Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацвал нөхөж амраадаг болно
Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Б.Пүрэвдорж нар үг хэлж, төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир, Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
2025-07-01
Амбиц нь ашиг сонирхлын зөрчил рүү хөтөлж мэдэх Ж.Галбадрах
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-06-30
Шийдлээ хүлээсэн асуудлуудаар хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэв
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг өчигдөр хүлээн авч уулзлаа. УИХ-аас 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд байр сууриа илэрхийллээ.
2025-06-27
2025 онд нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ
“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Газрын сан нэгдмэл байх, нэгдсэн уялдаа зохицуулалтаар хангах хүрээнд 2024 оны нэг дүгээр сарын 1-ээс эхлэн Засгийн газар тухайн онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг орон нутгийн саналын дагуу нэгтгэн хэлэлцэн шийдвэрлэдэг болсон.
2025-06-25
С.Бямбацогт: Яамдын нийт бүтцийн нэгжүүдийг 31 хувиар цомхотгохоор боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар яамдын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын талаар хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Гурван үндэсний хороодыг өөрчилж, 58 байсныг хоёр дахин бууруулна. Яамдын нийт бүтцийн нэгжүүдийг 31 хувиар цомхотгоно. Өөрөөр хэлбэл, дарга нарын тоог багасгана. Нийт 16 яамдад 138 газар байсныг 109, хэлтсийн тоо 132 байсныг 77 болгож цөөлөхөөр баталсан. Харин яамдын газар хэлтсийн дарга 270 байсныг 186 болгож бууруулахаар болсон. Иймд нэг яамд дээд тал нь 14 даргатай, цөөн нь 10 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Өмнө нь хамгийн олон газар, хэлтсийн даргатай байсан ЭЗХЯ-наас 28 даргатай байсан бол 14 болгож 2 дахин бууруулсан" гэв.
2025-06-25
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг НЭГ хоногийн завсарлага авлаа
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 15.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/-ийг хийхээр төлөвлөсөн билээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцууллаа.
2025-06-24
Хуулийн салбарынханд “ивээгдсэн” С.Бямбацогт
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон.
2025-06-23
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.06.20)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
2025-06-22
“ДЦС-3”-т онцгой дэглэм, бусдад нь өндөржүүлсэн бэлэн байдал тогтоов
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудад нь үүрэг, даалгавар өгөв. Тэрбээр энэ сарын 18-нд болсон Засгийн газрын хуралдаанаар төрийн албаны чиг үүргийн давхцал, орон тооны асуудлыг хэлэлцэн, бүх яаманд бүтцийн давхардал, чиг үүргийн шинжилгээ хийж, цомхотгох чиглэл өгснөө онцолсон. Мөн “ДЦС-3” ТӨХК-д 2025 оны зургаадугаар сарын 2-нд осол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсныг танилцуулсан юм.
2025-06-20
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тухайлбал 2025 оны төсвийн тодотгол “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, ЗГ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн танилцуулах болно.
2025-06-20