- Эхлэл
-
“Өнөөдөр”-ийн сэдэв
Хүнсний аюулгүй байдлыг хөсөр хаясан “чөлөөлөлт”
Нэгэн иргэн гэрийнхээ ойролцоох сүлжээ дэлгүүрээс хоёр пакетан савлагаатай сүү авчээ. Гэтэл өнөөх нь хэрэглэж заншсанаас нь тэс өөр амт, үнэртэй байж гэнэ. Ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарсан хэрэглэгч өөр дэлгүүрээс яг тэр үйлдвэрийн, ижил огноотой сүү авч шалгахад мөн л таагүй үнэр, амт мэдрэгджээ.
2026-07-02
Дайсан “төрүүлэх” технологи
Хүүхэд нь гүйж яваад бүдэрчихвэл “Яадаг чулуу вэ” гэхтэй адил үйл явдлууд өнөөдөр Монголд ар араасаа өрнөж байна. Улс төрийн хариуцлага гэдэг алдаа гаргахгүй байхыг хэлдэггүй. Харин дутагдал бий бол шударгаар хүлээн зөвшөөрч, шийдвэрийнхээ үр дагаврыг нийтийн албан ташаалтан толгойгоороо хариуцах тухай ойлголт, уг нь.
2026-06-30
Бага тойрууг “залгисан” шилэн барилгууд
Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Хүн амын нягтшил ихтэй газрууд болон хотын төвийн бүсэд орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай өндөр барилга барих зөвшөөрөл дахиж олгохгүй. Хотын төвд олгосон газруудыг шалгуулахаар нийслэлийн Засаг даргын дэргэд шуурхай ажлын алба байгуулсан.
2026-06-29
Бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй нийслэлийн ИХТ-ыг тараа
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос саяхан зохион байгуулсан “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголтой зэрэгцээд нийслэлийн ИТХ энэ жилийн төсвөө хоёр дахиа тодотгохоор эхний хэлэлцүүлгийг хийж байлаа.
2026-06-26
Ухаалаг тоолуурын “нууцлаг” шинэчлэл
Саяхан манай байрны цахилгаан хэсэгхэн хугацаанд тасрав. СӨХ болон орон сууцын конторынхноос учрыг нь лавлатал “Айлуудын цахилгааны тоолуурыг шинэчлэхээр түр салгасан” гэлээ. Ямар учраас урьдчилан мэдэгдэлгүй, цахилгаан таслан барин тоолуур шинэчлэх болсныг “Улаанбаатар цахилгаан тү гээх сүлжээ” (УБЦТС) ТӨХК-ийн Дуудлагын төвийн 7004 7004 утсаар холбогдон асуухад “Ганц танай хотхонд ч биш, Баянгол дүүргийн хэмжээнд тоолуур шинэчилж байна” гэсэн юм.
2026-06-24
Хүүхдийнхээ тэтгэлгээс хүнийрхэгсэд
Би нэг дагавар хүүхэдтэй байхдаа нөхөртэйгөө гэрлэсэн. Гэхдээ 2022 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тул “Одоо дуусгая, салъя” гэж шийдээд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийг шийдвэрлэхээс өмнө урьдчилсан арга хэмжээ авхуулж, гурван хүүхдийнхээ тэтгэлгийг тогтоолгосон боловч манай нөхөр дагавар хүүхдэд маань тэтгэлэг өгөхгүй гэж өдийг хүртэл маргаж байгаа.
2026-06-23
Бодлогогүй хөрөнгө оруулалт хийх үү, бодит бэрхшээлүүдээ шийдэх үү
2008 он. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилгаар “Хүүхэд бүрд компьютер” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэв. Үүний хүрээнд хоёр жилийн хугацаанд гурван удаагийн нийлүүлэлтээр АНУ-ын OLPC компаниас 12 мянган компьютер хүлээн авч, нийслэл, орон нутгийн 51 сургуульд тараажээ.
2026-06-16
Багануур, Налайх хот болох шалгуурыг бусдаас түрүүнд хангасан гэж үү
“Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг байгуулах эрх зүйн орчин бүрдлээ” хэмээн 2024 оны сонгуулийн суртал чилгааны үеэр МАН-ынхан баахан шоудсан ч өнөөг хүртэл Монгол Улс нэг ч хот байгуулж амжаагүй л бүдэрсээр явна. Хамгийн сүүлд 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр УИХ-д Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээчийг Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ.
2026-06-15
Монголдоо л “үнэтэй” диплом
“Монголоор дүүрэн дипломтой залуус. Ажил дээр гарахад сурсан, мэдсэн нь гологддог, их, дээд сургуульд юу заадаг байна. Диплом нэртэй цаас атгуулахаас чадварлаг боловсон хүчин бэлдэж чаддаггүй” хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Манай улсын их, дээд сургуулиуд төгсөгчдийн тооноос илүү, сургалтын чанартаа анхаарах шаардлага үүсээд удаж буй нь үүнээс харагддаг. Ялангуяа, багш, эмчийн ур чадвар тааруу байгаа нь тэднийг бэлдэж, “бойжуулдаг” салбар сургуулиудын сургалтын чанартай шууд холбон тайлбарладаг.
2026-06-12
Туулын эрэг дэх түгжээтэй жорлонгуудын аюул
Та амралтын өдрөө цэвэр агаарт гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхээр голын эрэг дагуу байгуулсан нэгэн цэцэрлэгт хүрээлэнг зорьж байна гэж төсөөлөөрэй. Мэдээж зорьж, цаг зав гаргаж очих тул тухтай байхыг бодон багахан хоол унд бэлтгэж, цагийг сайхан өнгөрүүлэхэд нэмэртэй, хэрэгтэй зүйлсээ зэхэж явах нь гарцаагүй. Гэтэл таны тухлахаар очсон газарт, бүр ойр хавьд нь ч бие засах газар байхгүй бол яах вэ. “Сайхан газарт ирсэн юм чинь буцах замгүй” гээд тэсээд л байх уу.
2026-06-10
Төр эрх мэдлийн “дохиур”-аасаа тийм ч амар салахгүй
УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн чуулганаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. 1991 оны нэгдүгээр сард баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримтлан, Засгийн газар төрийн өмчит компани (ТӨК)- уудад онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилсон нь эрх баригч намд Монголын мөнгөний авдрын түлхүүрийг шууд атгуулж байна хэмээн олон нийт шүүмжилж байв. Өөрөөр хэлбэл, БЭТ-ийн гэх тодотголтой дээрх хууль Үндсэн болон бусад хууль, олон улсын гэрээ, конвенцод нийцэхгүйг Засгийн газар мэдсээр байж нүдэн балай, чихэн дүлий өдий хүрсэн юм.
2026-06-09
Орчныг нь сайжруулах гээд эрүүл мэндийг нь хохироосоор байх уу
Хичээлийн шинэ жил дөхөхөөр сургууль, цэцэрлэгүүд өнгө засаж, анги танхимаа торддог бичигдээгүй хууль манайд бий. Үүний тулд жил бүр улсын төсвөөс гадна эцэг, эхчүүдээс мөнгө татаж, хандив нэрээр чамгүй хөрөнгө босгодог. Үр хүүхдээ цэвэрхэн, тохилог орчинд сургахын тулд аав, ээжүүд цааргалалгүй өгч, хувь нэмэр оруулдаг нь үнэн. Гэвч энэ бүхний цаана хүүхдийн эрүүл мэндэд чимээгүйхэн заналхийлдэг нэг асуудал орхигддог нь дотоод орчны бохирдол юм.
2026-06-05
Зээлээр амь зуугчид ба хүүгээр хөлжигсөд
Бидний монголчууд өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж ярьж, аль болох өр зээл тавихаас зайлсхийж ирсэн. Ер нь минимал амьдралын хэв маягтай, хэрэглээ багатай байсан нь ч үүнтэй холбоотой биз. Гэтэл өдгөө нөхцөл байдал өөр болжээ. Өртэй хүн зорилготой хэмээн ярьж, түүнийгээ төлөхөөр шаргуу ажиллаж, шинийг сэддэг ч гэж байна. Ерөөсөө л өр тавьж хэрэглээгээ хангаж, дарах гэж л ажилладаг болцгоож. Үүнд олон шалтгаан бий.
2026-06-03
Ачаа эргэлтийн хурднаас амьжиргааны чанар, орлогын хэмжээ шалтгаална
Улаанбаатарт оюутан болж ирсний дараа хөдөө гэрээс мах болон бусад зүйл ирдэг байлаа. Цаасан хайрцагт хийгээд дээр нь нэр, утас бичсэн ачааныхаа ирэх хугацааг таамаглан “Нарантуул” зах орно. Эсвэл жолооч нь миний гар утас руу залгавал бүр тодорхой болж, очиж авна. 1500 орчим км-ийн зайд ачааны машин 6-7 хоног явж ирэх бөгөөд төдий хугацааны дараа л ачаагаа авахаар төлөвлөдөг байснаас хойш 20 гаруй жил өнгөрч.
2026-05-28
Яамны бүтэц нь соёлын бодлогоосоо чухал болох цаг дор
Монголд Соёлын яамыг улс төрийн сонгуулийн цикл дагаан шинээр байгуулж, эсвэл татан буулгаж, нэрийг нь солиж, бүтцийг нь өөрчилж ирсэн нь төрийн бодлогын тогтворгүй байдлын тод илэрхийлэл гэвээс зохино. Цагтаа нэрт академич С.Лувсанвандан, соён гэгээрүүлэгч Ж.Бадраа, билэгт гүүш Ц.Гомбосүрэн, алдарт зохиолч, найруулагч Л.Ванган, Хөдөлмөрийн баатар Н.Жанцаннорав нарын удирдаж байсан Соёлын яамыг 2020 оноос хойш С.Чулуун, Ч.Номин, Ч.Ундрам, Ж.Алдаржавхлан гэсэн МАН дагасан "хүүхэлдэйнүүд" толгойлох нэртэй тоглосоор байна.
2026-05-27
Эх хэлээрээ ярьж, ойлгож чадахгүйн эмгэнэл
“Би нэгдүгээр ангийг таван удаа дааж авч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн бага анги төгсгөсөн бөгөөд одоо хоёрдугаар ангитай. Нэгдүгээр ангид элсэж буй хүүхдүүдийн сурах чадвар сул байгаа нь жилээс жилд илэрхий мэдэгдэх болсон. Зургаан настнуудын хэл ярианы хөгжил, ойлгох, тогтоох, анхаарал төвлөрүүлэх чадвар үнэхээр муу байна. Уншаад ойлгох, тогтоох чадвар сул байгаад дэлгэцийн хэт их хэрэглээнээс гадна гэр бүлийн орчин нөлөөлдөг нь ажиглагдсан.
2026-05-25
Шүүх засаглалын тэргүүн эрх мэдлийг хэн атгах вэ
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-нд буюу хэдхэн хоногийн дараа дуусна. Түүний явах цаг нь хараахан болоогүй байхад Дээд шүүхийг “атгах” гэсэн эрх мэдлийн тулаан өрнөөд эхэлчихлээ. Олон нийт ч таамаг дэвшүүлж, одоогийн Ерөнхийлөгчийн таалалд хэн нийцэх талаар хэвлэл мэдээлэл ч шуугьж байна.
2026-05-22