Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрээс үүдэлтэй хохирлыг тогтоох, шаард лагатай арга хэмжээг авах чиг үүрэг бүхий ажлын хэсэг болон мэргэжлийн шинжээчдийн багийг холбогдох байгууллагуудаас томилон ажиллуулж буй. Тус дархан цаазат газрын зарим хэсэгт мориор болон тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй байгаатай холбогдуулан ажлын хэсгийнхэнд нисдэг тэрэг ашиг луулах хүсэлтийг БОУАӨЯ-наас УОК болон ХХЕГ-т гаргасан. Тэгвэл БОУАӨЯ, ХЗДХЯ, ОБЕГ, ХХЕГ-ын болон “Мобиком” корпорацын удирдлагуудыг хамруулсан өчигдрийн шуурхай хуралдааны үеэр энэ асуудлыг онцгойлон хэлэлцэв.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт бүх чиглэлээр мэргэжлийн болон техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Нөмрөгийн дархан цаазат газар луу Улаанбаатараас нисдэг тэрэг илгээхэд 3-4 удаа ша тахуунаар цэнэглэх шаардлагатай. Гэтэл орон нутагт ийм хэмжээний шатахууны нөөц алга. Тиймээс өнөөдөртөө багтаан нисдэг тэрэгний шатахууныг шийдвэрлэж, Дорнодын Халхгол сум, Нөмрөгийн дархан цаазат газарт шаардлагатай нөөцийг хүргүүлэхээр боллоо. Онгоцны түлшээ шийдчихвэл орон нутагт ажиллаж буй мэргэжлийн шинжээчдийн баг, ажлын хэсгийнхэнд маргааш гэхэд шаардлагатай хоол хүнс, цахилгааны эх үүсвэрийг хүргэх боломж бүрдэнэ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийнхнийг нисдэг тэргээр хангахаас өмнө шатахууны асуудлыг шийдвэрлэх сорилт тулгарч байгааг салбарын сайд нь ийнхүү хэлэв.
Түүнийг ийнхүү мэдэгд сэний дараа улс төр, бизнесийн хүрээний нэр бүхий зарим хүн хувийн нисдэг тэргээ ашиглуулахад бэлэн гэдгээ нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийллээ. Түүнчлэн “Шунхлай групп” Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг нөхөн сэргээх, түймрийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагынх ныг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тус дархан цаазат газар дахь түймэрт өртөөгүй хэсгүүдэд биотехникийн арга хэмжээ авч, зэрлэг амьтдыг өлдөж харангадах эрсдэлээс хамгаалахаар шийдвэрлэснийг БОУАӨЯ-наас мэдээллээ.
Ж.Сувд