Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэд, олон нийтэд хүргэх агаарын чанарын мэдээллийн хүртээмжийг сайж руулах зорилгоор хоёр байршилд гэрэлт самбар нэмж байршуулснаа мэдээл лээ. Агаарын бохирдлыг холбог дох индексээр үнэлж, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг давхар харуул сан энэхүү мэдээллийн сам барыг Чингэлтэй дүүрэг дэх Жуулчны гудамж болон Үндэсний цэцэрлэгт хү рээлэнд суурилуулсан байна.
БОАЖС-ын 2018 оны А/387 дугаар тушаалаар баталсан, Агаарын чанарыг индексээр үнэлэх, мэдээлэх журмын дагуу бохирдлыг үндсэн зургаан түвшинд ангилан, тус бүрд нь харгалзах тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлдог. Үүний дагуу эдгээр мэдээллийн самбар нь азотын давхар болон нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, РМ10, РМ2.5 тоосонцор, хүхэр лэг хийн хэмжээг иргэдэд ойлгомж тойгоор хүргэх аж.
Ташрамд мэдээлэхэд, Малайзын Куала Лумпур хотноо болж буй Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт, шинжилгээний сүлжээний 26 дугаар хурлаар 2027 оны ажлын төлөвлөгөө, төс вийн төслийг хэлэлцэн батална. Тус ху ралд Цаг уур, орчны шинжилгээний газар болон Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийнхон оролцож, 2027-2029 онд хэрэгжүүлэх “Хот, суурин газрын озон болон агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн нэгдсэн чадавхыг бэхжүүлэх” төслөө танилцуулж, дэмжлэг авснаар ирэх сард Засгийн газар хоорондын хуралд хэлэлцүүлэхээр боллоо. Төслийг хэрэгжүүлснээр агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн хэмжилт, хяналт, шинжилгээний чадавх сайжирч, агаарын чанарын үнэлгээг боловсронгуй болгох, улмаар бохирдлыг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг дэмжих ач холбогдолтой юм.
О.Ундрах