Гадаад худалдааны бараа эргэлт 20 тэрбум ам.долларт хүрэв
Дээрх хугацаанд 79 оронд бараа нийлүүлснээс 90.8 хувь нь БНХАУ, 4.5 нь Швейцар, 1.1 нь БНСУ-д ногдсон байна. Тэгвэл эхний 10 сард 7.55 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 458.5 саяар буюу 6.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Импортолсон барааны дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.45 (19.3 хувь), эрдэс бүтээгдэхүүн 1.71 (22.7), авто, агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 1.37 тэрбум (18.2), үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 735.6 (9.7), химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 414.2 саяыг (5.5) нь эзэлсэн дүн гарчээ. 157 орноос бараа авснаас БНХАУ-д40.3, ОХУ-д25.7, Японд7.8, БНСУ-д4.5, АНУ-д 3.2 хувь нь ногдлоо.
2023-11-09
“Монголын сайхан бичигтэн” уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулна
“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Үндэсний монгол бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдааныг энэ жил найман ангиллаар явуулах аж. Тухайлбал, 1-11, 12 дугаар ангийн сурагчид, насанд хүрэгчид, мэргэжлийн багшийн ангилалтай юм байна. Үүнээс гадна монгол туургатны болон гадаадын бусад улсын иргэнийг өрсөлдүүлэх төрөл ч бий. Тэднээс 12 дугаар ангийн сурагчид бүтээлээ ирэх сарын 1-ний дотор ирүүлэх ёстой гэнэ. Бусад ангилалд оролцогчид арванхоёрдугаар сарын 15-ны дотор “Хүмүүн бичиг” сонины редакцад бүтээлээ ирүүлэх нь. Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг хамтран уг уралдааныг зохион байгуулах юм.
2023-11-09
Энэ онд 21 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ
Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард 21 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад долоогоор нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг Баян-Өлгий аймагт, 19-ийг Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ-ын тохиолдол бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 367-д хүрсэн бөгөөд 51 нь нас баржээ.
2023-11-09
Зорилтот бүлгийнхний олонх нь томуугийн вакцин хийлгэжээ
Одоогоор зорилтот бүлгийнхний 80 хувь нь вакцин хийлгээд байна” гэв. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ өвдсөн тохиолдолд дураараа эм, тариа хэрэглүүлдэг нь буруу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан анхаарууллаа. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэй гэв. Мөн хүүхэд огцом өндөр халуурвал яаралтай түргэн тусламж дуудахыг зөвлөлөө. Ташрамд дурдахад, томуу, томуу төст өвчний тархалтыг идэвхжлийн, алаг цоог, дэгдэлтийн үе гэж ангилдаг байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлснээр томуу, томуу төст өвчин одоогоор идэвхжлийн буюу тархаж эхлэх үе шатандаа байгаа аж.
2023-11-08
Эрсдэлийн үндэсний форум” болох нь
Улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэн, шийдлийг эрэлхийлдэг эл форумд төр, иргэний нийгмийн болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцох нь. Энэ удаа гамшгийн эрсдэл нэмэгдэж буй, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд, гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа, эдийн засгийн эрсдэл, түүнийг удирдах, барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэх гэнэ. Өнгөрсөн жилүүдэд уг форумыг “Мандал санхүүгийн нэгдэл” зохион байгуулж иржээ.
2023-11-08
Төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болно гэж тооцжээ
“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын хоёр дахь өдөр буюу өчигдөр оролцогчид төмөр замын салбарын талаар хэлэлцлээ. Форумыг нээх үеэрээ Зам, тээврийн хөгжлийн сайд 2019-2023 онд 905 км төмөр зам барьж, манай улсын төмөр замын сүлжээ 2020 км болж өргөжсөн гэв. Энэ оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 39 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Цаашид Ханги-Мандал, Арцсуурь-Цагаантолгой зэрэг шинэ гарц нээхээр ажиллаж буй аж. Мөн хил холболтын төмөр замууд барьж, шинэ гарцуудыг нээснээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ хэмээн тооцсон байна.
2023-11-08
Инфляцын түвшин есөн хувь болов
Улсын хэмжээнд инфляц есөн хувь гарсны дөрвөн нэгж хувь (44.4 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх байгаа нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй гэнэ. Инфляц өнгөрсөн сард есөн хувь болсны 3.2 нэгж хувь (35.6 хувь) нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсныг мөн дурдлаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатарт аравдугаар сард өмнөх сарынхаасаа 0.2, өнгөрсөн жилийн эцсээс 7.5, 2022 оны мөн үеийнхээс 9.4 хувиар өсжээ.
2023-11-08
“ДЦС-4”-ийн өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 98 хувьд хүрчээ
Зарим төрлийн туршилтыг нь эхлүүлж, энэ сарын 20-нд техникийн комисс ажиллуулахаар төлөвлөж буйгаа төслийн нэгжийнхэн болон гүйцэтгэгч компаниас нь илэрхийлсэн байна. Тодруулбал, 80 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамж бүхий литий-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм. Энэ нь оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх эрчим хүч нийлүүлж, импортыг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх зэрэгт нөлөөтэй аж.
2023-11-08
Амьд малын дуудлага худалдааг эхлүүлэх нь
Амьд малын дуудлага худалдааг ирэх баасан гарагт эхлүүлэх тухай “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас мэдээллээ. Малын төвлөрсөн арилжааг ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ хамтран “Эмээлт” захын ойролцоох ложистикийн төвд 09.00 цагт зохион байгуулах аж. Өдгөө тус биржийн арилжааны дүнгийн дийлэнх нь ноолуурт ногдож буй юм. Тухайлбал, дээрх бирж өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт таван удаагийн цахим арилжаа зохион байгуулан 90 хэлцлээр 18.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд борлуулсан байна. Энэ хугацаанд ямааны угаасан ноолуур 40 тонныг 16.8, тосны ургамал 836 тонныг 1.3 тэрбум, хонины ноос 180 тонныг 290 сая төгрөгөөр худалджээ.
2023-11-07
Буган чулуун хөшөөг олон нийтэд таниулахаар болов
Дэлхий дахины энэхүү хосгүй өвийг олон нийтэд таниулах зорилготой уралдааныг Чойжин ламын сүм музейгээс зарлажээ. Тодруулбал, тус музейнхэн Монголын уран зургийн галерейтай хамтран “Миний мэдэх буган чулуун хөшөө” хүүхдийн гар зургийн уралдаан зарлаж, оролцогчдын бүтээлийг хүлээн авч эхэлсэн байна. Хүүхдүүд бүтээлээ энэ сарын 15-ны 17.00 цаг хүртэл илгээж болох аж. Уралдаан 6-10, 11-15, 16-18 гэсэн насны гурван ангилалтай. Оролцогчдын бүтээлээс шилдэг 100-г нь шалгаруулж, энэ сарын 20-23-нд “Норфей арт” галерейд үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэднээс шилдэг 13 уран бүтээлч хүүхдийг тодруулж, урамшуулах гэнэ.
2023-11-07
“Хархорум” музей, “Эрдэнэ зуу” хийдийг холбосон аялал жуулчлалын гудамж байгуулжээ
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой ирэх онд тохионо. Үүнийг угтсан “Орхоны хөндийн соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн “Хархорум” музейд өчигдөр боллоо. Хуралд Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газар, Хархорин сумын ЗДТГ, ИТХ, Соёлын төв зэрэг холбогдох төрийн байгууллагынхнаас гадна Монголын соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах холбоо, “Хархорум”, “Хөшөө цайдам” музей, “Эрдэнэ зуу” хийдийн төлөөлөл оролцов.
2023-11-07
Залууст өөр нийгмийг зураглах боломж олгох ёстой
“Өнөөдөр автобус удаан хүлээгээгүйдээ үнэхээр баяртай байна” гэж шахцалдсан олны дунд зогсох хоёр охин ярьж байлаа. Монголын, ялангуяа Улаанбаатар хотынхны хувьд тулгамдсан асуудал залуу үеийнхний өдөр тутмын амьдралд ийм л нөлөө үзүүлж байна. Автобус удаан хүлээхгүй байх, шахцалдсан ч хамаагүй түүнд багтаж суух нь монгол хүүхэд, залуусын хувьд азтай явдал болтлоо нийгэм доройтсон нь энэ. Уг нь автобусаар саадгүй, аюулгүй зорчих зэрэг нь иргэдийн наад захын хэрэгцээ байх ёстой. Гэтэл манай хот ийм нөхцөлийг ч бүрдүүлж чадахгүйд хүртлээ арчаагүйтэж байгааг хүүхдүүдийн ярианаас ойлгож болно.
2023-11-07
“Ураныг уусгах аргаар олборлох тул байгаль орчин, хүн, малд хор хөнөөлгүй”
“Монгол Улс уранаа ашиглаж эхлэх нь”, “Францын компани Дорноговийн нутгаас олборлолт явуулах нь”, “Уран олборлох нь аюултай. Ер нь уран аюултай”, “Уранаар эдийн засгаа солонгоруулж байгаа олон орон бий”, “Ураныг аюул, эрсдэлгүй олборлож болдог” гэх мэт мэдээлэл сүүлийн саруудад эрчимтэй тархах болсон. Тиймээс бид “Уран гэж юу юм, үүнийг хэрхэн олборлох вэ, байгаль, хүн, малд хор хөнөөлтэй юү, уран олборлосноор Монгол Улсад эдийн засгийн болон бусад талын ямар ашиг, үр өгөөжтэй байх вэ” зэрэг асуултын хариуг олохоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумд орших, “Бадрах энержи” компанийн “Зөөвч-Овоо” төслийн талбайг зорилоо.
2023-11-07
Мотоциклын хөдөлгөөнийг түр хязгаарлав
Хүйтний улирал эхэлж, авто замд халтиргаа гулгаа үүсэж, мотоциклоос шалтгаалсан ослын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү шийдвэрлэсэн гэнэ. Хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд уг хязгаарлалтыг тогтоосноо аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ. Эл зохицуулалтыг зөвхөн аймгийн төвд мөрдөх бөгөөд бусад сумд хамаарахгүй аж. Ташрамд дурдахад, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн онд мотоциклын осол 480 удаа гарч, 242 иргэн гэмтэж, 120 хүн нас барсан байна.
2023-11-07
Монголын тамирчид даамын ДАШТ-д нийлбэр дүнгээр тэргүүллээ
Манай улсаас хөвгүүдийн 5-8 насны ангилалд “Монгени” цогцолбор сургуулийн сурагч Н.Хангай, охидын 5-8 насныхад Архангай аймгийн тамирчин Б.Эрмүүнзаяа нар ДАШТ-д түрүүллээ. Мөн хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Шинэ Монгол” сургуулийн сурагч Г.Санчир, охидын 11-13 насанд “Ирээдүй” клубийн тамирчин Э.Даариймаа нар ДАШТ-ий алтан медаль хүртсэн аж. Охидын 14-16 насны ангилалд “Монгени” сургуулийн сурагч, олон улсын мастер Б.Есүй, 17-19 насныханд МУИС-ийн оюутан, Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар дэлхийн аварга болсон юм.
2023-11-06
Ардчиллаа ойлгодоггүй эрдэмтэд ардын хүүхдийн ирээдүйг баллаж байна
Зурган дүрслэлийн 60 гаруй хувийг эрэгтэй, 30 орчим хувийг эмэгтэй дүр эзэлжээ. Текстийн хувьд ч ялгаагүй эрэгтэй дүр, тайлбар дийлэнх хувийг нь бүрдүүлсэн байна. Эрэгтэй хүн, эрэгтэй хүүхдийг ухаалаг, тууштай, хөдөлмөрч байдлаар, харин эмэгтэй хүн, охин хүүхдийг халамжлагч, уян зөөлөн сэтгэлтэй гэсэн жендерийн хэвшмэл байдлаар дүрсэлжээ. Цаашлаад нийгмийн цөөнх бүлэг, ялгаатай байдлыг огт дүрслээгүй. Хөгжлийн бэрхшээл, үндэс угсаа, жендер, бэлгийн цөөнх бүлгийг дүрсэлсэн зураглал, текст, жишээ байхгүй” гэж Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийнхэн дүгнэсэн байна.
2023-11-06
Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 14 хувь нь л ажил эрхэлдэг
Хөдөлмөрийн насны 90 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс 13 мянга гаруй нь л ажил хийж буй тоо байгааг УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтэд дурджээ. Зөвхөн халамжлах биш, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх ёстойг тэд сануулсан. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сар бүр авдаг тэтгэвэр 325 000 төгрөг, тэднийг байнга асарч буй иргэнд олгох тэтгэмжийн хэмжээ 275 000 төгрөг байна. Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдсэн энэ үед наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй, шаардлагатай эм, тариагаа авч хүрэлцэхгүй, тухайн айлын амьдрал маш хүнд, эмзэг буюу шууд хэлэхэд ядуурлын түвшинд очиж байна” гэв.
2023-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийг “шүүр”-дэхэд оролцох цаг болжээ
ШЕЗ-өөс “захиа” иржээ. Түүнд “Дээд шүүхээс 2018, 2019 онд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГ-т холбогдох захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Дээд шүүхийн таван шүүгч нэг нэхэмжлэлийг хоёр хянаж “Монгол Ураниум Ресурс”-д ашигтай шийдвэр гаргахдаа авлигад өртсөн үү”, “Дээд шүүхийн таван шүүгч “Монгол Ураниум Ресурс”-д тогтоолоороо зөвлөгөө өгсөн үү”, “Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож “хөрвүүлсэн” шүүгч нар тайлбар хийлээ” гэсэн гарчигтай мэдээлэл цувралаар нийтэлжээ. Шүүх эрх мэдлийг Үндсэн хууль бусад хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлэх, ямар ч нөхцөлд хуулиас гадуурх шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох талаар Үндсэн хуульд заасныг нийтээр дагаж мөрддөг.
2023-11-06
Ц.Анандбазарын хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэв
Шүүх рүү тэргэнцэртэй хүргүүлж, дохио зангаагаар хуралдаа тайлбар өгч байсан Т.Бадамжунай болон тэдний өмгөөлөгч нар гүйцэтгэх ажиллагааны талаар ярих учир шүүх хурлыг хаалттай хийх хүсэлт гаргасныг нь хүлээн авсан байна. Улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн НПГ-ын хяналтад буцаах шийдвэр гаргалаа. Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял авсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир болон Д.Баярсайхан нарыг яллагдагчаар татсан билээ.
2023-11-06
Галт тэрэгний тасалбараа хэдийд ч буцаах боломжтой
Буцаасан тасалбарын үнийн дүнгээс 10 хувийг суутган, ажлын тав хоногийн дотор зорчигчийн дансанд шилжүүлэх гэнэ. Насанд хүрээгүй хүүхдийн тасалбарыг эцэг, эх болон асран хамгаалагчийн хүсэлтээр буцаах нь. Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай. Түүнчлэн олон улс, орон нутгийн зорчигчийн галт тэрэгний гуравдугаар тасалгааны суудлын тасалбарыг ганцаараа явж буй эмэгтэй зорчигчдод зориулан худалдахаар программ хангамждаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг “Улаанбаатар төмөр зам”-аас мэдээлжээ. Уг зохицуулалтыг өнгөрсөн сарын 18- наас эхлэн мөрдөж буй гэнэ.
2023-11-03