Нийслэлд өдөртөө 12 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2025-05-29
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2025-05-27
Энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсэх нь
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст халах төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Гэхдээ сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, бороо орж, цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш баруун аймгуудын зарим газар, төвийн баруун хэсгээр, нөгөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн зарим газраар бороо, нойтон цас орох гэнэ. Мөн энэ пүрэв гарагт төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, баасанд Алтай, Хангайн уулархаг нутгаар, бямбад нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цаг агаар сэрүүсэх аж. Мөн уулархаг нутгаар цасан шуурга шуурах юм байна.
2025-05-26
Дөрвөн улирлын аялал жуулчлал эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох нь
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын хэмжээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор үйл ажиллагаа эрхлэгчдэд төрөөс хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Ингэхдээ арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан үйлчилгээ эрхлэгчдэд зургаан хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатайгаар зээл өгөх гэнэ. Үүний үр дүнд салбарын зах зээлийн багтаамж нэмэгдэн, үйлчилгээний чанарын стандарт сайжирч, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болно гэж тооцжээ.
2025-05-22
Нийслэлд 17 хэм дулаан байна
Тавдугаар сарын 21-23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно.
2025-05-21
Нийслэлд үүлшинэ
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.
2025-05-20
Нийслэлд 25 хэм дулаан байна
Тавдугаар сарын 19-нд Говь-Алтайн нутаг, Баян-Өлгийн хойд болон зүүн, Увсын өмнөд, Ховдын баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
2025-05-19