Могойтой таарвал чимээ гаргаж, огцом хөдөлж болохгүй
Амралт, зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан могойд хатгуулах иргэний тоо эрс нэмэгддэг тул сэрэмжтэй байхыг ГССҮТ-өөс анхааруулав. Манай оронд хортой могой ховор ч хатгуулах тохиолдол өнгөрсөн онд цөөнгүй бүртгэгдсэн байна. Ялангуяа, бамбай хоншоорт хэмээх хортой могойноос сэрэмжлэхийг зөвлөсөн юм. Уг могой нь 70 орчим см урт, улбар шар юм уу, хар хүрэн өнгөтэй, нуруу, сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, биеийн хоёр хажуугаар цайвар бараан толботой аж. Хүүхэн хараа нь босоо, нүд, хамрын хооронд гүнзгий хонхорхойтой, зэрвэс үзэхэд хамрын сүвтэй мэт байдгаараа бусад могойноос ялгаатай гэнэ.
2025-06-16
Сайдын ажлын тайлан уу, салбарын стратегийн төлөвлөгөө юү
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүнээр ажилласан жил орчмын хугацаандаа багийнхантайгаа нэгэн томоохон ажлын ард гарснаа бахархалтай гэгч нь зарлаад байна. Тэр нь манай улсын “Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”.
2025-06-16
Хил дамнасан төмөр замын баганат гүүрний анхны суурийг өрөмдлөө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээрт өнгөрсөн тавдугаар сарын 14нд гарын үсэг зурсан нь 1955 оноос хойш 70 жилийн дараа хоёр улс энэ салбарт дахин нэг түүхэн үйл явдлыг хамтдаа бүтээх эхлэл болсон билээ. Улмаар энэ сарын 9-нд Монголын “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХКиуд барилгын ажил гүйцэтгэх гэрээний төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд өчигдөр хоёр улсын хилийн шугам дээр талууд баганат гүүрний анхны шон суурийн өрөмдлөгийг эхлүүллээ.
2025-06-16
Бодлогын хүүг 12 хувьд хадгалах шийдвэр гаргав
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хүргэх шийдвэрийг өнгөрсөн оны хавар гаргаж байв. Тэгвэл тус хорооныхон дахин хуралдаж бодлогын хүүг хуучин хэвэнд нь хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Ингэж шийдвэрлэхдээ эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын төлөвийг харгалзсан байна.
2025-06-16
Улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэг барих шаардлагатай
Багшийн хомсдолыг бууруулах, мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах санал, дүгнэлт боловсруулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан ажлын хэсэг судалгааны үр дүнгээ танилцууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн 214 мянган сурагчийн 29.5 хувь нь 40-өөс дээш дүүргэлттэй ангид суралцаж байгаа нь сургалтын чанарт нөлөөлж буйг уг дүгнэлтэд онцолжээ. Мөн нэг сургуульд 1800-гаас олон хүүхэд суралцуулахгүй байх шаардлагатай гэж үзсэн байна.
2025-06-15
Сансар огторгуй, оддын чуулганыг дорнын говиос тольдоорой
Одон орон судлалаар дамжуулан уламжлалт урлаг, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Сэтгэшгүй оддын чуулган-2025” арга хэмжээ энэ сарын 25-27-ны өдрүүдэд Дундговь аймагт болох гэнэ. Гараг эрхсийн хөдөлгөөн, сансар огторгуй, цаг хугацааг хүн төрөлхтөн өөрсдийн шашин, урлаг, домгоороо дамжуулж хэрхэн ойлгож ирснийг соёлын одон орон судлал хэмээдэг.
2025-06-15
Явган хүний замыг 33 тэрбум төгрөгөөр “бусниулж” байгааг эсэргүүцэв
“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нарт авто замын засвар, шинэчлэлд төсөвлөсөн хөрөнгийг үр ашигтай, хяналттай зарцуулах шаардлагыг хүргүүлжээ.
2025-06-15
Шинжлэх ухааныг хүүхдүүдийн гарт “атгуулсан” кафе
Ертөнц хэрхэн оршин тогтнож буйг танин мэдэх эрмэлзэл, тэрхүү зүй тогтлыг олж тогтоох гэсэн хүчин чармайлт биднийг хүрээлэгч юм бүхэнд тусгалаа олжээ. Одоогоос 600 гаруй жилийн өмнө Германы зохион бүтээгч Иоганн Гутенберг тусгайлан сийлсэн үсгүүдийг нэг нэгээр нь өрж, бэх түрхээд цаасан дээр дарах зарчмаар ажилладаг төхөөрөмж сэдсэн нь өнөөгийн хэвлэлийн машин. Энэ нь мэдлэг түгэн дэлгэрэх үндэс болоод зогсохгүй, сэтгүүл зүй, хэвлэлийн салбарын үүсэл болсон гэдэг. Мөн халдварт өвчнөөс сэргийлэх вакцингүй, шөнө асаах гэрэлгүй, радио харилцаа холбоо, антибиотик, интернэтгүйгээр энэ дэлхийг төсөөлж үнэхээр чадахгүй нь. Шинэ санаа, онол, ололт бүрийн цаана түүгээр ухаанаа алдтал “өвчилсөн” нэгэн байдаг. Харин эл шинжлэх ухааны дур сонирхлыг төрүүлж, бүх насныхны анхаарлыг гойд татах нэгэн кафе манай хотод буйд зочилсноо уншигч танд хүргэе.
2025-06-14
Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
Жил бүрийн зургаадугаар сарын 12-нд тохиодог Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг улс орнууд 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхий нийтээрээ энэ өдөр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг уулзалт, хурал, кампанит ажил зохион байгуулдаг. Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахиад хүчээ нэмье” уриалга дэвшүүлэв. Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар Монгол Улсад одоогоор 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 58 мянга орчим нь хөдөлмөрийн тэвчишгүй орчинд ажиллаж буй гэнэ.
2025-06-13
Олон улсын эрдэмтэн, судлаачид эрчим хүчний асуудлаар чуулав
“Эрчим хүчний шилжилт, технологи ба экологи” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа Монгол Улсад зохион байгууллаа. ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгээс санаачлан, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний реформын хороо дэмжигч байгууллагаар оролцсон энэхүү хуралд ОХУ, БНХАУ, БНЭУ, Япон, АНУ зэрэг улсын 120 гаруй судлаач, мэргэжилтэн оролцож, эрчим хүчний салбарт тулгамдаж буй сорилт, боломжуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ. Уг хурал өнөөдөр мөн үргэлжлэх бөгөөд эрчим хүчний бодлого, төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч ба экологийн асуудал зэрэг сэдвээр 40 гаруй илтгэл хэлэлцүүлэх аж. Энэ үеэр Монгол Улс эрчим хүчний нөөцийн дутагдалд орсон, эл салбарт ажиллах хүчгүй болсон, Эрчим хүчний яам засаглалын хямралд өртсөн талаар мэдээлэл солилцсон байна.
2025-06-13
Зам засах нэрийдлээр зохиомол түгжрэл үүсгэж, иргэдийг чирэгдүүлж байна
Нийслэлчүүд өглөө бүр Улаанбаатар хотын хаа нэгтээ зам хэсэгчилж хаасан тухай гэнэтийн мэдээ сонсон бухимдаж, ажил албанаасаа хоцрох нь хэвийн үзэгдэл боллоо. Өмнөх орой нь нээлттэй байсан замыг өглөө хаасан байх нь түгээмэл. Гэвч иргэдэд энэ талаар урьдчилж огт мэдэгддэггүй. Гэнэтийн шийдвэртэй нүүр тулсан хүмүүсийн “яагаад ингээд түгжрээд байна аа”, “ажлаасаа хоцрох нь”, “жолооч оо, бууж болох уу” гэхчлэн тэвдсэн, бухимдсан яриа нийтийн тээврийн автобусаар нэг сонсогдох аж.
2025-06-13
Трампыг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж мужийн захирагчид үзжээ
АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн эмх замбараагүй явдлыг цэгцлэхийн тулд Ерөнхийлөгч Дональд Трамп нь Үндэсний гвардын 2000 цэргийг тийш нь илгээсэн. Пентагоны тэргүүн нь болохоор армийн хүчийг ашиглахыг ч үгүйсгээгүй. Хүчирхийлэл намжихгүй бол Лос-Анжелес руу армийн анги, салбараас явуулна гэж Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нь хэллээ. Түүний хэлснээр бол тэнгисийн явган цэрэг нь ойрхон өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа гэнэ. Тэгтэл Калифорни мужийн амбан захирагч болон Лос-Анжелес хотын мээр нь айдас хүйдэс төрүүлэх гэлээ, ер нь нь л сүр бадрууллаа гэх аястай үг хэлж Цагаан ордныг буруутгасан.
2025-06-13
Байгаль хамгаалагчид болон баялаг олборлогчдын “тулаан”
Хадан уулсын бэлд сүүдэрлэн хэвтэх янгир, шөнө дөлөөр хулжин өнгөрөх мануул, цэлийсэн шаргал талын эзэн нь гэдгээ тунхаглах мэт амгалан гэгч нь нүүдэллэх аргаль угалз, тэх, нөмрөг тас, мэдэхгүй хүн бол бариад авчихмаар эрээн алаг могой, гүрвэл Их нартын байгалийн нөөц газарт бий. Хаашаа л харна янз бүрийн хэлбэртэй сүрлэг хадан уулс, цайран цэлэлзэх тал нутаг тэнд л байх аж. Үнэхээр ч говийнхон уужуу гэдэг нь үүнтэй л холбоотой гэмээр. Хотын бидэн шиг хаашаа л харна барилга, байгууламж бус, хараа алдрам уудам талын улс уужуу тайван байхгүй гээд яах вэ.
2025-06-13
“Шинэ Засгийн газрын гол сорилт бол төсөв”
Fitch ratings” агентлагаас Монгол Улсын эдийн засгийн орчинд тулгамдсан асуудлыг судалж, үр дүнгээ саяхан танилцууллаа. Тодруулбал, Ерөнхий сайд огцорсон үйл явдал, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, төрийн бодлогын огцом өөрчлөлтүүд нь манай улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэжээ. Түүнчлэн нүүрсний экспортын орлого буурснаас үүдэлтэй төсвийн алдагдал нь шинэ Засгийн газрын гол сорилт байх төлөвтэйг онцолсон байна.
2025-06-13
Эрчүүдэд ч хамаатай эмэгтэйчүүдийн “өрөө”
Английн алдарт зохиоч Виржиниа Вүүлф эмэгтэй хүн уран бүтээл туурвихад өөрийн гэсэн өрөө, мөнгө хоёр хэрэгтэйг онцолж, “Өөрийн гэсэн өрөө” нэртэй эсээ бич¬ сэн нь феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөний тухай чухал лавлагааны материалд тооцогдож, өнөө үед хүйсийн эрх тэгш байдлын өмгөөллийн гол “тунхаг” бичиг гэгддэг. Хэрэв та анзаарсан бол саяхан “Огцрох амархан, эмэгтэй Ерөнхий сайдтай болох ч амархан” нэртэй, содон өнцөгтэй, баримттай, үндэслэл, гаргалгаатай нийтлэл цахим орчинд нэлээд түгсэн дээ. “Эмэгтэй ерөнхий сайдтай байж яагаад болохгүй гэж” хэмээн асуудал хөндсөн “хэргийн эзэд” нь мөнөөх Виржиниа Вүүлфийн алдарт бүтээлээс нэрээ “зээлдсэн” таван бүсгүй бөгөөд “Room24” хэмээх Монголын анхны гишүүнчлэлд суурилсан, эмэгтэйчүүдийн төрөлжсөн цахим хуудсыг үүсгэн байгуулагчид юм.
2025-06-13
"Уур амьсгалын өөрчлөлт ба орон нутгийн төлөвлөлт” форум зохион байгуулж байна
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс Монгол Улсад “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах институцийн болон техникийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй эл төслөөр орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, 21 аймгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгыг агуулсан юм.
2025-06-13