Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Ирэх сарын 3-наас ихэнх нутгаар хүйтэрнэ

Намрын налгар өдрүүд үргэлжилж, цаг агаар тогтуун дулаан байгаа бол энэ долоо хоногийн сүүл буюу пүрэв, баасан гаргаас зарим нутгаар хур тунадас орж сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.
2025-09-30

Д.АЛДАРЖАВХЛАН: Бага хурлын 442 гишүүний баталсан журмын дагуу л даргаа сонгосон

МАН-ын Бага хурлын наймдугаар хуралдааны үр дүнтэй холбоотой маргаан гарсаар байна. Ялагдсан талынхан ирц, санал хураалттай холбоотой гомдол гаргаж буй юм. Энэ талаар МАНын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан, Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар нар нь өчигдөр дахин тодруулга өглөө.
2025-09-30

“Намрын ногоон өдрүүд”-ээр 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийв

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн, худалдааг өнгөрсөн долоо хоногийн турш явуулж дууслаа. Өнөө жилийн намрын ургац, шинэ бүтээгдэхүүний үзэсгэлэн, яармагт 21 аймгаас 200 гаруй тариаланч, хоршоологч болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 300 гаруй хүн оролцсон байна. Үүний үр дүнд нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оныхоос 400 сая төгрөгөөр нэмэгдсэн дүн болохыг албаныхан мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн “Намрын ногоон өдрүүд”-ээр 1.8 тэрбум төгрөгийн худалдаа хийжээ.
2025-09-30

УИХ-ын гишүүнд тэтгэмж олгох зохицуулалтыг хүчингүй болгох санал гаргажээ

УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог зохицуулалтыг хүчингүй болгох өргөдөлд иргэдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж заасан.
2025-09-30

З.МӨНХ-ОРГИЛ: Монгол Улс чухал ашигт малтмалын нөөцөө ашиглан хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангах боломжтой

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргилтой ярилцлаа. Тус байгууллагаас хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг шинжилсэн “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлангаа есдүгээр сард шинэчлэн танилцуулдаг билээ. Үүнээс Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг онцлон ярилцсанаа хүргэе.
2025-09-30

Зээлжих зэрэглэлийн оноо иргэдийг сүрдүүлэх “зэвсэг” болж хувирав уу

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ өнгөрсөн тавдугаар сарын 16-нд баталсан. Үүний дагуу манай улс “хар жагсаалт” хэмээх ойлголтыг халж, нэмэлт, өөрчлөлт оруулсан Зээлийн мэдээллийн тухай хуулийг энэ сарын 10-наас албан ёсоор мөрдөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хүн бүр зээлжих зэрэглэлийн оноотой болсон юм. Ингэснээр “хэвийн”, “анхаарал хандуулах”, “хэвийн бус”, “эргэлзээтэй”, “муу” гэх мэтээр иргэдийн зээлийн түүхийг хар, цагаан гэж ялгахгүйгээр эрсдэлийн интервалуудад хувааж, илүү бодитой үнэлгээ хийх боломж бүрдүүлсэн гэж ойлгож болно.
2025-09-30

Асуудлаа шийдтэл УИХ-ын чуулганыг удирдахгүй байхыг Д.Амарбаясгалангаас шаардлаа

УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр Улс төрийн зөвлөлтэйгөө хамтарч өргөтгөсөн хуралдаан хийжээ. Улмаар эрх баригч МАН-д үүсээд буй зөрчил нь төрийн хямрал болох эрсдэл нүүрлэсэн, УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирсан байна гэж үзсэн аж. Тиймээс зарим шаардлага, шийдвэр гаргасан байна. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАНын зарим өндөр албан тушаалтан авлигын, мөн эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй, түүнчлэн хуулийн байгууллага нь улс төрчдийн захиалгаар ажилладаг тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан, одоо хашиж буй хүмүүс мэдэгдсэн учраас хуулийн байгууллага үүнийг шалгаж, тогтоох ёстой.
2025-09-30

Хүүхдүүд үйлдвэрлэлийн дадлагын ажлаараа нэгэндээ байшин барьж өгчээ

Хүүхдүүд үйлдвэрлэлийн дадлагын ажлаараа нэгэндээ байшин барьж өгчээ
2025-09-29

Дүрслэх урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулах “Эртний сайхан” үзэсгэлэнд саатаарай

Ахмад уран бүтээлчдийн ур ухаан, уран сэтгэмжит өвийг тээсэн “Эртний сайхан” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болгож байна. Урчуудын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл үзэсгэлэнд өнөө жил 50 гаруй уран бүтээлчийн 61 бүтээлийг дэлгэснээрээ онцлогтой
2025-09-29

И.Цэлмүүн дэлхийн аваргаар тодров

Казазстаны Алматы хотод үргэлжилж буй өсвөр үеийнхний (8, 10, 12 хүртэлх нас) шатрын ДАШТ-д Монголын баг 88 орны тамирчидтай өрсөлдөж байна. Тэднээс охидын 12 хүртэлх насны ангилалд Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч, “Босоо ноён” клубийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер, улсын дөрвөн удаагийн аварга И.Цэлмүүн бодлого бодолтын төрөлд хамгийн өндөр болох 30 онооноос 29-ийг цуглуулан дэлхийн аваргаар тодорлоо.
2025-09-29

“Намайг хэн явсныг тэнгэр мэднэ”

“Доржсамбуу дэндүү ухаантайгаас гадна эр зоригтой. Эр зориг, ухаан хоёр нэгэн биед ховор тохиолдох хослол шүү. Миний “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийг тэр яаж найруулсан гэж чи санана. Ухаан, эр зориг хоёрын шугам л нэг тайзан дээр зөрөлдөөд байсан юм. Тэгээд ганц хоёрхон тоглоод л хаагдсан. Өнөө “мэрэгчид” шууд л үзэл сурталд харш, ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгалаа гээд л шаагилдаж эхэлсэн дээ” гэснээ үрчлээ дүүрэн духаараа над руу их сонин харж билээ. Үнэндээ ухаан, эр зориг хоёрыг нэг шугамд зөрөлдүүлж жүжиг найруулах тухай энэ хугацаанд уншсан театрын онолын номуудаас би нэг ч өгүүлбэр олж уншаагүй. Алсдаа ч олж уншихгүй байж мэднэ
2025-09-29

Улс төрийн намууд олон данс ашиглах зохицуулалт хэрэгтэй гэв

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүн Ж.Алдаржавхлан УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Өмнөх парламентаар уг хуулийг шинэчлэн найруулж баталсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сараас мөрдөж буй юм.
2025-09-29

Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргын хэргийг шүүх дахиж дэнслэх нь

ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө залилж авсан хэргийг шүүх дахин хэлэлцэхээр болж байна. Тэд долоон жилийн өмнө буюу 2015 оны тавдугаар сарын эхээр албан тушаалаа ашиглаж, “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2015 оны тавдугаар сард албан тушаалаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80 гаруй сая төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй дээрх аж ахуйн нэгжид хууль бусаар олгосон.
2025-09-29

Дэлхийн хамгийн өндөр “Хуажян” гүүрийг ашиглалтад орууллаа

БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Гүйжоу мужид дэлхийн хамгийн өндөрт тооцогдох “Хуажян” гүүрний авто замын хөдөлгөөнийг өчигдөр албан ёсоор нээлээ. Энэ гүүр нь Гүйжоу мужийн уулархаг бүс нутагт Хуажян голын дээр сүндэрлэснээрээ онцлогтой бөгөөд урт нь 2890, өндөр нь 625 метр аж. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн хамгийн өндөр гэгддэг Гүйжоу дахь “Бэйпаньжян” гүүрнээс 60 метрээр өндөр юм. Гурван жилийн турш барьж байгуулсан уг гүүрний даац болон өндөр нь дэлхийн бусад гүүрнээс даруй хоёр дахин их бөгөөд тус улсын инженерийн шийдэл, чадамжийг олон улсад дахин гайхуулж буйгаараа онцлогтой гэнэ.
2025-09-29

 “Оготнын нүхэн дэх сувд” буюу Хүүхэд, залуучуудын театр

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Ханын материал орчимд Хүүхэд, залуучуудын театр байгуулагдаад, тэнд нь ертөнцийн “сонгодгуудын сонгодог” гэгдэх Шекспирийн алдарт “Ромео, Жульетта” жүжгийг тоглоод, нийслэлийн тал талаас өдөрт 300 гаруй хүүхэд, залуу үеийнхэн цуглаад үздэг гэхээр энэ дүнсгэр саарал хотоос сонсож болох хамгийн гэгээтэй мэдээний нэг биш гэж үү. Энэ тухай “Өнөөдөр” сониныхон бид “Дугаарын онцлох сэдэв” буландаа онцолж байна.
2025-09-29

Зэрлэг амьтдыг үргээж цочоохгүй байхыг анхааруулав

Богдхан уулын суурьшлын бүс бүхий хэсэгт буга элбэг үзэгдэх болсон талаар иргэд нийгмийн сүлжээнд бичиж, зураг болон дүрс бичлэг түгээсээр байна. Мөн хүн рүү буга дайрсан гэх дуудлага, мэдээлэл Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд энэ намар цөөнгүй бүртгэгджээ.
2025-09-29

Тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролд тэгш хамруулах зөвлөл байгууллаа

Ялгаатай хэрэгцээт хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулах Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Боловсрол, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу байгуулсан тус зөвлөлд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнд харьяа боловсролын газар, хэлтсийн тэгш хамруулан сургах асуудал хариуцсан арга зүйч, мэргэжилтэн, салбар комиссынхон, эрүүл мэнд хариуцсан гишүүн, сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөл багтаж буй аж.
2025-09-29

Хөдөлмөр зуучийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэгч “Job center” төв дөрвөөр нэмэгдэв

Манай улс гадаадын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж байгуулж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд өнгөрсөн онд Улаанбаатар хотод ажлын байр, хөдөлмөр зуучийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэгч “Job center” нэртэй дөрвөн төв нээж, ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл он гарснаас хойш дахиад ийм дөрвөн төв нийслэлд нэмж байгуулжээ.
2025-09-29

2030 онд хүүхдийн хорт хавдрын эмчилгээний үр дүнг 60 хувьд хүргэнэ

Бүгд Найрамдах Узбекистан Улс, ДЭМБ, АНУ-ын “Сэйнт жүүд” хүүхдийн эмнэлэг хамтран зохион байгуулсан “Хорт хавдар болон бусад хүнд өвчтэй хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, зовлон зүдгүүрийг бууруулах дэлхийн хөдөлгөөн” сэдэвт арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн оролцжээ. Тэрбээр “Монгол Улс 2025 оноос хүүхдийн зургаан хорт хавдрын 18 төрлийн, чанартай эмийг санхүүгийн дарамтгүй буюу үнэ төлбөргүй олгож эхэлсэн. Ингэснээр хүүхдийн хорт хавдрын эмийг үнэгүй олгодог зургаан улсын нэг болсон” гэв.
2025-09-29

Хоногт 1000-1500 малын ээмэг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малыг ялган тэмдэглэж, бүртгэлд хамруулах ажлыг улсын хэмжээнд эхлүүлээд буй билээ. Ингэснээр мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хянан шалгах боломж бүрдэхээс гадна хүнсний аюулгүй байдал, тэр дундаа гарал үүслийг нь тодорхойлоход тустай аж. Иймд малчин, фермер, үйлдвэрлэгчид холбогдох хуульд заасны дагуу мал сүргээ ялган тэмдэглэж, бүртгэлд хамруулах үүрэгтэй.
2025-09-28