорооны нутаг, алслагдсан гурван дүүргийн суурьшлын бүс, Богдхан уул орчимд мал аж ахуй эрхлэхийг хориглосон. Тэгвэл сүүлийн үед эдгээр хориглосон бүсүүд, хотын төвийн хэсгээр адуу бэлчиж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлэх болжээ.
2025-10-09

Хэт халалт, байгалийн аюулт үзэгдлүүд Ази тивд ноцтой эрсдэл дагуулж болзошгүй

Дэлхийн цаг уурын байгууллагын (WMO) мэдээлснээр Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байгаа бөгөөд зөвхөн сүүлийн 30 жилд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас нийт хоёр их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ. Энэ жилийн хувьд Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас илүү халсан байна.
2025-10-09

Б.Баасандорж: Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг 10 хоногт шийдвэрлэнэ

УИХ-ын 50 гаруй гишүүн хамтран Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Мөн нөгөө талаас 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг спикерийн албан тушаал болон гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёс зүйн шаардлага тавьсан. Энэ талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа.
2025-10-09

149 төслийг ач холбогдлоор нь эрэмбэлнэ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, тэргүүн ээлжид алийг нь хэрэгжүүлэх талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. “Шинэ итгэл-Шинэтгэл” бодлогын хүрээнд таван чиглэлд нийт 149 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Эдгээрээс 22 төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, 54-ийнх нь ТЭЗҮ хийгдээгүй байгааг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгожээ.
2025-10-09

 Алтны ханш унц нь 4000 ам.долларын босго давлаа

АНУ-ын эдийн засгийн төлөв, Засгийн газар нь санхүүжилтгүй болсонтой холбоотой болгоомжлол алтны үнийн шуургалсан өсөлтөд эрч нэмснээр түүхэнд анх удаа алтны спот ханш унц нь 4000 ам.долларын босго давлаа. Хөрөнгө оруулагчид алт руу анхаарал хандуулсан хэвээр байгаа бөгөөд лхагва гарагт унц алтны үнэ 0.4 хүртэл хувиар өсөж 4001.11 ам.долларт хүрсэн юм.
2025-10-09

Т.Хаш-Эрдэнэ “Монголын хөрөнгийн бирж”-ийн захирлаар ажиллана

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Дөлгөөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ул энэ сарын 6-нд Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдан, 52 тоот тогтоолоор уг шийдвэрийг гаргасан байна.
2025-10-09

 Д.ШАГДАРСҮРЭН: Үргэлж хэтрүүлэн идэх нь альцгеймертэй болох эрсдэлийг нэмдэг

Альцгеймерийн өвчнийг буддын гүн ухаан хэрхэн тайлбарладаг, үүнээс сэргийлэх арга замуудын талаар Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн профессор, анагаах ухааны доктор Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хуралд “Альцгеймерийн өвчнийг буддын гүн ухааны үүднээс шинжлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
2025-10-09

Нүүрсний 32 гэрээ, холбогдох бусад баримт бичгийг ил болгов

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай тогтоолын төслийг баталлаа. Үүний хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх болон Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны хуралдаанаар хэлэлцсэн “Монгол Улс, БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”- ийн төслийн танилцуулга, хуралдааны тэмдэглэл, холбогдох бусад баримт бичгийг ил болгож буй аж.
2025-10-09

 “Шинэ хоршоо-2” хэмээх ээлжит луйвар

Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг угтан МАН буюу эрх баригчид “Шинэ хоршоо хөдөлгөөн” ийг санаачлан, малчдад таван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор атлуулан хэрэгжүүлж буй ч эргэн төлөлт нь тун хангалтгүй байхад ирэх оны төсөвт дахиад 133.9 тэрбумыг суулгахаар оруулж ирсэнд гишүүд эхнээсээ эсэргүүцэл илэрхийлэх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны болон Улстөрийн зөвлөлийн гишүүн Г.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хурлын үеэр “Шинэ хоршоо-2” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр тавьсан төсвийг зогсоохыг шаардав.
2025-10-09

Шигшээ багуудын тулааны өмнөх онцлох асуултууд

Хөл бөмбөгийн томоохон лигүүд завсарлаж, шигшээ багуудын тулаан энэ долоо хоногт үргэлжлэх гэж байна. Ирэх жил болох ДАШТ-ий эрхийн төлөөх эдгээр тоглолттой холбоотой зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.
2025-10-08

Цагаан ордонд тулаан болно

Цагаан ордонд холимог тулааны UFC холбооны ээлжит тэмцээн болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. “Ирэх оны зургаадугаар сарын 14-нд Цагаан ордны нутаг дэвсгэрт UFC-ийн том тулаан болно” гэж тэрбээр нийгмийн сүлжээнд бичжээ. Чухам энэ өдөр Д.Трамп 80 нас хүрэх юм. АНУ-ын Тусгаар тогтнолын өдөрт зориулсан UFC-ийн тулаан 2026 оны долоодугаар сарын эхээр Цагаан ордонд болно гэх таамаглал өмнө нь гарч байсан билээ.
2025-10-08

“Даам” гарсан машин ачилтын компаниуд иргэдийн эрхийг хязгаарлаж байна

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд нийслэлчүүд авто замын түгжрэл, зогсоолын хомсдолоос үүдэлтэй уур бухимдалтай өдөр бүр нүүр тулсаар байна. Зөрж өнгөрөх хүмүүс хоорондоо ширүүн харц шидэлцэж, жолооч нар хараалын үгсийг жишим ч үгүй урсгадаг нь хэдийн энгийн үзэгдэл болжээ. Иймд нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилгоор тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан тохиолдолд ачиж, журамладаг болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэв. Гэвч автомашин ачигч компаниуд болон иргэд хоорондын үл ойлголцол, зөрчил өдийг хүртэл тасарсангүй.
2025-10-08

Зарын дагуу очиж бусдыг дээрэмдсэн залуусыг зочид буудлаас баривчлав

Олон нийтийн сүлжээнд “Nasan Bro” гэх хаягтай залуу “Энэ оны есдүгээр сарын 22-ны өглөө 06.00 цагийн үед 0222 улсын дугаартай цэнхэр өнгийн “Приус” загварын автомашинтай хүмүүст гар утас, iPad зэргийг дээрэмдүүлсэн, цагдаа нар хайж байна гэж буй ч олж чадахгүй өдий хүрлээ. Лизингээ дөнгөж төлж дууссан бай¬сан, надад чухал тул гар утсыг минь өгчихөөч” хэмээн бичлэг нийтэлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрынхан түүний гомдол, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явуулсны дүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг өчигдөр баривчилжээ.
2025-10-08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа
2025-10-08

Эмийн үнэ, байршлыг газрын зурагнаас харах боломжтой систем нэвтрүүлэв

Эмийн нэр, төрөл, үнэ, өөрт ойр байрлах эмийн сангийн хаяг, байршлын мэдээллийг шууд харах боломжтой болсон талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, em.hdc.gov.mn цахим системээр нэвтэрч, эмчийн бичиж өгсөн жорын дагуу тухайн эмийн мэдээллийг бүрэн гүйцэд авч болох нь.
2025-10-08

Монгол, Европын бизнес форумд 200 гаруй компани хамтран оролцох нь

Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын анхны томоохон форум энэ сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болно. Форумд бодлого тодорхойлогчид, Европын хөрөнгө оруулалтын банкны удирдлага тэргүүтэй бизнесийн удирдагчид болон Евро пын холбооны компаниуд, хөрөнгө оруулагчид оролцоно. Тухайлбал, Европын 65, Монголын 140 гаруй компани хамтран оролцож, бизнесийн шинэ боломжуудыг нээж хэлэлцэх гэнэ.
2025-10-08

Хятадын гүн дэх далайн боомт руу анх удаа нүүрс арилжаалав 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн түүхэндээ анх удаа Хятадын гүн дэх далайн боомт руу нүүрс арилжааллаа. Тодруулбал, тус компани уржигдар буюу энэ сарын 6-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 6400 тонн баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын Цао Фейдянь боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалсан байна. Монгол Улс өмнө нь Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа шинэ гарц нээж, өмнөд хөршийн зах зээлийн гүн рүү буюу гуравдагч орнуудтай хиллэдэг уг боомт руу хүргэж өгөхөөр болсон нь түүхэн ач холбогдолтой хэмээн онцолж буй. 
2025-10-08

Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталжээ

Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо
2025-10-08