Мөсний загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ-ийг Архангай аймгийн Өгийнуур сумд зохион байгуулсан. Тус тэмцээнд 10 улсын 111 тамирчин оролцож, ур чадвараа сорьсон юм. Монголд болсон тэмцээн нь цэнгэг усны загасчлалын төрөл. Манай улсад өвөл анх удаа хөл тавьсан Европынхноос Литва улсын баг аваргаар шалгарлаа. Тэргүүн байрын төлөө өрсөлдсөн АНУ-ын баг удаалж мөнгө, украинчууд хүрэл медальтай нутаг буцав. Тус тэмцээний ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн оролцогчдоос Литва улсын тамирчин Арунас Коска, Астурас Сквирба, Леонас Миндаугас нар эхний гурван байрт шалгарч, шилдгээ батлан харуулжээ. Тэдний ард Павло Хвас (Украин), Кит Книффен (АНУ) нар жагсав.