“Монгол ардын суут” жүжгийг хойшлуулсан нь уран бүтээлчидтэй холбоотой гэв
Хүүхэлдэйн театраас “Монгол ардын суут” жүжгийг уржигдраас эхлэн олон нийтэд толилуулахаар товлоод байсан. Тэгвэл нээлт хийх өдөр нь тоглолтоо хойшлуулах шийдвэр гаргасан байна. Энэ талаар нь тус театрынхнаас тодруулахад “Уран бүтээлчидтэй холбоотой. Тайзнаа хэзээ тоглох нь одоогоор тодорхойгүй
2024-04-24
Уран бичлэгийн шилдэг бүтээлийн цуглуулгыг дэлгэв
Монголчуудын өв соёлын нэгээхэн хэсэг болох уран бичлэгийг олон нийтэд таниулах зорилготой “Шинэ цас-2024” үзэсгэлэнг өчигдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Энэхүү үзэсгэлэнг энэ сарын 9 хүртэл олны хүртээл болгох нь. Ингэхдээ өдөр бүр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах аж. Мөн “Шивээс Монголд хөгжихийн төлөө” нийгэмлэгийнхэн бүтэн өдрийн үйл ажиллагаа ч бэлдсэн байна. Энэхүү арга хэмжээг 1993 онд “Тусгал” хамтлагийнхан санаачилж байжээ. “Уг үйл ажиллагаа маань одоо ч үнэ цэнээ хадгалсаар буйд баяртай байна
2024-04-03
ЭМГЭНЭЛ: “Хаан найргийн хатан Дулмаа” тэнгэрт хальжээ
“Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн олноо алдаршсан Монгол улсын ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмаа найрагч 90 насандаа таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо.
2024-03-27
Монгол туургатны бүжгийн үндэсний их наадам болно
Монгол туургатны бүжгийн “Хүн домог” наадам ирэх сарын сүүлчээр болно. “Сарны танго” төрийн бус байгууллагын санаачилгаар нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах тус наадмын бүртгэлийг эхлүүлээд буй бөгөөд ирэх сарын 17 хүртэл үргэлжлүүлэх нь. Наадмын тухайд ирэх сарын 28-31-нд буюу дөрвөн өдөр болох аж. Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг наадам төрөл, ангиллын хувьд нэлээд өргөн хүрээг хамруулдгаараа онцлогтой
2024-02-29
“Мөнгөн мод”-д өрсөлдүүлэх бүтээлүүдийг бүртгэнэ
Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадмын бүртгэлийг энэ сарын 26-29-нд зохион байгуулахаар болжээ. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу уг наадмыг жил бүр зохион байгуулдаг. Энэ нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой. Үүний хүрээнд тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, жүжигчин, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин зэрэг төрөл тус бүрд нэг шилдэг уран бүтээлчийг шалгаруулна
2024-02-15
Дулдуйтын Данзанравжаагийн намтрыг үггүйгээр бүжгээр илэрхийлжээ
Бүжгэн жүжгийн цомнолыг бичсэн Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат энэ талаар “Д.Данзанравжаа гуай 19 дүгээр зууны соён гэгээрүүлэгч, тухайн үеийн нийгмийн муу муухайг илт шүүмжилж байсан том яруу найрагч юм. Энэ бүжгэн жүжгээр дамжуулж түүний амьдрал, намтрыг таниулах, үзэгчдэд түүх соёлыг, орчин үетэй хослуулж харуулахыг зорьсон” гэв.
2024-01-30
“Улаанбаатарын өвлийн наадам” энэ сарын 27-28-нд болно
“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг энэ сарын27-28-нд “Скай ресорт” цанын бааз болон“Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах нь. Монгол орныхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах нь эл наадмын зорилго аж. Өвлийн улирлын экстрим спортын тэмцээнүүд болон амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэсэн арга хэмжээнүүдийг наадмын хөтөлбөрт багтаасан байна. “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай ресорт” хамтран зохион байгуулах юм
2024-01-23
“Мөнгөлөг шагшуурга”-ын нээлтэд 40 мянган хүн оролцжээ
Ховд аймгийн ЗДТГ, “Цаст Алтайн угсаатан” аялал жуулчлалын холбоо хамтран“Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хар-Ус нуурын хөвөөнд зохион байгууллаа. Энэ үеэр цаг агаар эрс хүйтэрсэн ч дотоод, гадаадын жуулчид, баруун таван аймгийн иргэд идэвхтэй оролцож, өв соёлоо сурталчилсныг орон нутгийнхан онцолж байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр баярын эхний өдөр 40 мянга гаруй хүн Хар-Ус нуурыг зорин иржээ. Өнөө жилийн“Мөнгөлөг шагшуурга”-ын хөтөлбөрийг урлаг, спорт, өв соёлын олон арга хэмжээгээр баяжуулсан аж
2024-01-23
Адуучин найрагчийн бүтээлүүд “АЛТАН ӨД” ХҮРТЛЭЭ
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин, адуучин, уяач Лхаандувдангийн Баасансүрэн “Лит хуанлийн завсарт” бүтээлээрээ саяхан яруу найргийн төрөлд утга зохиолын дээд шагнал “Алтан өд” хүртсэн билээ. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн тэрбээр өнгөрсөн онд яруу найргийн хоёр ч номоо хэвлүүлсний нэг нь дээрх бүтээл юм
2024-01-18
“БОЛОР ЦОМ“ яруу найргийн наадмын шилдэг шүлгүүд
41 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ удаагийн наадамд яруу найрагч С.Начин тэргүүлж, “Болор цом”-ын эзнээр шалгарсан юм. Дэд байрыг яруу найрагч Д.Галсансүх, гуравдугаар байрыг Э.Гантулга нар эзэллээ. Тусгай байрт О.Элбэгтөгс, М.Дэвээжаргал нар шалгарав. Шилдгээр тодорсон яруу найрагчдын сүүлийн шатанд уншсан шүлгүүдийг уншигчдадаа хүргэе.
2023-11-28
Морин хуурын чуулга Шанхай хотноо тоглов
Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав.
2023-11-28
“Чингис хаан” дуурийг хоёр өдөр тоглоно
Ерөнхий зураач нь Ардын зураач Ч.Гунгаасүх. Дуурийн цомнолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч бичэн бөгөөд их эзэн Чингис хааны 1171-1189 он хүртэлх буюу Их Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхийг өгүүлсэн юм. Тэмүүжинд Э.Бумхүү, Л.Бүүвэйбаатар, Өэлүн эхэд М.Дариймаа, Ж.Энхмаа, Бөртэ үжинд Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг нар тоглоно. Энэхүү дуурийг тайзнаа анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тавьж байжээ.
2023-11-17
Монголын үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын уралдаан боллоо
Монголын үндэстэн ястны ардын богино 1008 дуу төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монголын үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын олон улсын уралдаан” 2023 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
2023-11-05
Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудыг тодрууллаа
Тусгай байрыг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн “Аялгуу”, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг эзлэв. Түүнчлэн шилдэг удирдаач багшаар Монгол, Оросын хамтарсан III сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич тодорлоо. Мөн Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын нэрэмжит шагналыг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн “Эгшиглэн” хамтлагийнхан хүртсэн байна. Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолтыг нийслэлийн 384 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 26-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ.
2023-10-19
Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан Н.Нямдорж
Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойг угтсан ЭШБХ болно Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу найрагчийн мэндэлсэн өдөр аравдугаар сарын 12-нд болох гэж байна.
2023-10-04