Х.Нямбаатар: Болдхэт гэдэг хүний эзэмшиж байгаа бүх газрыг цуцал
Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр, "С.Болдхэт гэдэг хүнийг маш олон удаа урьсан ч ирдэггүй юм байна. Хот байгуулалт болон энэ аж ахуйн нэгжтэй холбоотой бүх шийдвэрийг зогсоож, заримыг нь цуцал. Би энэ ерөнхий боловсролын сургуулийг чинь худалдаж авья гэдэг зүйл ярихаар ирэхгүй. Томроод байгаа бол би ч гэсэн томорч чадна. Бүх газрыг нь цуцлах мэдэгдлийг нь хүргүүлчих. Надтай ирж уулзвал уулзана биз. Уулзахгүй бол тэр биз" гэв.
2025-03-31
Хүй долоон худаг дахь малчны гэрт
Наадмын сурвалжилга: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын малчин Б.Бат-Эрдэнэтэй наадмын талаар хөөрөлдлөө. Тэрбээр Хүй долоон худагт гүү барьж, наадамчин олондоо айргаар үйлчилж байна.
2024-07-15
ТОЙМ: УИХ 17 инженер, 29 хуульч эрхзүйч, 40 бизнес, эдийн засаг, санхүүчтэй
УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр 78 нэр дэвшигч, жагсаалтаар 48 хүн сонгогдсон. Эдгээр гишүүдийг насны ангилалаар нь авч үзвэл хамгийн залуу нь 27, хамгийн настай нь 73. Улмаар 27-36 настай гишүүд нийт гишүүдийг 4, 37-45 настай гишүүд 37.3 , 46-55 настай гишүүд 47.6, 56-73 настай гишүүд 11.1 хувийг эзэлж байна. Мэргэжлээр нь авч үзвэл, инженер 17, хуульч эрхзүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүч 40, хэл судлал, гадаад харилцааын чиглэлээр 8, багш 8, эмч 5, сэтгүүлч 5, улс төр судлаач 4, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч мэргэжилтнүүд сонгогджээ.
2024-07-05
Завьт эргүүл есдүгээр сарын 15-ныг хүртэл ажиллана
Улсын хэмжээнд он гарсаар зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 26 хүн амь насаа алдсны 3 нь хүүхэд байв. Энэхүү статистикийг 2023 оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо гурав дахин өсжээ. Усны ослын нийт тохиолдлын 25 хувь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд эндэж байна
2024-06-19