Японы хойд нутагт сүүлийн жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү халдах тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Акита мужийн их сургуулиас “Баавгайн эсрэг техно ло гийн шийдэл” уралдаан зарлажээ. Уралдаанд ирүүлсэн 41 бүтээлийн шилдэг санаануудад Акита үүлд рийн алдарт Хачико но хойноос жишээ авсан “Хаччан” нэртэй робот олны анхаарлыг татлаа.
Энэхүү робот нь уламжлалт анч нохой шиг амьтанд гэм хор учруулахгүйгээр зөвхөн үр гээх зорилготой юм. Тариалангийн талбай болон суурьшлын бүсийн захад байрлах “Хач чан” нь камерын тусламжтайгаар баавгайг илрүүлмэгц чанга хуцаж, тусгай дуу гарган ойн зах руу буцаадаг. Мөн байршлын мэдээллээ бусад роботтой хуваалцаж, шаардлагатай үед нэмэлт хүч дуудан хамгаалалтын бүлэг үүсгэх чадвартай.
Түүнчлэн роботууд баавгайн шилжилт хөдөлгөөн, зан төлөвийн мэдээллийн сан бүрдүүлж, бие даан эргүүл хийх чадвартай гэнэ. Төслийг удирдаж буй Акита мужийн их сургуулийн судлаач Масаюки Ёшида робот нохдыг энэ он дуусахаас өмнө бодит орчинд туршихаар ажиллаж буй аж. Түүнчлэн эл технологи нь хүмүүсийн аюулгүй байдлыг байгальд ээлтэй аргаар хамгаалах чухал алхам болох гэнэ.
У.Цэцэг