УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллахыг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 64 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулж, түүний Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо.
2025-10-17
МАН-ын Удирдах зөвлөл бямба гарагт хуралдана
МАН-ынхан хоёр хуваагдаад удаж буй. Эл талцал нь явсаар огцруулж болох бүх даргаа суудлаас нь унагах бололтой. УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн уржигдар даргагүйгээр хуралдаж, “Нэг талыг барин ажиллаж байна” гэсэн шалтгаанаар дарга Ж.БатЭрдэнийг огцруулах шийдвэр гаргасан юм. Уг хуралдааныг МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр ахалсан байна.
2025-10-16
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2025.10.16) хуралдаан 09 цаг 31 минутад 19 гишүүн хүрэлцэн ирснээр 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулан, хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж эхлэх үеэр Байнгын хорооны дарга хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан юм.
2025-10-16
У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарыг АТГ-т өгчээ
Нүүрсний оффтейк гэрээнүүдийг нууцын ангиллаас гаргаж, олон нийтэд ил болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. 2019-2022 онд хийгдсэн гэж буй эдгээр гэрээг нууцад авах зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасан, эсэхийг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед олон гишүүн асуусан. Ерөнхий сайд “ҮАБЗ ийм зөвлөмж гаргадаггүй. Засгийн газар шийддэг” гэсэн хариу өгсөн юм.
2025-10-16
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Эхний өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Субраманьяам Жайшанкар Ерөнхийлөгчид бараалхаж, уг айлчлалд энэтхэгчүүд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэжээ.
2025-10-15
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр /2025.10.15/ өглөө 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцаж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
2025-10-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордох аж. Түүний айлчлал энэ сарын 16 хүртэл үргэлжлэх юм.
2025-10-13
Хууль байгаад ч “хүчрэгддэггүй” Б.Дэлгэрсайхан
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайханыг аавынх нь нэрээр бус, уугуул нутаг, үүсгэсэн аж ахуйн нэгжээр нь монголчууд илүү мэднэ. Өөрөөр хэлбэл, “Дорнын говь”-ийн Дэлгэрсайхан хэмээн УИХ-д сонгогдохоосоо өмнө нэрийдэж явсан үе түүнд бий. 1964 онд Дорноговь аймгийн Сайншанд сумд төрсөн, нутагтаа ерөнхий боловсролын сургууль дүүргээд, аймгийн төвөөсөө 100-гаад км-ийн зайд орших Улаан-Уулын отрядад цэргийн алба хаан, тухайн үеийн НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуульд 1983 онд элссэн нэгэн.
2025-10-13
Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэх ТББХ-ны хуралдааныг даваа гараг хүртэл хойшлууллаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан байна. Хуульд заасан бүрэн эрхийн дагуу, хуралдааныг ирэх даваа гарагийн 13.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Улмаар 18 гишүүн үг хэлэхээр нэрээ бүртгүүлээд байсан юм. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаар санал хурааж амжилгүй, хуралдаан ийнхүү хойшиллоо.
2025-10-10